loading...
Манчестер сити багтаж ядсан олон довтлогчдоо бага багаар цөөлж байна. Юуны түрүүнд тэд өнгөрсөн улиралд Пармад тоглосон Болгар довтлогч Божиновыг 5 сая фунтээр заржээ. Божинов 2007 оны зун яг энэ үнэээрээ Ситид ирж байсан бөгөөд дөнгөж ирсэн даруйдаа бэртэл авч 2008 оны 1 сар хүртэл талбайд гарч чадаагүй. Үүний дараа 2008 оны зун тэрээр мөн л хүнд бэртэл авч бараг 6 сар орчим хөлбөмбөг тоглож чадахгүй болсон билээ. Энэ мэтчилэн Болгарыг ирээдүй гэгдэж байсан залуу эрийн карьер уруудаж өөрийгөө Англид харуулж чадаагүй юм. Улмаар 2009 оны зун түүнийг Ман ситигийн удирдлага Пармад нэг улирал зээлсэн. Энд тэр чамгүй амжилт үзүүлж 25 тоглолтонд 8 гоол оруулсан. Одоогоор Валерий шигшээ багтаа 29 тоглолтонд 7 гоол оруулаад байна.
loading...



