Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » Москвагийн “Их дуулга” өндөрлөв

GD Star Rating
loading...

Жудогийн Москвагийн Их дуулга өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Эхний өдөр буюу 7 сарын 3-нд хөнгөн жингийн барилдаанууд болоход Японы баг (эмэгтэйчүүд нь) 2 алтан медаль хүртсэн бол бусад 5 жинд Узбекистан, ОХУ, Австри болон Францын тамирчид түрүүлжээ.

Манай тамирчдын хувьд 60 кг-д хүч үзсэн Д. Амартүвшин хүрэл медаль хүртсэн бөгөөд бусад бөхчүүд маань медальд хүрч чадсангүй. Д.Амартүвшин эхний тойрогт Бельгийн Гаскард Юнгийг юкогоор, 2-р тойрогт Мароккогийн Ясин Мудатирийг цэвэр, 3-р тойрогт Казакстаний Еркебулан Коссаевийг юкогоор, 4-р тойрогт Францын Софиан Милусийг цэвэр ялаад хагас шигшээд Голландийн Жероен Муренд нэмэлт цагт ялагдсанаар Их дуулгын хүрэл медалийн эзэн болжээ. Д.Амартүвшингийн 3-р тойрогт ялсан Еркебулан нь 2-р тойрогт Японы алдарт бөх Хироакаг хожоод байв.

Энэ жинд барилдсан манай нөгөө нэг бөх ОУХМ Ч.Болдбаатар эхний тойрогт Францын Лилиан Барейрийг цэвэр, 2-р тойрогт Японы Масааки Фукуокаг вазари, юкогоор ялаад дараагийн тойрогт Италийн Елио Вердед ялагдсанаар 5-р байр эзэлсэн байна.

60 кг-ийн жинд Узбекийн Ришод Собиров түрүүлжээ.

66 кг-д эзэн орны Могушков Муса аваргалжээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар эхлээд Их Британий Жан – Рин Бадрикийг, дараа нь Францын Урани Флоренийг хожоод аварга болсон Мусад хожигдож 5-р байр эзлэв. Х.Цагаанбаатар дэлхийн чансааг тэргүүлж байгаа тул тэгшитгэлийн барилдаануудад оролгүй шууд 3-р тойргоос эхлэн барилдсан аж.

Дэлхийн чансааны 3 номер ОУХМ С.Миарагчаа мөн шууд 3-р тойргоос барилдаж, эхлээд Гүржийн бөхийг ялсан ч Азербайжаны бөхөд хожигдсоноор тэмцээнээ дуусгажээ.

73 кг-д барилдсан ОУХМ С.Ням-Очир эхний 2 тойрогт мөн хийлж, 3-р тойрогт Унгарийн Т.Сандорийг хожоод 4-р тойрогт Бразилийн Б.Мендонкад хожигдсон байна. Харин Г.Пүрэвдорж 1-р тойргоос эхлэн барилдаж Киргизийг ялаад, 2-р тойрогт мөн Киргизийн бөхтэй таарч хожигдсон болно.

Энэ жинд Францын алдарт бөх Бенжамин Дарбеле аваргалжээ.

81 кг-ийн жинд Азийн тоглолтын болон Ази тивийн аварга ОУХМ Д.Нямхүү эхний тойрогт М.Дарвишийг, 2-р тойрогт ОХУ-ын Мурат Хабачировийг, 3-р тойрогт Польшийн Роберт Кравчикийг тус тус ялаад Их Британий И.Буртонд хожигдов. Буртон нь дэлхийд чансаагаараа 4-т бичигддэг юм байна.

Р.Анхбаатарын хувьд эхний тойрогт хийлээд 2-р тойрогт Францын бөхөд ялагджээ.

90 кг-ийн жинд ОУХМ Э.Энхбат ОХУ-ын Виктор Семеновт хожигдсоноор тэмцээнээ дуусгасан байна.

-100 кг-д МУ-ын Хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо хийлээд 2-р тойрогт Египтийн бөх Дарвиш Рамаданд хожигдов. Харин ОУХМ Б.Тэмүүлэн эхний тойрогт хийлээд 2-р тойрогт Узбекийн Р.Сайдовийг хожсон ч 3-р тойрогт Японы алдарт бөх Анай Такамасад хожигдсоноор тэмцээнээ өндөрлөжээ. Энэ жинд Бразилийн алдарт Л.Корреа түрүүлсэн болно.

+100 кг-д манай 2 залуу тамирчид барилдсан ч эхний тойрогтоо ялагдацгаажээ. Б.Төгөлдөр Японы бөх Х.Тачиямад, Б.Сугаржаргал Польшийн Я.Вожнаровичт тус тус ялагдсан байна. Энэ жинл Египтийн бөх аваргалжээ.

Эмэгтэйчүүдийн хувьд 48 кг-ийн жинд барилдсан Б.Бат-Эрдэнэ, 63 кг-ийн жинд барилдсан Ц.Мөнхзаяа нар 5 байр эзэлсэн амжилт гаргав.

Тэмцээний дүн:

Эрэгтэй:

60kg
1. SOBIROV, Rishod        UZB
2. MOOREN, Jeroen        NED
3. DASHDAVAA, Amartuvshin    MGL
3. VERDE, Elio            ITA

5. MILOUS, Sofiane        FRA
5. GALSTYAN, Arsen        RUS
5. MUDRANOV, Beslan        RUS
5. CHIMED-YONDON, Boldbaatar     MGL

66kg
1. MOGUSHKOV, Musa        RUS
2. KIM, Joo-Jin            KOR
3. UNGVARI, Miklos        HUN
3. GADANOV, Alim        RUS

5. HASHBAATAR, Tsagaanbaatar    MGL
5. EBINUMA, Masashi        JPN
5. OATES, Colin            GBR
5. KARIMOV, Tarlan        AZE

73kg
1. DARBELET, Benjamin        FRA
2. BANG, Gui-Man        KOR
3. AWANO, Yasuhiro        JPN
3. MENDONCA, Bruno        BRA

5. TATALASHVILI, Nugzar        GEO
5. TRITTON, Nicholas        CAN
5. KODZOKOV, Murat        RUS
5. SOROKA, Volodymyr        UKR

81kg
1. NIFONTOV, Ivan    RUS
2. SONG, Dae-Nam    KOR
3. BISCHOF, Ole        GER
3. CANTO, Flavio    BRA
5. TSIKLAURI, Levan    GEO
5. MAGOMEDOV, Sirazhudin    RUS
5. CIANO, Antonio    ITA
5. BURTON, Euan        GBR

90kg
1. ONO, Takashi        JPN
2. NISHIYAMA, Daiki    JPN
3. BAUZA, Karolis    LTU
3. CHORIEV, Dilshod    UZB
5. MILENBERGS, Aigars    LAT
5. BUFFET, Romain    FRA
5. DENISOV, Kirill    RUS
5. ILIADIS, Ilias    GRE

100kg
1. CORREA, Luciano    BRA
2. KHAYBULAEV, Tagir    RUS
3. ANAI, Takamasa    JPN
3. FABRE, Thierry    FRA
5. BIADULIN, Yauhen    BLR
5. RAKOV, Maxim        KAZ
5. SAMOYLOVICH, Sergey    RUS
5. HWANG, Hee-Tae    KOR

100kg
1. EL SHEHABY, Islam    EGY
2. BOR, Barna        HUN
3. BONDARENKO, Stanislav    UKR
3. KIM, Soo-Whan    KOR
5. OKRUASHVILI, Adam    GEO
5. TACHIYAMA, Hiroki    JPN
5. TANGRIEV, Abdullo    UZB
5. SILVA, Rafael    BRA

Эмэгтэй:

48kg
1. YAMAGISHI, Emi        JPN
2. CHUNG, Jung-Yeon        KOR
3. PAYET, Laetitia        FRA
3. ROSSENEU, Amelie        BEL

5. RUMYANTSEVA, Kristina    RUS
5. KONDRATYEVA, Nataliya    RUS
5. BALJINNYAM, Bat-Erdene    MGL
5. LESHCHANKA, Volha        BLR

52kg
1. NISHIDA, Yuka        JPN
2. RAMOS, Joana            POR
3. GOMEZ, Laura            ESP
3. KUZYUTINA, Natalia        RUS

5. ZIMMERMANN, Susi        GER
5. TARANGUL, Romy        GER
5. RICHARD, Marine        FRA
5. SAMAT, Aynur            TUR
57kg
1. FILZMOSER, Sabrina        AUT
2. HEIN, Marlen            GER
3. MONTEIRO, Telma        POR
3. WAECHTER, Viola        GER

5. QUINTAVALLE, Giulia        ITA
5. ZABLUDINA, Irina        RUS
5. KARAKAS, Hedvig        HUN
5. MELNIKOVA, Ekaterina        RUS

63kg
1. EMANE, Gevrise        FRA
2. EMDEN, Anicka        NED
3. MALZAHN, Claudia        GER
3. YLINEN, Johanna        FIN

5. AHRENS, Claudia        GER
5. AGBEGNENOU, Clarisse        FRA
5. XU, Yuhua            CHN
5. TSEDEVSUREN, Munkhzaya    MGL

70kg
1. MESZAROS, Anett    HUN
2. BOSCH, Edith        NED
3. CHOLLET, Mylene    FRA
3. HWANG, Ye-Sul    KOR
5. MARZOK, Iljana    GER
5. ROBRA, Juliane    SUI
5. CONWAY, Sally    GBR
5. BARBIERI, Erica    ITA

78kg
1. YANG, Xiuli        CHN
2. TCHEUMEO, Audrey    FRA
3. OKAMURA, Tomomi    JPN
3. JOO, Abigel        HUN
5. LEBRUN, Celine    FRA
5. ANAI, Sayaka        JPN
5. WOLLERT, Heide    GER
5. COTTON, Amy        CAN

+78kg
1. TSUKADA, Maki    JPN
2. TACHIMOTO, Megumi    JPN
3. QIN, Qian        CHN
3. SADKOWSKA, Urszula    POL
5. BRYANT, Karina    GBR
5. DONGUZASHVILI, Tea    RUS
5. LEE, Jung-Eun    KOR
5. ADLINGTON, Sarah    GBR

GD Star Rating
loading...
Москвагийн "Их дуулга" өндөрлөв, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ggg says:

    muu suganuud

    GD Star Rating
    loading...
  2. maral says:

    tolgoi saitai yumaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: