Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Бокс » ОУ-н боксын тэмцээнээс МУГТ Н.Төгсцогт алтан медаль хүртлээ

GD Star Rating
loading...

Токиогийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж байсан ОХУ-ын гавьяат тамирчин Билигтон Баранниковын нэрэмжит олон улсын боксын тэмцээнд оролцсон манай тамирчид медалийн арвин ургацтай эх орондоо ирлээ. Буриадын Улаан-Үд хотноо тав хоног үргэлжилсэн тус тэмцээнийг “Байгаль” сэтгүүлээс зохион байгуулснаас гадна 12 багийн 100 орчим тамирчин оролцсон юм. Манай улсын хувьд гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээр ахлуулсан голдуу залуу тамирчдаар багаа бүрдүүлсэн 15 тамирчин оролцож, хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж, өндөр амжилт гаргасан байна. Амжилт гаргаад ирсэн Монголын олимпийн боксын холбооны тамирчдыг БТСГ-ын дарга Ч.Наранбаатар өнөөдөр хүлээн авч баяр хүргэлээ. Тэмцээний 54 кг-д оролцсон дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт, 81 кг-ын жинд тулалдсан Б.Дарханбаяр нар бүх өрсөлдөгчөө төвөггүй буулган авч, аваргын алтан медаль хүртсэн бол Г.Золбаяр /48 кг/, Э.Ирээдүй /57 кг/ нар мөнгө, М.Чухал-Эрдэнэ /48 кг/, У.Золбаяр /54 кг/, Д.Ананд /57 кг/, Б.Батзориг /64 кг/, Д.Шинэтулга /69 кг/ нар хүрэл медалийн эзэд болжээ. Аливаа тэмцээн уралдаанд шүүгчийн алдаа нэг биш удаа гардаг. Тэгвэл ийм алдаа Буриадад болсон олон улсын тэмцээний үеэр 60 кг-ын жинд тулалдсан манай тамирчинд гарч ялагдал хүлээсэн байна. Учир нь Буриадын олон улсын тэмцээний 60 кг-ын жинд түрүүлсэн ширэн бээлийтэн суудлын автомашин гардах авах ёстой байжээ.

GD Star Rating
loading...
ОУ-н боксын тэмцээнээс МУГТ Н.Төгсцогт алтан медаль хүртлээ, 5.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Amaraa says:

    Yamar sonin mangar yum bichdeg yum be? suuliin hesegee dahiad nairuulahgui bol box yavj bsnaa suudliin mashin ene ter geed!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: