loading...
Давид Вильягийн сүүлийн мөчид оруулсан гоол Испанийг хагас финалд шалгарууллаа. Парагвайчууд Европын аваргуудтай сайн тоглосон боловч өөрсдийн алдаанаасаа болж ялагдлаа. Хэрвээ Оскар Кардоза торгуулийн цохилтоо оруулсан бол тоглолт арай өөрөөр эргэх байсан нь дамжиггүй.
Виценте дель Боске гарааны бүрэлдэхүүндээ форм муутай байгаа Фернандо Торресийг багтаасан бөгөөд гарааны бүрэлдэхүүнд багтсан тоглогчдоос 6 нь Барсад харьяалагдаж байсан юм.
Испаничууд түүхэндээ ДАШТ-ий шөвгийн наймд ялж байгаагүй. Хамгийн сүүлийн харамсалтай жишээ бол 2002 онд Солонгост ялагдсан тоглолт билээ. Харин энэ удаа тэд улсынхаа түүхэн дэх хамгийн өндөр амжилтыг үзүүлэхээр Йоханнесбургт ирсэн байлаа. Парагвай ч мөн адил.
Хоёр багийн хамгаалалт сайн байгаа гэдгийг нэг үзүүлэлтээс харж болно. Тэмцээн эхэлснээс хойш Испани болон Парагвайн багууд ердөө 2 удаа л 16-гийн шугаман дотроос цохих боломжыг өрсөлдөгчдөдөө олгожээ.
Хоёр баг өмнө нь 3 удаа оноолт таарч байснаас 2 нь гоолгүй өндөрлөж нэг нь Испаний ялалтаар дуусаж байсан. Харин энэ тоглолтын эхлэл тийм ч ширүүн байгаагүй бөгөөд эхний 20 минут өнгөртөл аюултай довтолгоо хийгдсэнгүй. Энэ нь довтолгоонд тоглож байсан Торресийн формгүй тоглолттой холбоотой байх. Харин Уругвайн Нелсон Валдез хоёр ч удаа Касильясийг сандаргаад амжсан. Ямар ч байсан эхний үе тийм ч сонирхолтой байсангүй. Испаничууд хаалга руу чиглэсэн нэг ч цохилтыг энэ үед хийгээгүй байна.
Хоёрдугаар үед ч Нандогийн урамгүй тоглолт өөрчлөгдөөгүй учраас дель Боске түүнийг суулгаж Фабрегасыг 55 дахь минутад оруулж ирлээ.Фабрегасыг орж ирсний дараа Испаничууд 11 цохилт гүйцэтгэсэн. Тоглолтын турш тэд 15 цохилт хийсэн гэхээр Фабре орж ирээд тун үр дүнтэй тоглосон болж таарч байна.
Энэ сэлгээ хийгдээд ганц минут өнгөрөөд байтал Пике Кардозаг алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Парагвайчууд
авсан байна. Гэвч Кардоза цохилтоо Касильяд хаалгаж эх орондоо баатар болон очих боломжоо алджээ.
Үүнээс хоёрхон минутын дараа дахиад л шүүгч торгуулийн цохилтын цэг рүү заалаа. Энэ удаа Парагвайн хаалганы талд. Давид Вильяг Алькарас унагааж Пикегийн адил шар хуудсаар торгуулсан юм.
Хаби Алонсогийн цохилтыг Хусто Вильяр амжилттай хааж багаа аварлаа. Ийнхүү тоглолтонд 2 пеналти хаасан тохиолдол 1966 оноос хойш бүртгэгдээгүй байсан юм. Икер Касильяс мөн ДАШТ-ий түүхэнд 2 өөр ДАШТ-д торгуулийн цохилт хаасан анхны хаалгач болж байна.
Торгуулийн цохилтын дараа хоёр багийнхан дахиад л эхний үед үзүүлсэн уйтгартай тоглолтоо гаргаж эхэллээ.
Үзэгчид нэмэлт цагт ялагчийн хувь заяа шийдэгдэнэ гэдэгтэй санал нэгдээд байсан 83 дахь минутад Давид Вилья Парагвайг гэрт нь харих тийзийг гардуулж тооны харьцааг 1 : 0 болголоо. Иниестагийн гайхалтай оролтыг Педро хаалга руу цохисон ч шон оносон харин ойж ирсэн бөмбөгийг Вилья хаалганд оруулж энэ тулааны баатар болсон юм.
Вилья одоо тэмцээнийг ганцаараа 5 гоолтой тэргүүлж эхэллээ. Гэхдээ тэр энэ тулааны баатар биш. Харин Икер Касильясийг нэрлэх нь зүйтэй болов уу. Испаничууд түүхэн амжилтаа үзүүлж ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа. Харин одоо тэд Германтай хийх тоглолтонд ялж чадвал аваргын төлөө үлдэх боломж байна.
| Йоханнесбург. Стадион “Эллис Парк”. 55,359 үзэгч. Шүүгч - Карлос Бартес (Гватемал). |
|
| ПАРАГВАЙ – ИСПАНИ – 0:1 (0:0) | |
| |
|
| |
|
| Хусто Вильяр | Икер Касильяс |
| Дарио Верон | Серхио Рамос |
| Пауло Да Сильва | Херард Пике |
| Антолин Алькарас | Карлес Пуйоль (84) |
| Клаудио Морель | Хоан Капдевила |
| Хонатан Сантана | Андрес Иньеста |
| Виктор Касерес (84) | Серхио Бускетс |
| Эдгар Баррето (64) | Хави |
| Кристиан Риверос | Хаби Алонсо (75) |
| Нельсон Вальдес (72) | Давид Вилья |
| Оскар Кардосо | Фернандо Торрес (56) |
| Сэлгээ | |
| Энрике Вера, 64 | Сеск Фабрегас, 56 |
| Роке Санта Крус, 72 | Педро Родригес, 75 |
| Лукас Барриос, 84 | Карлос Марчена, 84 |
| Шар хуудас | |
| Виктор Касерес, 59 | Херард Пике, 57 |
| Антолин Алькарас, 59 | Серхио Бускетс, 63 |
| Клаудио Морель, 71 | |
| Хонатан Сантана, 88 | |
Тоглолтын статистик
| 9(4) | Цохилт (хаалга руу) | 16(6) |
| 25 | Алдаа | 12 |
| 1 | Булангийн цохилт | 7 |
| 2 | Отон тоглолт | 1 |
| 40% | Бөмбөг эзэмшилт | 60% |
| 4 | Шар хуудас | 2 |
| 0 | улаан хуудас 0 | 0 |
| 2 | Хаалт | 3 |
loading...




Torresiin orond llorente deer ym shig sanagdah ym gehdee torresiig bj bhiig ni harah shan l da villa ungutei bnaa daanch barca gdg hugiin bagt ochdog ni haramsaltai
loading...
ERP-d hogin bag ch geh shig suga chine chi durak mini umdnihuu baasig arichij chadchaad tegej heleeech, aygvi bol suga Chelsea -n fan uhaantai gar daa chi
loading...
Spani odoo archaad garnaa Germany -g hojood teged finald Holland tai toglood hojood Champion bolnooo
loading...
Испаничууд түүхэндээ ДАШТ-ий шөвгийн наймд ялж байгаагүй… Tiim bil uu? 1950 onii shovgiin 4 t uldsen bh aa.
loading...
Пике Кардозаг алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Уругвайчууд авсан байна… Paraguaychuud
loading...
German VS Spain yaya tasartsan toglolt uzehnde.hamgiin suuld Spain euro.avargin finald Torres-n gooloor hojson aygui bol Torres germand ehnii gooloo hiine de Spain GOGOGOGOGOG
loading...
Alia-tai bodol neg bn ugaasaa germantai hiih togloltond l Torres barag goaldah bhdaa uug n Torres ingej toglol yosgui l yumsan daanch bertel gej laigaas bolood formoo aldchihsan gehdee l yamar ch bsan delhiin awargad goaldaj l taaraa germand hojliin goaloo hiiwel german-d hamag haraalaa ursgah bh daa huurhii
loading...
arai hiij hojson doo ene maygaaraan Germany-tai togloh yum bol Argentin shig heden goal-tai gerluugeen butsah bolow uu hamgaalalt dajgui baisan dund shugamch gesen bolomjiin ajilsan dowtolgoon tag shuu yamar ch huwilbar baihgui dundiin shugamdaan l damjuulaad yr n Barca-giin CL uzuulsen suuliin heden togloltiin hemnel barag l haragdaj bna lee bombogoon hangaltai damjuulaad ezemsheed baidag goal hiih hun baidaggui Torres neg l uramgui unjigar bna berteltei n holbootoi biz Germany tsaana chin bujignuulaad baidag ter ajilaad bgaa mashinuudiig l untraah heregtei minii bodloor turuulj ehnii goal-iig hiiwel toglolt Spain-chuudiin tald naashtai ergene za ter ch yahuu ter Алонсо-giin ehnii torguuliin tsohiltiig yagaad tootssongui
loading...
ta nar zuw medeelel oruulalda spain shuwgiin 4t uldej bsan yum za 1950 ond.gaiguin bh gsn chin dandaa hudlaa medee oruulah yum ……………………
loading...
Ер нь бол Пуойль удаан болчихжээ. Бас Торрес ямар ч формгүй байна. Тактикийн хувьд эмх замбараагүй байна.
Гэтэл Германчууд эсрэгээрээ. Бүгд үүргээ мэдэж, ухамсарласан, эмх цэгцтэй. Подолскиг зүүн талд довтолгооны хагас болгоод тавичихсан нь яг нүдээ олжээ. Мюллер байхгүй нь жаахан тааруухан байна. Швайне багийн лидер нэгэнт болсон байна.
Бөмбөг бөөрөнхий гэдэг дээ. Аль нь ч хожиж магадгүй. Магадлалаар бол Герман 60: Испани 40 гэж бодож байна.
loading...
Torres germand goal hidgeeree hiigeed germanchuudig gert ni hariulna Torres.iin ehnii goal ni l germanchudig bulshilna
loading...
1950 ond bol odoogiin sistemees ogt uur formataar temtseen zohion baiguulagdsan….ter ved hesgeesee garaad dahiad hesegt huvaagdaj toirgoor toglodog baisan bolohoor odoogiin quarter-final-aas ogt uur gesen ug ..
loading...
Сэтгэлийн хөөрлөөр авцгаах хэрэггүй. Аз таарвал Испани хожино. Харин чадал цансаагаар Герман хожино. Германд сүртэй сайн тоглогч байхгүй ч нягт нямбай, зарчимтай, багийн тоглолт сайн байна. Би азанд биш чадалд арай илүү итгэдэг болхоор Герман испанийг арчаад дэлхийн аварга болно гэдэгт 90% итгэж байна. Испани хэрвээ азаар ч болсон хожиж чадвал бас л аваргалах байх. Нөгөө хэсгээс гарсан 2 хоёулаа сулхан боорцог шиг санагдаж байна.
loading...