loading...
Парагвайн хаалганд хожлын ганц гоол хийсэн Давид Вилья одоогоор ДАШТ-ийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Испани түүний гоолын ачаар хагас шигшээд шалгарч, Лхагва гаригт Дурбанд Германы эсрэг тоглох болоод буй.
Вилья ДАШТ-ын мэргэн бууч болох боломж өндөр байгаагаас гадна шигшээ багийнхаа бүх үеийн мэргэн бууч болоход мөн ойрхон байна.
Барселонагийн шинэ цэрэг тэрээр одоогоор шигшээ багтаа 43 гоол хийсэн бөгөөд Раулийн амжилтыг давтахад 1, эвдэхэд 2 гоол дутуу байгаа юм. Вилья шигшээ багтаа 63 тоглож 43 гоол хийгээд байгаа бол Раул 102 тоглож 44 гоол хийж байж.
“Мэргэн бууч болох нь чухал биш. Гол нь бид финалд тоглох. Би гоол хийх, хэн гоол хийх нь чухал биш. Би гоол хийвэл баярлана, гэхдээ баг хожвол бүр ч илүү баярлана” гэж Вилья хэлжээ.
28 настай Вилья ДАШТ-д хамгийн олон гоол хийсэн Испани тоглогчоо тодроод буй. Эмило Бутрагеньо, Фернандо Йерро, Фернандо Морьентес болон Раул нар тус бүр 5 гоол ДАШТ-д хийж байсан бол Вилья одоогоор 8 гоол хийжээ.
loading...





Gaihaltai dowtlogch,
uneheer sain shuu
loading...
ireh jil ch alaad ogno Messi Ibra Pedro nartai niileed hedn gool hiih bol??? Ayaya goe tosologdoj bn shu. Bas ene WCin mergen buuch boloosoi.
loading...
FIFA-2010 Фудболка зарна. Герман, Испани Үнэ: 15.000 төг утас: 9929-1150, 9118–2292
loading...