Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Жүдо » ”Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээн спортын төв ордонд болно

GD Star Rating
loading...

МЖБХ-ноос Монгол улсад хоёр дахь жилдээ МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах “Чингис хаан” жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж байна. Тус тэмцээн хоёр дахь жилдээ спортын төв ордонд явагдахаар болж энэ жилийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад Олимпийн оноо өгөхөөр онцлог бөгөөд манай улсын тухайд ч энэ тэмцээнд нэлээдгүй ач холбогдол өгөх нь тодорхой боллоо.

Түүнчлэн шагналын сан өндөртэй учир дэлхийн шилдэг жүдочид ирж оролцохоор мэдүүлгээ өгөөд байгаа юм байна. Энэ өдрүүдэд Олон улсын жүдо бөхийн холбооны албаны төлөөлөгчид Монголд ажиллаж байгаагийн зэрэгцээ тэмцээний бэлтгэл ажлын явцтай танилцахаар ирсэн IJF-ийн төлөөлөгчид өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатартай уулзлаа.

Тус тэмцээнийг Яармагийн дэнжид баригдаж байгаа шинэ спортын ордонд зохион байгуулахаар төлөвлөж байсан хэдий ч тэмцээн болохоос өмнө амжиж ашиглалтанд орох боломжгүй учраас тэмцээнийг спортын төв ордонд зохион байгуулахаар болжээ. Тэмцээн энэ сарын 23-нд эхлэх бөгөөд үүнээс өмнө Спортын төв ордонд дахин засвар хийх шаардлагатай болж байгааг хэлсэн юм. Өмнө нь хийсэн засварын ажил хангалттай биш байгаа учраас саун, бие засах газар, заалны засварыг богино хугацаанд чанартай хийхийг хүссэн юм. ОУЖБХ-ны Энхтайвны зөвлөлийн ерөнхий захирал Жан Эрик Шиүтз хэлэхдээ “Монгол Улс олимпийн оноо олгох дэлхийн цомыг зохион байгуулах нь нэр төрийн хэрэг. Ийм эрхийг тийм ч амархан олохгүй. Бид танай улсын жүдо бөхийн холбооны хичээл зүтгэлийг үнэлж энэхүү эрхийг олгохоор болсон.

Тиймээс зохион байгуулалт дээд зэргийн түвшинд болно гэж найдаж байна” гэлээ. Олимпийн оноо олгох том тэмцээн манай улсад болох гэж байгаа нь монголын жүдо бөх ямар түвшинд хүрснийг илтгэж байгааг тодоос тод харуулж байгаа юм. Дашрамд сонирхуулахад, Яармагийн дэнжид сүндэрлэж байгаа Спортын шинэ ордон 07-р сарын 20-нд ашиглалтад орж магадгүй гэнэ. Ийнхүү дэлхийн шилдэг жүдочид “Чингис хаан” дэлхийн цомд чуулан Монголын татамид зодоглохнээ.

GD Star Rating
loading...
''Чингис хаан'' Дэлхийн цомын тэмцээн спортын төв ордонд болно , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. ganaa says:

    ichij uhmer iin sportin tov ordond yaj ter brazil golland france ntr iin tom buhchuud ornoo.

    GD Star Rating
    loading...
  2. orohgui geed yah bilee? olimpiin erhiin onoo uguh yum chin!!! minii huvid neg aij bgaa zuil bol mandattai buh buhchuud suudal ezleed engiin bid nart suudal oldohgui bh daa esvel oldvol denduu unetei bh bhdaa

    GD Star Rating
    loading...
  3. cowboy says:

    Sportiin ordon 20-nd ashiglaltand orno. Temtseen 24,25 bolno . Tegeheer Yarmagt hiij bolmoor ch yum shig…. Buu med ee…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: