Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » Тоглолт №58. Бас нэгэн “бурхны гар” (Уругвай 5:3 Гана)

GD Star Rating
loading...

Африк тивээс үлдсэн сүүлийн баг тэмцээнийг орхилоо. Гэхдээ маш азгүйгээр.

Тоглолтын эхний гоолыг 45 дахь минутанд Мунтари холоос эргүүлэгтэй цохиж хийсэн бол 2-р үе эхлээд 10 минут өнгөрч байхад Диего Форлан шууд цохиход хэцүү байрлалаас хаалттай цохилтыг чадварлаг гүйцэтгэж тоог тэнцүүлсэн.

Үүнээс хойш багууд дахин гоол хийж чадалгүй явсаар цаг сунгасан юм. Гана шөвгийн 16-д мөн цаг сунгаж, нэмэлт цаг дөнгөж эхлээд А.Гьян гоол хийж улмаар хожиж байлаа.

Харин энэ удаа нэмэлт цаг юу юугүй дуусдгийн даваан дээр алтан боломж гаргаж чадсан гэж болно. 120 дахь минутанд Ганын баг чөлөөт цохилт гүйцэтгэхэд Уругвайн хамгаалагчид бөмбөгийг аюулгүй болгож чадаагүй, энэ үед Аппиагийн цохилтыг Суарес эхлээд хөлөөрөө, дараа нь Адияагийн мөргөлтийг гараараа хаасан юм. Суарес яг гоолын шугаман дээр байсан тул 2 ч удаа орж явсан бөмбөгийг зайлуулсан гэсэн үг. Гэхдээ сүүлийнхэд нь гараараа, санаатайгаар. Энэ гоол орсон бол Гана шууд хожих байлаа. Суаресийн үйлдэл дүрмийн бус боловч ямар ч байсан орж явсан бөмбөгийг эцсийн мөчид гаргасан. Гэхдээ шүүгч үүнийг яаж хараагүй байхав, эргэлзээгүйгээр Суарест улаан хуудас, Ганад торгуулийн цохилтын эрх өгчээ.

Талбайг орхиж явахдаа Суарес уйлж байлаа. Тэнцүүхэн тоглолт юу юугүй өндөрлөх гэж байхад, бараг Ганын сүүлийн довтолгоог хамгаалж чадалгүй ийм байдалд хүрсэн гэхээр харамсахаас ч аргагүй.

Гэвч А.Гьян торгуулийн цохилтоо алдаж орхив. Маш хүчтэй цохьсон нь буруудаж, хөндлөвч оноод гарчээ. Ингээд Гана Африк тивийн баг шөвгийн 4-т хүрэх сайхан боломж байсныг хийсгэлээ. Гэхдээ тоглолтын хувь заяа шийдэгдээгүй. Нэмэлт цаг ингээд дууссан тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон юм.

Хүнд байдлаас мэнд мултарч чадсан нь Уругвайд давуу тал болж, гарцаагүй хожлоо алдсан нь Ганад сөргөөр нөлөөлсөн бололтой. Ганын 2 тоглогч, тухайлбал Жон Менса, Адийя нар цохилтуудаа алдсанаар маш харамсалтайгаар ДАШТ-ыг орхилоо. Эсрэгээрээ Уругвайн аз одыг шагшихаас яахав. Тэд 1970 оноос  хойш буюу 40 жилийн дараа сүүлийн 4-т үлдэж байна. 60 жилийн дараа шигшээд үлдэж чадах болов уу?

Хэдий Суарес хагас шигшээгийн тоглолтыг өнжих ч тэр бол багаа аварсан тоглогч, хагас шигшээд хүргэсэн тоглогч. Уругвайчууд Суаресийн гарыг “Бурхны гар” гэхэд ч буруудахгүй.

Уругвай — Гана 1:1 (4:2-пен)

Гоол: Форлан, 55 – Мунтари, 45
Пенальти амжилттай: Форлан, Викторино, Скотти, Абреу – Гьян, Аппиа
Пенальти амжилтгүй: М.Перейра – Джон Менса, Адийя

Уругвай: Муслера, М.Перейра, Лугано (Скотти, 38), Викторино, Фусиле, А.Фернандес (Лодейро, 46), Перес, Аревало, Форлан, Суарес, Кавани (Абреу, 76)
Гана: Р.Кингстон, Пэйнтсил, Ворса, Жон Менса, Сарпей, Инкум (Аппиа, 74), Аннан, Мунтари (Адийя, 88), Асамоа, К.Боатенг, Гьян

Шар хуудас: Фусиле, 20; Аревало, 48; Перес, 59 – Пэйнтсил, 54; Сарпей, 77; Джон Менса, 93
Улаан хуудас: Суарес, 120
Шүүгч: Бенкеренса (Португал)
Йоханнесбург. “Соккер Сити”. 84 017 үзэгч

GD Star Rating
loading...
Тоглолт №58. Бас нэгэн "бурхны гар" (Уругвай 5:3 Гана), 9.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: