loading...
Чөлөөт агент Крис Бош Хитийн төлөөлөл болох багийн эзэн Мики Арисон, менежер Пэт Райли, шилдэг тоглогч асан Алонзо Моурнинг нартай Чикагод уулзжээ. Яг одоогоор бол ямар нэгэн саналыг Хитээс тавиагүй гэнэ. Тэрээр Хитийн төлөөлөлтэй уулзахын өмнө өөрийн твиттертээ “Пэт Райли бол ялалтын төлөө маш их хүсэл эрмэлзлэлтэй” гэж бичсэн байна. Хит одоогоор чөлөөт агентуудын талаар, тэднээс хэнийг сонирхож байгаа талаар олон нийтэд ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байгаа юм. Гэхдээ Бошийг үнэхээр их сонирхож байгаа нь тодорхой. Бошоос гадна Хит Лос Анжелест очиж Амаре Стаудмайртай уулзсан гэнэ. Райли маргааш Кливлендэд зочилж, ЛеБронтой бас уулзах аж.
Бош өмнө нь өөрийн төрөлх Далластаа очиж, Рокитсийн удирдлагатай уулзсаныхаа дараа Чикагод ирсэн юм байна. Одоо Нью-Жерсигийн талтай уулзах аж.
——————————————————————————————————————
Атланта Хоукс мөн чөлөөт агент болоод байгаа Жо Жонсонд дээд хязгаарт хүрсэн цалин бүхий гэрээ санал болгожээ. 6 жилийн 119 сая доллар. Энэ тухай “ESPN The Magazine”-ний Chris Broussard мэдэгдэж.
Жонсон 7 сарын 8 хүртэл гэрээнд гарын үсэг зурах боломжгүй. Тэр хүртэл өөр багууд түүнд санал тавьж ч болох. Тэрээр 7 сарын 1-нд буюу чөлөөт агент болмогцоо Никс, Хитийн төлөөлөлтэй уулзсан аж.
“Бид Хоукс, Никс зэрэг нэлээн хэдэн багтай уулзлаа, тэд Жонсоныг идэвхтэй сонирхож байна. Одоогийн байдлаар Жонсонд сонголт хийх олон сайхан боломж байна. Бид Хоукстай дахин уулзаж, гэрээний зарим нарийн ширийн зүйлсийн талаар ярилцах төлөвлөгөөтэй байгаа. Шийдвэрээ ойрын хугацаанд гаргана гэж найдаж байна” гэж Жонсоны агент Арн Теллам хэлжээ.
loading...




Фил Жэксон дахин нэг улирал “Лейкерс”-тэй хамт
Бүтэн долоо хоног Монтанад сайхан амарсан “ЛА Лейкерс” багийн ахлах дасгалжуулагч Фил Жэксон NBA-ын будагтай талбайд дахин нэг улирал хүч сориход болохгүй зүйл байхгүй хэмээн шийджээ.
Хоёр удаа аваргын цомоо амжилттай хамгаалсан, NBA-ын түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагч Жэксон ирэх улиралд багтаа эргэн ирж, зодог тайлахаасаа өмнө NBA-ын 12 дахь цомын төлөө үзээд алдахаар шийдсэн тухайгаа мэдэгдсэн байна.
Гурван жил дараалан финалд шалгарсан “Лейкерс”-ийн хамт багагүй ядарч, биеийн байдлын хувьд асуудалтай болсон тэрбээр өнгөрсөн долоо хоногт дасгалжуулагчийн агуу замналаа энд хүргээд өндөрлүүлэх бодолтой байгаагаа илэрхийлж байсан ч хэсэг хугацаанд амар тайван, сайхан амарсны эцэст бодлоо өөрчилжээ. Тэрбээр “Намайг битгий хүний тооноос хасаарай. Хоёр долоо хоногийн турш сайтар бодсоны эцэст 2010-11 оны улиралд аваргын цомоо хамгаалах тулаанд багийнхаа хамтаар оролцохоор шийдлээ. Гэхдээ энэ нь миний хувьд сүүлийнх, бас хамгийн гайхалтай нь байх болов уу” гэжээ.
Энэ оны сүүлээр 65 нас зооглох Фил Жэксон плей-оффын түүхэнд хамгийн олон хожил авсан дасгалжуулагч бөгөөд бараг бүхий л шалгуур, цензурээр NBA-ын түүхэн дэх хамгийн амжилттай дасгалжуулагч юм. Тэрбээр Кобигийн “Лейкерс”-ийн хамт таван удаа түрүү авснаас гадна домогт Майкл Жорданы “Буллс”-тэй хамт зургаан удаа NBA-ын алтан цомыг өргөсөн агуу намтартай нэгэн билээ.
Түүнийг эргэн ирэх болсонд “ЛА Лейкерс” багийн ерөнхий менежер Митч Купчак туйлын баяртай байгаагаа илэрхийлээд, “Фил эргэж ирэхээр шийдсэнд бид үнэхээр баяртай байна. Тэр зүгээр нэг сайн дасгалжуулагч биш, тэр бол лигийн хамгийн агуу дасгалжуулагч” гэжээ.
Сүүлийн хэдэн жилд Жэксоны эрүүл мэнд, биеийн байдал тааруу байсан нь зодог тайлах талаар бодоход хүргэсэн гэнэ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд биеийн байдлын улмаас зарим үед талбайн хажуугийн сандлаас босч, суухад ч хүндрэлтэй байсан аж.
“Лейкерс” одоогоор Жэксоны шинэ гэрээний талаар мэдээлээгүй байна. Тэрбээр өнгөрсөн улиралд 14 сая ам.долларын цалин авснаас гадна аваргын цом хүртсэнийхээ төлөө хоёр сая ам.долларын бонус цалингаар шагнуулжээ. Гэхдээ домогт дасгалжуулагч өөрөө мөнгө бол гол асуудал биш, гагцхүү биеийн байдлаас бүх зүйл шалтгаалж байгаа талаар ярьсан байна.
Филийг зодог тайлсны дараа түүнтэй удаан хугацаанд хамтарч ажилласан туслах дасгалжуулагч Брайн Шо түүний халамж залгааг үргэлжлүүлнэ гэх таамаг байгаа юм.
loading...
Жонсон “Рэпторс”-той 34 саяын гэрээг үзэглэлээ
Довтлогч Амир Жонсон “Торонто Рэпторс” багтаа үлдэхээр таван жилийн хугацаатай гэрээг үзэглэжээ. Түүний бие төлөөлөгч Кевин Брэдберигийн хэлснээр урт хугацааны гэрээ 34 сая ам.доллараар үнэлэгдэж байна.
Жонсон өнгөрсөн улиралд нийт 82 тоглолтод оролцож, 6,2 оноог дунджилжээ. 2005 оны драфтаар “Детройт Пистонс” багт сонгогдсон тэрбээр NBA-д эхний дөрвөн улирлаа Детройт хотын багт өнгөрүүлсэн юм.
Бүх оддын довтлогч Крис Бош чөлөөт агент болсон учир “Рэпторс”-ын удирдлага түүнийг багаасаа явна гэдэгтэй эвлэрсэн бөгөөд ингэснээр Жонсонгийн талбайд тоглох хугацаа нь нэмэгдэх боломжтой юм.
loading...
Гүүден, Фрай 30 сая ам.долларын гэрээг хүлээн авлаа
“Финикс Санс” багийн зүгээс чөлөөт агент болох шийдвэрийг гаргасан довтлогч Чанинг Фрайд 30 сая ам.доллараар үнэлэгдэх таван жилийн гэрээг санал болголоо гэж тус лигийн албаны эх сурвалж Yahoo! Sports-д мэдээлжээ.
Хоёр жилийн хугацаатай гэрээгээр “Санс” багт ирсэн Фрай өнгөрсөн улиралд өөрийн хамгийн өндөр амижлттай улирлуудын нэгийг өнгөрүүлж чадсан. Тэр дундаа холын зайнаас 44 хувьтай довтолж байснаар Бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээнд уригдан оролцсон юм.
Портлэнд хотыг орхиж, “Санс”-т ирсэн Фрай 11,8 оноог улиралд дунджилж, улмаар плей-оффт сэлгээний тоглогчдын хамтаар үнэтэй ялалтуудыг байгуулахад чухал үүргийг гүйцэтгэж байсан юм.
Өдгөө 27 настай Фрайг “Чикаго Буллс”, “Нью-Йорк Никс” багууд сонирхож байсан ч Фрай өөрөө Стив Нэш, Альвин Жентри нартай хамтдаа үлдэхийг хүсч байсан юм. Гол нь өөрийн зүгээс гэрээг цуцалдаг нь амжилттай тоглосон улирлынхаа дараачаар олон жилийн боломжийн үнэтэй гэрээг хийх хүсэлтэй байсантай холбоотой.
Харин “Милваки Бакс” хүчний довтлогчийн байрлалд оноо түүх чадвартай тоглогчийг гаргаж ирэх гэж байснаа энэ санаагаа орхиж, чөлөөт агентаас сонгожээ. Энэ нь найман улиралд найман өөр багт хүчин зүтгэж, баг сольдогоороо алдаршиж байгаа Дрью Гүүденийг таван жилийн 32 сая ам.долларын гэрээгээр чөлөөт агентаас сонгон авсан явдал байлаа.
Одоо тэрбээр асар богино хугацаанд илт сайжирч байгаа “Милваки Бакс” багийн довтолгооны хувилбарыг нэмэх болж байна.
Андрью Богут, Брэндон Женнингс, Кори Маггетти, Крис Роберт Дуглас болоод Жон Салмонс нартай нэгдэж хожлын төлөө зүтгэх нь. Бүр плей-оффын хоёрдугаар шатанд шалгарахын тулд шүү.
loading...
http://www.yahoosport——-s
Хүсэн хүлээсэн 7-р сарын 1
Гол зүйлүүдийг биш эргэн тойрны мэдээллийг хүргэе. Гол зүйл гэдэг нь “Уэйд + Леброн + ? = Майами Хит” гэдэг нийлбэр.
Асуултын тэмдэгний эзэн Крис Бош байх уу эсвэл Амаре Стадмайр байх уу гэдэг дээр удахгүй хариу гарах гэж байгаа бололтой. “Хит” багийн ерөнхийлөгч Пэт Райли болон багийн албаны хүмүүс Амаре Стадмайртай уулзалдахаар зэхэж буй гэнэ. Манай цагаар баасан гаригийн өглөө. “Майами Хит” Стадмайрт өгөх цалингийн зайтай бол бусад багууд хэдийгээр хүсч байгаа ч солилцоонд өөр тоглогч оруулах бодолтой байгаа учир бараг биелэхгүй биз. Дээрээс нь тэдэнд Двейн Уэйд байхгүй.
Багийн дасгалжуулагч Риверсийг багтаа үлдээхээр болсон Дэнни Эйнж зодог тайлахаар шийдсэн Рашийд Уоллесийн гэрээг бусад багуудад наймаалцах бодол байгаа гэнэ. Эхний жилд 6,3 сая, дараа жил нь 6,7 сая ам.долларын хоёр жилийн гэрээг сонирхох багууд их байх нь гарцаагүй. Мэдээж хүчтэй чөлөөт агентийн анги үүсч байгаа энэ нөхцөлд. Тэгээд дээрээс нь Рашийд Уоллес тоглохгүй учир харин ч амар. Зүгээр л багтаа хэрэггүй болсон тоглогчоо бусад багууд “Бостон” руу илгээж зургаан сая ам.доллараа хэмнэх боломжтой гэсэн үг.
Харин Кори Маггеттиг багтаа авчирсан “Милваки Бакс” ирэх жил амжилт үзүүлэх эсэх нь талбай дээр хэрхэн тоглогчдоо тоглуулахаас хамаарах болж байх шиг. Майкл Редд, Магетти, Женнингс, Делфино. Тэгээд дээрээс нь Жон Салмонс. Чөлөөт агент болох Салмонс багтаа үлдэх төлөвтэй байгаа гэнэ. Ирэх жил бэртэлгүй бол “Бакс”-ын сэргэн мандалт байх нь ойлгомжтой болж байх шиг.
Ричард Жеферсон амжилт муутайхан өмссөн “Сан Антонио Спөрс” багийнхаа өмсгөлийг тайлахаар шийджээ. Тэрбээр үлдсэн 15 сая ам.долларын нэг жилийн гэрээгээ цуцалж чөлөөт агент болох гэж байна. Гол нь олон жилийн гэрээг хүсч ахмад довтлогч ийнхүү эрхийн дагуу гэрээгээ цуцалж байна.
Харин “Мемфис”-ийн лидер Руди Гэйг баг нь их л өндөр үнээр авахгүй бол “Нэтс”, “Тимбервулвес” авах талаар хөөцөлдөж байгаа гэнэ. За бараг л “Цөөвөр чононууд” авчих биз дээ.
“Вашингтон Визардс” багийн мэргэн бууч Майк Миллер “Никс”-ийн өмсгөлийг өмсөх боломжтой юм байна. Түүний араас тус багийн удирдлагууд явж байгаа мэдээлэл байгаа бөгөөд дундаж үнэтэй олон жилийн гэрээг хийж магадгүй.
“Портланд” залуу тоглогч Уэсли Матиусыг онилоод байгаа бөгөөд рүүки жилдээ тэсэрсэн хамгаалагчийг сэлгээний тоглогчоо болгох гэж байх шиг.
Харин Брэндон Хэйвүүд “Маверикс”, “Кавалиерс”, “Хит” багуудтай уулзалт хийхээр товлоод байгаа гэнэ. Чөлөөт агент болсон Хэйвүүд Далласт сэлгээнээс тоглолтонд оролцож байсан ч ирэх жилээс гарааны тоглогч болох нь гарцаагүй. Гэхдээ одоо бага зэрэг мөнгөтэй болох хэрэгтэй биз. Яагаад гэвэл энэ гурван багаас гадна “Наггетс”, “Никс”, “Буллс”, “Рапторс” хамгаалалт сайтай төвийн тоглогчийг сонирхож байна.
Ийрл Уатсон “Лейкерс”-ийн сэлгээний холбон тоглогч болж магадгүй байна. Лос Анжелес хотод амьдардаг учраас тэрбээр тус хотын багт тоглох хүсэлтэй байгаа. Бас тэгээд аварга болоод үзэх бодол тээж байгаа нь гарцаагүй. “Лейкерс” ч түүнийг авч болох бөгөөд эсвэл Стив Блэйксийг сонирхож байгаа гэнэ. Фишер чөлөөт агент болж үлдэх нь гарцаагүй биз. Тэгэхээр Фармар, Браун, Фишер дээр нэмээд холбон тоглогч авч яах гэж байгаан бол доо. Эсвэл өөр зүйлд бэлдээд байна уу?
Жой Жонсон чөлөөт агент болох болсон ч баг нь түүнд зургаан жилийн 119 сая ам.долларын гэрээг санал болговол үлдэх нь гарцаагүй биз. Дундаж төвшний тоглогчид боломжийн л урт хугацааны гэрээ. Багийн зүгээс өгч чадах дээд талын хэмжээ нь ч энэ гэнэ. Гэхдээ Жонсон наана нь “Никс”, “Буллс”-тэй уулзалт хийчихээд тохиролцоонд хүрэхгүй бол гэрээгээ хүлээн авах биз. Харин шилдэг бизнесмэн Марк Кубан тоглогч солилцох журмаар чөлөөт агентаас Жонсоныг авах оролдлого хийнэ. Баттай бус ч таатай нэг мэдээлэл нь Новицки багтаа үлдэх бололтой. Ингэхийн тулд Кубан зайлшгүй нэг сайн тоглогч авчрах шаардлагатай.
“Торонто Рапторс” харин од тоглогчоо зүгээр ч нэг явуулчихгүй. Зургаан багтай солилцоо хийх яриа хэлэлцээрт ороод байгаа гэнэ. Магадгүй тэд Луол Денгийг оронд нь авч “Чикаго Буллс”-т Бошийг өгч болох талаар мэдээ байна. Дэнг дөрвөн жилийн 50 сая ам.долларын гэрээтэй тоглогч. Ер нь Бошийн араас бүх багууд л гүйж байгаа. Дурдах илүүц биз.
“Бостон Селтикс” зөвхөн Брад Миллерийг биш бас хажуугаар нь Эрик Дампиерыг сонирхож байгаа гэнэ. Учир нь Пэркинс 6-7 сарын хугацаанд гэмтэл авсан учир туршлагыг илүүд үздэг энэ багт ахмад төвийн тоглогч хэрэгтэй. Тэгээд бүр гарааны төвийн тоглогч шүү. НБА-ын түүхэн дэх хамгийн агуу багуудын нэгт тооцогдох “Селтикс”-ийн ногоон өмсгөлийг өмсөөд гараанд гарч тоглох хүсэл ямар ч тоглогчид байдаг л байх даа.
loading...
http://www.yahoosport
Nets хятад тоглогчийг солилцоонд орууллаа
“Нью Жерси Нэтс” баг Хятадын лигионер тоглогч И Жин Лианыг нийслэл хотын баг “Вашингтон Визардс” руу илгээж, 30 сая ам.долларын цалингийн зайтай болсныг лигийн хэвлэлийн ажилтан мэдээллээ.
Түүний оронд “Нэтс” довтлогч, хамгаалагч Квинтин Россыг авсан байна.
Ингэснээр 2008 оны драфтын номер зургаа И Жин Лиан гурав дахь багтаа очиж байгаа бөгөөд түүнийг явуулсан “Нью Жерси Нэтс” гурван сая ам.долларын хэмнэлт хийлээ.
Шинэ дасгалжуулагч Эйвери Жонсоны арга барилд И Жин Лиан гол дүрийг бүтээлцэж чадаагүй учраас ийнхүү яаравчлан сольж, Леброн Жеймс болон бусад чөлөөт агент болох од тоглогчдод өгөх 30 сая ам.долларын цалинийн сул зайтай болж байгаа нь энэ юм.
“Нэтс” мөн бэлэн мөнгөөр гурван сая ам.долларыг “Визардс багт өгч байгаа аж.
И өнгөрсөн улиралд 30 тоглолтыг бэртлийн улмаас өнжиж, 12.0 оноо, 7.2 самбараас бөмбөг авалт, 1.0 блок гэсэн үзүүлэлтийг дунджилсан нь түүний гурван жилд үзүүлсэн хамгийн өндөр амжилт болсон байна.
loading...
Eegii chi togs yumaa. goy shuu tnx
loading...
T1 eegii naadhiig chini sport.news.mn drees awiishdeee.
loading...
yo ene setgegdlee bichij bga zalus dandaa hulgailtsan bna shde
loading...
Би Кливэний Лэброн жэймсийг айворсон 2 хамт тоглоосоо гэж хүсэж байна. Тэд кливэнд тогловол бүр гоё
loading...