Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт » ОУХМ Э.Халиунболд хүрэл медаль хүртлээ

GD Star Rating
loading...

Хойд хөршийн Ангарск хотноо энэ сарын 03-04-ний өдрүүдэд мотоциклийн бартаат замын олон улсын тэмцээн “Зодиакийн цом” нэрийн дор амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай мотоспортын 6 тамирчин багш дасгалжуулагчын хамт ОХУ-ын Ангарск хотыг зохиод байсан юм. Тус тэмцээний 85сс ангилалд 2010 оны Монгол лусын аварга Энхбат 5-р байр эзэлсэн бол 125сс ангилалд 2010 оны мотоспортын улсын аварга ОУХМ Э.Халиунболд 4-р байранд шалгарсан ч мөн 250сс ангилалд гараанд 32 тамирчин гарснаас манай тамирчин Э.Халинуболд хүрэл медаль хүртлээ. Тэмцээний 250сс ангилалд 1-р байрт 2009 оны Европын аварга Сапронов шалгарсан бол удаах байрт 2005 оны Европын аварга Демиянтов шалгарч алт, мөнгөн медалийн эзэд тодорсон байна. Ийнхүү Б.Халиунболд 125сс ангилалд дөрөвдүгээр байрт шалгарч, харин 250сс ангилалд хүрэл медалийн эзэн болжээ.

GD Star Rating
loading...
ОУХМ Э.Халиунболд хүрэл медаль хүртлээ, 9.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Badga says:

    Сайн байна. Улам их амжилт гаргаарай. Манай хэдэн тамирчид л ард түмнийгээ баярлуулах юм даа.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: