loading...
Иохансбург хотод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ФИФА-гийн ерөнхийлөгч Йозеф Блаттер ФИФА-гийн оны шилдэг тоглогч болон Баллон Д’Ор буюу Европын шилдэг хөлбөмбөгчний шагналыг нэгтгэх болсон тухай мэдэгджээ. France Football сэтгүүлээс тодруулдаг Европын шилдэг хөлбөмбөгчнийг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг бол ФИФА-гийн оны шилдгийн шагналыг улс бүрийн шигшээ багийн дасгалжуулагчдаас санал авдаг. 1991 оноос эхлэн гардуулдаг болсон ФИФА-гийн оны шилдэг тоглогчыг тодруулахдаа европын аваргуудын лигт өндөр амжилт үзүүлсэн багийн түлхүүр тоглогчыг ихэнхидээ шалгаруулдаг. Үүнээс болж Өмнөд Америк болон бусад тивийн холбоодууд нэг биш удаа гомдол гаргаж байсан, Харин Баллон Д’Орын хувьд зөвхөн европын клубуудад тоглодог тоглогч нараас шилдгийг шалгаруулдаг бас л дутагдалтай талтай. Иймээс эдгээр хоёр шагналыг нэгтгэж нэг болгонсоор дээрхи шүүмжлэлүүд алга болно гэж Блаттер найдаж байгаа юм байна.
Өнгөрсөн улиралд Месси энэ хоёр шагналыг хамтад нь хүртсэн. Тэгэхээр Месси хамгийн сүүлд Баллон Д’Орыг гардсан тоглогч болон түүхэнд үлдэж байгаа юм байна.
loading...




1st
loading...
ghde 2 shagnaliin 1 bolgchhoor bas bish ymaa hehe zaaza yahv yamr ch bsn manai Messi aztaima hamgin suulin Ballon De Or hurtsn toglogch.
loading...