Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс » Дунга Бразилийг орхилоо

GD Star Rating
loading...

Бразилийн шигшээ багийн дасгалжуулагч Дунга ажлаа хүлээлгэж өгөх гэнэ. Недерландын багт 2 : 1-ээр ялагдан ДАШТ-аас хасагдсан нь энэ шийдвэрийг гаргахад гол нөлөө үзүүлжээ. Бразилийн ХХ-ны албан ёсны мэдэгдлийг сонирхуулбал ”2006 оны 8 сараас эхэлсэн түүний ажлын цикль ийнхүү Өмнөд Африкийн ДАШТ-ий дараа дуусаж байна. Шинэ дасгалжуулагчыг холбооноос энэ сарын сүүлээр зарлах болно” гэжээ.
Одоогийн байдлаар Луйс Фелипе Сколари болон Леонардо гэсэн нэр дэвшигчид Бразилийн багийн дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай байна. Дунга 2000 онд зодог тайлсныхаа дараа Бразилийг удирдаж болох байсан ч хөлбөмбөгийн холбоотойгоо таарамжгүй харьцаатай байсан учраас татгалзсан. Харин 2006 оны ДАШТ-ий дараа тэрээр Карлос Алберто Парэйрагийн оронд эх орныхоо шигшээг удирдах болжээ,

GD Star Rating
loading...
Дунга Бразилийг орхилоо , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. serenity says:

    Леонардо болоод ч ёстой дэмий байхаа АЦ-Миланд байхдаа юу ч хийж чадаагүй хүн багийнхантайгаа хэл амаа ололцохдоо муу юм шиг санагдсан

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: