loading...
Алдарт Бразилийн шигшээ баг дэлхийн аваргаас хасагдаж Нисдэг Голландууд хагас финалд шалгарлаа. Ийнхүү Бразилчуудын 60 орчим жилийн настай Европоос өөр тивд зохиогдсон ДАШТ-д ялагдаж үзээгүй гэсэн амжилт нуран уналаа. Тэд 1950 онд өөрийнхөө нутагт зохиогдсон тэмцээний финалд Уругвайд ялагдаж байсан билээ. Тоглолтыг Бразилчууд муугүй эхлүүлж Робиньогийн гоолоор тэргүүлж байсан боловч Фелипе Мело өөрийнхөө хаалганд гоолдож багаа хөөдсөн. Улмаар Шнайдер тооны харьцааг 2 : 1 болгосны дараа Мело улаан хуудас хүртэж хөөгдсөн учраас Бразилчуудад боломж олдсонгүй.
Түүх сөхөхөд энэ хоёр баг дэлхийн аваргад цөөнгүй удаа оноолт таарч байсан. Хамгийн сүүлд гэхэд 1998 оны дэлхийн аваргын хагас шигшээд оноолт таарч Бразилчууд торгуулийн цохилтоор ялж байсан байна. Үүний өмнөх ДАШТ-д ч Голландыг Шар өмсгөлтнүүд тэмцээнээс мулталж байсан учраас хариугаа авахыг Голландчууд хүсэж байсан нь ойлгомжтой.
Бразилийн бүрэлдэхүүнд бага зэрэг өөрчлөлт орж бэртлээсээ эргэн ирсэн Фелипе Мело гараанд багтсан бол Недерланчууд Словакыг ялсан бүрэлдэхүүнээ гаргасан байв.
Эхний аюултай довтолгоог 7 дахь минутад Робиньо гүйцэтгэж Алвесийн дамжуулалтыг гоолдсон ч отон тоглолтонд орсон байлаа. Гэхдээ үүнээс ердөө гурван минутын дараа Робсон санасандаа хүрч Голландын хаалгыг мялааж чадлаа. Фелипе Мелогийн уралдуулж өгсөн гайхалтай дамжуулалтыг тэрээр ганц хүрэлтээр гоол болгосон юм. Дунгаг дасгалжуулагч болсноос хойш Робиньогийн гоолдсон тоглолт болгон Бразилийн ялалтаар өндөрлөж байсан учраас Пентакампеонууд сэтгэл өөдрөг байсан нь ойлгомжтой.
Фелипе Мело ийнхүү гоолын дамжуулалт өгч тоглолтын эхлэлийг муугүй тавьсан ч төгсгөл нь ямар байх талаар тэр үед төсөөлөөгүй байх.
31 дэх минутад Робиньо 2 дахь гоолоо оруулах дөхсөн ч түүний ерийн булан чиглэж явсан цохилтыг Стекеленбург гайхалтай хамгаалж чадсан юм. Ван дер Виль, Де Йонг нарыг ядах юмгүй аргалж Какагийн тусламжтайгаар довтолгоооо үргэлжлүүлсэн харамсалтай нь түүний гоёмсог довтолгоо булангийн цохилт болон хувирчээ.
Цаг өнгөрөх тусам бөмбөгний төлөөх тэмцэл хүчтэй өрнөж бүдүүлэг алдаанууд ар араасаа гарсаар байлаа. Үүнээс болж Бразилийн Бастос, Голландын Ван дер Виль, Хэйтинга нар шар хуудас хүртсэн. Ялангуяа Робиньо нилээдгүй шатаж эсрэг багийнхантайгаа маргалдаж байсан ч шүүгчээс сануулга авсангүй. Хэдийгээр Бразилчууд өрсөлдөгчөө бүрэн илүүрхэж чадахгүй байсан ч гэсэн нэг гоолын зөрүү тэднийг хагас финалд шалгаруулахад хангалттай үр дүн байсан. Гэтэл 52 дахь минутад Шнайдерийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Фелипе Мело өөрийнхөө хаалганд оруулж орхих нь тэр. Жулио Сезар бөмбөгийг хатгаж гаргахаар урагшаа гарсан боловч өөрийнхөө тоглогч нартай ойлголцож чадаагүйн улмаас тун хайнга гэмээр гоолыг алдсан.
Бразилчууд түүхэндээ ганц ч удаа ДАШТ-д авто-гоол алдаж үзээгүй гэдэг. Тэгэхээр Мело эсрэг талын дүрэээр түүхийг шинээр бүтээжээ. Гэхдээ удалгүй түүний хувьд дахин нэг түүхэн амжилтын эзэн болсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Тэнцээний бөмбөг Голладчуудад итгэл найдварыг бэлэглэж улам хүчтэй довтолж эхэллээ. Ялангуяа эхний үед тааруухан байсан Роббен шилдэг тололтоо харуулж эхэлсэн. Харин эсрэгээрээ Бразилчууд өмнө нь байсан хэмнэлээ алдаж эмх замбараагүй довтолгоо өрнүүлж эхэлсэн төдийгүй ар талдаа ч алдаа гаргаж байлаа.
Ингээд 68 дахь минутад Бразилчууд унжгар тоглолтынхоо горыг амсаж 1.70 см өндөр эрийг хамгаалж чадалгүй гоол алдлаа. Булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг Дирк Кюитийн толгойгоор дамжин Шнайдерт ирж Бразилийг мулталсан гоол орсон юм. Интерийг удирдан требльд хөтөлсөн Шнайдер одоо Голландыг тэргүүлэн дэлхийн аваргын цомын төлөө тэмцэж эхэллээ. Давамгай байдлаа алдсан Бразилчууд хариуг нь барих аргаа олохгүй байсан. Дунгад нэмэлт төлөвлөгөө байхгүй байгаа нь хийж байгаа сэлгээнүүдээс нь тодорхой харагдаж байсан юм. 73 дахь минутад Мелогийн Роббен дээр гаргасан алдааг шүүгч улаан хуудсаар шагнаж Бразилийн найдварыг нэгмөсөн үгүй хийсэн юм.Мело ДАШТ-ий түүхэнд нэг тоглолтонд авто-гоол оруулж, талбайгаас хөөгдсөн анхны азгүй хөлбөмбөгч болж байгаа юм байна. Үлдсэн минутад Дунгагийн хөвгүүдэд тооны харьцааг тэнцүүлж ялалт авах ямар ч эрч хүч байгаагүй учраас Бразилийн фенүүд ялагдалтайгаа эвлэрсэн байх. Дунгагийн удирдлаган дор орсноос хойш Робиньо гоолдсон тоглолтонд Шар өмсгөлтнүүд анх удаа ялагдаж байна.
үргэлжлэл удахгүй
| 2 июля. Порт-Элизабет. Стадион “Нельсон Мандела Бэй”. 40,186 үзэгч . Шүүгч - Юити Нисимура (Япон). |
|
| ГОЛЛАНД – БРАЗИЛ - 2:1 (0:1) | |
| |
|
| |
|
| Мартен Стекеленбург | Жулио Сезар |
| Грегори Ван дер Виль | Майкон |
| Джон Хейтинга | Лусио |
| Андре Ойер | Жуан |
| Джованни Ван Бронкхорст | Мишел Бастос (62) |
| Марк Ван Боммель | Даниэл Алвес |
| Найджел Де Йонг | Фелипе Мело |
| Арьен Роббен | Жилберто Силва |
| Весли Снейдер | Кака |
| Дирк Кейт | Робиньо |
| Робин Ван Перси (85) | Луис Фабиано (77) |
| Сэлгээ | |
| Клаас Ян Хюнтелар, 85 | Жилберто Мело, 62 |
| Нилмар, 77 | |
| Сэлгээ | |
| Джон Хейтинга, 14 | Мишел Бастос, 37 |
| Грегори Ван дер Виль, 47 | |
| Найджел Де Йонг, 64 | |
| Андре Ойер, 76 | |
| Фелипе Мело, 73 | |
loading...




ehnii oton togloltiig ter dor ni uleehgui bas ter 1 t1 shuugch goal orsonii daraa ni goalin bish ehnii damjuulaltiin oton togloltiig uleej maltaad yer ni ter nemelt shuugch camer.s bichleg hardag bolmoor ym bainga zavaan toglolt garch bh ymaa Tgd bra.chuud hojij yavj baij shataad bgaa ch ym shig ter robinho ed nar t1.teed hojigdoj bga ym shig baahan demii aldaa gargaad oorsdoosoo bolson holland finald spain.tai finaldaad hojigdoh bh
loading...
Shuugchin huwd bol asuudal bgaagui harinch ene delhyun awragyn hamgyn sain shuult bolson baich ch magadgui yum. Togloltyn huwd uneheer goe toglolt bolloo neg ylj nuguuduh ni ylagdagddag l shuudee
loading...
Az tushlee Hollandiig. Gewch bur aihtar az od ni giisen Uruguay garaad irlee. Sportod az chuhal shu.
loading...
Messi, Higuain, Maradona,
Gerrard, Lampard, Rooney, Terry,
Kaka, Sniejder, Vaart, Van Persie, Robben,
Villa, Torres, Fabregas, Xavi, Ramos нарын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
shuult shudraga bsn gj bodoj ba. uragshaa nisdeg gollanduudaa
loading...
malchin estoi mal yum bichdeg gar bn daa hahahaha holland go go go
loading...
Nice match bolsoon ene delhiin awarga goyo bolj bnaa england multarsniig es tootswol shine shine bguud shuwgurch bn ulig bolson italy brazil 2 multarsan n …………… udahgui german multraad bur nice……….
loading...
Робиньо тэгж их орилж хашгирч дайрч бүдүүлэг аашилж байхад шүүгч харин ч анхааруулахгүй сонин бсийшүү. Тхдээ хохино бразил хожигдсон nice
loading...
goe toglolt bolson. robben vneheer sain bsan. esreg bagiinhan tvvniig zogsooj chadahgvi aldaa ih hiij tvvndee shataj baisan n togloltiin dvnd nuluulluu.ter robinio odoo vneheer teneg har gedeg n delhii niited il bolloo.1 l ih hashgirch orilj dairsan hvnbolj ehelj baisan togloltoo uuruu alaad hayasan daa.
loading...
Lucio гар хүрснийг харсангүй, гэхдээ бусад тоглолтыг бодвол гайгүй шүүсэн.
loading...