Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт #59 Баяртай Аргентин ! (Герман 4 : 0 Аргентин)

GD Star Rating
loading...

Германчууд ДАШТ-ий бас нэгэн дуулиантай ялалтаа байгуулж Диего Марадонагаар удирдуулсан Аргентиний шигшээг буулган авлаа. Грин Пойнт цэнгэлдэхэд тэд үнэхээр шилдэг нь байж чадсан бөгөөд 4 : 0-ээр өрсөлдөгчөө бутниргэн хагас шигшээд шалгарч байна. Баяр дээр баяр нэмсэн бас нэгэн үйл явдал нь Мирослав Клозе ДАШТ-ий 13, 14 дэх гоолоо оруулж түүхэн амжилтанд нэг алхмаар ойртсон. Одоо тэр ердөө ганц гоол оруулахад л домогт Роналдогийн 15 гоолын амжилттай зэрэгцэн очно. Харин дахиад нэгийг нэмэх юм бол ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн буучаар тодрох болно.

Аргентиний дасгалжуулагч Диео Марадона Германчуудтай эртний тооцоотой нэгэн. Тэртээ 1990 онд Марадона тэргүүтэй Аргентинчууд аваргаа хамгаалахаар Италид ирсэн ч финалын тоглолтонд Германчуудад ялагдаж байсан юм. Тэр тусмаа нэмэлт цагт оруулсан Андрес Бремегийн торгуулийн цохилтоор ялагдсан учраас тэр хариугаа авахыг Мара хүсэж байсан байх.

Гэхдээ Марадонагийн гаргасан гарааны бүрэлдэхүүнийг харахад арын шугам нилээд асуудалтай харагдаж байлаа. Шигшээ багтаа дөнгөж 7 дахь тоглолтоо хийж байгаа Николас Отаменди, хашир туршлагатай ч эвгүй алдаа гаргадаг Мартин Демичелис, Габриэль Хайнце нар арын албанд тоглож байсан. Дэлхийн шилдэг довтлогч нараар урд шугамаа бүрдүүлсэн хэдий ч тэднийг хагас хамгаалагчидтай холбож тоглолтыг найруулах тоглогч Марадонагийн багт дутагдаж байлаа. Уг нь энэ үүргийг Верон гүйцэтгэх ёстой боловч бэртэл авсан учраас Месси дээр бүх ачаа буусан.

Аргентиний хувьд нэг иймэрхүү.

Харин эсрэг талд нь нас залуу ч эрч хүчтэй, бие биенээ маш сайн ойлгодог Германы шижигнэсэн залуус тоглож байлаа.  Бүх зүйл ч бодож байснаар өрнөж Аргентиний хамгаалагчдын алдааг ашиглан Германчууд эхний гоолыг орууллаа. Шүгэл дуугараад 3 минут өнгөрч байхад Швайнштайгерийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг Томаш Мюллер амжилттай мөргөж Ромерогийн хаалганд гоолдсон.

Немцүүд ДАШТ-д эхний гоолыг оруулсан 58  тоглолтынхоо 47 -д нь ялж байсан үзүүлэлт бий. Харин Аргентин эхний гоолыг алдсан 25  тоглолтынхоо 17-д нь ялагдаж байсан байх юм. Сонирхолтой л үзүүлэлт.

Эхний 30 минут ерөнхийдөө Германчуудын илт давамгайлал дор өрнөсөн гэхэд болно. Энэ хугацаанд Аргентинчууд ганц ч удаа хаалга руу цоххилт хийгээгүй гэхээр та үүнтэй нэгдэх байх.

Леонел Месси үндсэн байрлалаасаа нилээд хойно төвд тоглож байлаа. Аргентиний хамгаалагчид ихэнхи нь довтолгоонд оролцдоггүй учраас, бөмбөгийг сайн эзэмшиж багийнхнаа өдөөдөг, довтолгооныг эхлүүлж өөр дээр анхаарал хандуулдаг тоглогч үнэхээр дутагдаж байгаа харагдсан. Яг л Рикельме шиг.
Месси хэдийгээр ур чадвартай шилдэг тоглогч боловч шинэ байрлалдаа тийм сайн дасаж чадахгүй байлаа.
34 дэх минутад Томаш Мюллер бөмбөгөнд гар хүрч шар хуудсаар торгууллаа. Өмнө тоглолтонд тэрээр бас торгуулсан учраас дараагийн тоглолтыг өнжих болж байна. Герд Мюллерийн замаар замнаж байгаа залуу эрийн хувьд ДАШТ-ий шийдвэрлэх тоглолтыг өнжинө гэдэг хүнд байх нь ойлгомжтой. 2002 оны финалд Баллак яаж байлаа даа.

Эхний үеийн төгсгөл рүү Цагаан цэнхэрүүдийн тоглолт мэдэгдэхүйц идэвхжиж өрсөлдөгчдөө прессинг хийж эхэллээ. Гэхдээ тэднийг учраа олох гэсээр байтал нэгдүгээр үе дуусаж заварлагаа эхэллээ. Аргентиний эсрэг бас нэг үзүүлэлт. Тэд ДАШТ-ий түүхэндээ эхний хагаст ялагдаж байсан бол дараагийн үед come-back хийгээд хожиж байсан түүх хэзээ ч байдаггүй гэнэ. Харин Германчууд эсрэгээрээ энэ ДАШТ-д 2-р хагас гоол алдаагүй байгаа.

Хоёр багийн дасгалжуулагчид аль аль нь сэлгээ хийсэнгүй. Магадгүй Марадона багийнхандаа өгсөн зөвлөгөө нь тоглолтыг эргүүлэхэд хангалттай гэж үзсэн бололтой. Завсарлагааны дараа 2 багийнхан эн тэнцүү бөмбөгийг эзэмшиж байсан бөгөөд аль аль бөмбөгөө барих тал дээр асуудалтай байлаа. 57 дахь минутад Подолски зүүн жигүүрээр орж ирсэн Клозед 100 хувь гоолын дамжуулалт хаясан хашир туршлагатай довтлогч шувуу буудаж орхилоо.
Отамендигийн тааруухан тоглолт Германчуудад чамгүй олон боломж олгож байлаа. 67 дахь минутад Мюллер Аргентиний хамгаалагчдыг ”мангартуулж” Подолскид ашигтай дамжуулалт өглөө. Лукас ч ийм нөхцөлд юу хийхээ мэдэж байсан учраас хаалганы өмнө ганцаараа байсан Клозед дамжуулж тооны харьцаа 2 : 0 болсон юм. Клозегийн ДАШТ-ий 13 дахь гоол.
Марадонад өөр сонголт үлдсэнгүй. Багаа хангалттай ”алсан” Отамендиг суулгаж Пасторег талбайд оруулж ирлээ. Гэхдээ Пасторе ч Подолскиг хангалттай барьж чадаагүй.

Клозегийн гоолоос 6 минутын дараа Швайнштайгер баруун жигүүрээр довтолгоонд орж гурван ч хамгаалагчыг хуураад баараггүй дамжуулалт өглөө. Хаалганы өмнө байсан Арне Фридрих бөмбөгийг ядах юмгүй чихэж шигшээ багтаа анхны гоолоо оруулсан байна. Марадона ээлжит сэлгээгээ энэ гоолын дараа хийж Ди Мариаг Агуэрогоор  сольсон. Нэгэнт хүссэн зүйлээ авсан болохоор Германчууд ар талдаа анхаарлаа хандуулж эхэлсэн бөгөөд Троховски, Янсен нарыг оруулж Мюллер , Хедира нарыг сэлгээнд суулгалаа. Хэрвээ тооны харьцаа эсрэгээрээ байсан бол эцсийн мөч хүртэл тэмцдэг Германчуудад найдаж болохоор байсан. Харин Аргентинчуудад тийм чанар байхгүй учраас тоглолт дууссан гэдэгтэй санал нэгдэж болохоор байв. Тэгээд ч хүчирхэг хамгаалалттай Германчууд үлдсэн минутад алдаа гаргахгүй нь тодорхой байсан.

Ингээд 88 дахь минутад Өзилийн хөөргөж өгсөн дамжуулалтыг Клозе агаар дээр нь шууд цохиж энэ тулааны эцсийн цэгийг тавьсан юм. Клозе 14 гоолтой бол домогт Герд Мюллерийн амжилттай зэрэгцэн очлоо. Одоо түүний өмнө ердөө Роналдо л байна. Герман мотор хэсгийн шатнаас эхлэн ямар ч алдаагүй ажилласаар байна.

үргэлжлэл удахгүй

Кейптаун. Стадион “Грин Пойнт”. 64,100 үзэгч .
Шүүгч - Равшан Ирматов (Узбекистан).
АРГЕНТИН – ГЕРМАН – 0:4 (0:1)
Мюллер, 3 (0:1). Клозе, 68 (0:2). Фридрих, 74 (0:3). Клозе, 89 (0:4).
Аргентин Герман
Серхио Ромеро Мануэль Нойер
Николас Отаменди (70) Филипп Лам
Мартин Демичелис Пер Мертесакер
Николас Бурдиссо Арне Фридрих
Габриэль Хайнце Жером Боатенг (72)
Макси Родригес Сами Хедира (77)
Хавьер Маскерано Бастиан Швайнштайгер
Анхель Ди Мария (75) Томас Мюллер (84)
Гонсало Игуаин Месут Ёзил
Лионель Месси Лукас Подольски
Карлос Тевес Мирослав Клозе
Сэлгээ
Хавьер Пасторе, 70 Марсель Янсен, 72
Серхио Агуэро, 75 Тони Кроос, 77
Петр Троховски, 84
Шар хуудас
Николас Отаменди, 11 Томас Мюллер, 35
Хавьер Маскерано, 80

Тоглолтын статистик

Аргентин                        Герман
20(7) Цохилт (хаалга руу) 18(6)
20 Алдаа 14
5 Булангийн цохилт 4
5 Отон тоглолт 0
53% Бөмбөг эзэмшилт 47%
2 Шар хуудас 1
0 улаан хуудас 0
2 Хаалт 7
GD Star Rating
loading...
Тоглолт #59 Баяртай Аргентин ! (Герман 4 : 0 Аргентин), 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. The Chelsea says:

    Залуус аа, та нар маань ямар их удаж мэдээлэл оруулж байна даа

    GD Star Rating
    loading...
  2. ... says:

    гоё, гоё. Аргентинчууд заваан бохир тоглож бнлээ. тевез бөмбөг түрүүлээд барьчихаад байхад нь Нойерын гарлуу зориуд өшиглөөд ч байх шиг. угаасаа өмнөд америкууд тийм хөгийн тоглодог. хэрүүлч

    GD Star Rating
    loading...
  3. erka23 says:

    hetshuuhen yum bolloo bi esregeer ni germaniig 0-4 hojilloo gej urd odor ni zuudelsen yumsan.argetina-d 2 tom asuudal bna
    1.haalagch sain bish bna
    2.nairuulagch unen dee alga
    3. Bagiin toglolt unendee muu bna. Ene 3-n asuudliig shiidvel Super bag bolohod oirhon bn

    GD Star Rating
    loading...
  4. nyamka says:

    Tom oduudtai tom bag gexeeree togloltond tactik beldexgui yamarch zoxion baiguultgui bx estoin bxdaa ene England Argentina 2 neeree taktik zoxion baiguulaltiin xuwid neeree tui ch algaa coach-d ni l buruu bgashde tegexed manai Germany-n zaluus tedniig icheemeer toglolt uzuulj bna shde araichde

    GD Star Rating
    loading...
  5. Holland says:

    Germany vs Holland. Holland champion:)

    GD Star Rating
    loading...
  6. Jz Go German says:

    ene erka yamar gutsdag haltar ve xaxa naadah chin barag bugdii ni zasah heregtei ged bichtsentei yalgagun bishuu xaxa yoo yamar goe bnaaa go GErman
    G
    GE
    GER
    GERM
    GERMA
    GERMAN

    GD Star Rating
    loading...
  7. Ronaldo, Messi, Kaka delhiin shildeguud big bayartai bolloo muruudluu hoishluulah l boljdee haramsaltai l bna ene jil Holland turuuleh bha ungutei bgaa shuuu bas Germanch sain yumaa messi buruu bairlald toglood bnaa Maradonna

    GD Star Rating
    loading...
  8. ERP says:

    zuzu odoo baahan germanii fenuud garaad irnee ehneesee garch irj bh shiw de haha argentin hereg alga esregeeree german soliorch bh shiw SPAIN vs GERMANY soliotoi toglolt boloh ni de

    GD Star Rating
    loading...
  9. german says:

    go go german abarga boloh ni todorhoi bolloo.spaintai taarsan buur goy setgeedel toruulj bga yagaad gehleer bas neg turuulne gej bsan bagiig gert ni hariulna tegeed nuguu talaas uruguai garch ireh bizee
    tedniig but nirgene dee

    messi bombog tuuj baahan hol ybahaas uur yuch hiij chadsangui delhiin shildeg toglogch geed bgaa bas gants ch goolgui udlee dee ene delhiin abargiig

    rooney torres ronaldo tevez shildeg ni haana bnahoorhii doo

    GD Star Rating
    loading...
  10. heroman says:

    Yostoi nuguu delhiin avargad zoriulsan toglogch gej baidiin bna. Close bold world cupiin toglogch yum bna. Messi bol barcagaas uur gazar chadkui tom amtai gar bna daa.

    GD Star Rating
    loading...
  11. oo germany unen nice togloj bna! ugasa buh tsag ueiin rankeeree 2t bdag germanychudiin huwid argentiniig hojson yawdal neeh ih sensats bol bish! humuus germanychuudiig dandaa l dutuugar uneldeg harin germanychuud jinhene holbombogiig togloj tednii amiig bainga tagladag! onoo tsagiin germany-ii hamgiin aguu dowtlogch bol yahiin argagui miroslav klose. klose bol germanii shigshedee goal oruulahiin tuld l torson hun yum shigee. ene togloltond hojihod hamgiin chuhal uureg guitsetgesen hun bol bastian! damjuulaltuud ni aimaar oor yu ch geh bileede! zugeer l belen hool ogch bnale

    GD Star Rating
    loading...
  12. …………..KLOSE …………………………………………………………
    bol M.Ballackaaas ch ilvvvvv …….. toglogch yaxin argagvi mun
    ____________________GERMANY_________________________

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: