loading...
19 дэх удаагийн дэлхийн аваргын хагас шигшээн Уругвай – Голландын тоглолт өнөө шөнө манай цагаар 02.30 цагаас Кэйп Таун хотод эхлэх гэж байна. Узбекистэн шүүгч Равшан Ирматовын шүглийн дуугаар эхлэх энэ тоглолтонд аль баг нь ялах вэ ?
Уругвай
Мэдээж хэрэг Голланд гэж хэлэх хүмүүс дийлэнхи хувийг эзэлж байгаа гэдэг нь эргэлзээгүй. Яагаад гэвэл тэд европын шилдэг лигүүдэд тоглодог өндөр ур чадвартай тоглогчидтой, ФИФА-гийн чансаагаар Уругвайгаас хэд дахин өндөр байранд эрэмбэлэгддэг. Өнгөрсөн улиралын аваргуудын лигийн финалд өрсөлдсөн Интер – Байерн Мюнхен багуудын түлхүүр тоглогчдыг эгнээндээ багтаасан гээд дурьдаад байвал шалтгаан мундахгүй. Тэгвэл түүхийн хуудсыг сөхвөл бүх зүйл эсрэгээрээ болно. Одоо үед л Уругвайн хөлбөмбөг доогуур үнэлэгдэж байгаагаас биш хуучин зуунд бол Уругвай шиг хүчтэй шигшээ ховорхон байсан. Тэд хамгийн анхны хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулж Жюль Римегийн цомыг өөрсдийн болгож байсан. Үүний дараа 1950 онд Бразилийн алдарт Маракана цэнгэлдэх хүрээлэнд 200.000 гаран мянган Бразилийн фенүүдийн өмнө гайхалтай ялалтыг байгуулж 2 дахь түрүүгээ хүртэж байлаа. Мөн 1954, 1970 онуудад 4-р байр эзэлж байснаас гадна Олимпийн наадамд 2 удаа (1924, 1928), Копа Америка тэмцээнд 14 удаа түрүүлж байсан арвин түүхтэй орон билээ.
Тэгвэл Мараканад байгуулсан түүхэн ялалтаас 60 жилийн дараа Уругвайн зоригт хөвгүүдэд дахин дэлхийн аварга болох боломж байна. Үүний тулд тэд одоо 180 минутыг л тэсээд гарах хэрэгтэй. Хэрвээ ийм зүйл болвол гайхамшиг гэсэн гарчигтайгаар зарим хэвлэлүүд нийтлэл бичих байх. Гэхдээ гайхамшиг альхэдийнэ болдгоо болчихсон. Тодруулбал шөвгийн наймд Ганатай хийсэн хүнд хэцүү тоглолтонд Уругвайчууд бараг л дэлхийн аваргаас хасагдахын ирмэг дээр ирээд ид шидийн ачаар ялж чадсан билээ. Энэ түүхийн гол баатар болох Луйс Суарез улаан хуудас хүртэж талбайгаас хөөгдөнө гэдгээ мэдэж байсан хэрнээ гараараа бөмбөгийг хааж хаалганд орохоос аварсан. Ийм хариуцлагатао тоглотлонд дээр нь цаг дуусах мөчид ийм зүйл болсон болохоор мэдээж хэрэг Суарезэд буруу өгөх ямар ч арга байхгүй. Талбайгаас хөөгдөж уруу царайлан цэнгэлдэхээс гарч явахдаа Суарез түр хүлээж Гьяны торгуулийн цохилтыг харлаа. Энэ мөчид жинхэнэ гайхамшиг гээч нь болж Гьяны цохилт хаалганы хөндлөвч оносноор 3.5 сая Уругвайчуудын найдвар тасралгүй үлдсэн билээ. Хүн амын тоогоороо манай улсаас нэг их илүү гараад байхгүй ч энэ ард түмэн ийм гайхамшгийг бүтээж байгааг үнэхээр биширмээр. Луйс Суарез өөрөө энэ талаар ”Тэр бол бурхны гар байсан. Миний гар бол түүхэн дэх хамгийн гайхамшигтай гар” хэмээн уулга алдсан байна.
Уругвайчууд Дэлхийн аваргын түүхэнд цомыг хүртсэн хамгийн цөөн хүн амтай орноор тодорсон. 1930 онд анхны түрүүгээ хүртэхдээ Уругвайн нийт хүн ам ердөө 3 сая л байсан. Харин тэдний дараа 40 сая хүн амтай Аргентин орон бичигддэг юм билээ.
Нийтийн хөлбөмбөгийг дэлхий дахинд таниулсан нисдэг Голландууд тэмцээн уралдаанд түрүүлэх боломжтой багаар үргэлж нэрлэгддэг. Гэвч Испаний шигшээн адил азгүй гэсэн хоч тэднийг бас сүүдэр мэт дагалддаг нь нууц биш. Тэгвэл 2 жилийн өмнө Испаничууд энэ азгүйтлээ төгсгөл болгож
Европын аварга болж чадсан бол одоо Голландчуудын ээлж байх болно. Яагаад ийм зоригтой хэлж байна вэ гэвэл Уэсли Шнайдер тэдэнд байгаа. Реал Мадридад гологдсон энэ залуу өөрийгөө хэн гэдгээ, ямар чадвартай тамирчин гэдгээ өнгөрсөн улиралд альхэдийнэ баталчихсан. Нэг давж болсон юм дахиад яагаад давж болдогггүй юм гэж Гарьд Магнай кинонд гардаг шиг Аваргуудын лигийн оргилд багаа хөтөлсөн хүн яагаад дэлхийн аваргын оргил өөд шигшээ багаа хөтөлж болохигү гэж. Дээр нь түүнд Роббен, Ван дер Ваарт, Кюит, Ван Перси гээд гайхалтай хамтрагчид байхад энэ бол тийм ч боломжгүй зүйл биш.
Нэгэн баримт дурьдахад Берт Ван Марвикийн удирдлаган дор орсноосоо хойш Голландчууд 23 тоглолт дараалан ялагдаагүй байгаа. 2010 оны 3 сараас эхэлсэн ялалтын цуврал нь одоо 9 хүрээд байна.
Бразилтай хийсэн тоглолтонд тохойндоо бэртэл авсан Ван Персигийн бэртэл бүрэн эдгэрч гарааны бүрэлдэхүүнд багтахаар болсон мэдээ байна.
Грегори Ван дер Виль, Найжел Де Йонг нар дээрхи тоглолтонд авсан шар хуудсаснаасаа болж Уругвайн эсрэг гарахгүй. Тэгэхэээр Деми Де Зеув, Халид Булахруз нар гарааны бүрэлдэхүүнд багтаж магадгүй юм.
Боломжит гарааны 11 : Голланд - Стекеленбург ; Булахруз , Хейтинга, Матейсен, ван Бронхорст; ван Боммель, Де Зеув; Кюит, Шнайдер, Ван дер Ваарт; Ван Перси
Боломжит гарааны 11 : Уругвай - Муслера; . П.Перейра, Скотти, Викторино, A.Перейр; A. Фернандес Аревало, Перез, Кавани; Абреу, Форлан
loading...





Ben Wallace !!!
loading...
Robbun garaad garahgui ydiin be uush!!!!
loading...
Юун Ван дер Ваарт вэ, Роббен гарах байлгүй дээ
loading...
Уругвай хожино доо гараараа хааж байгаад хахаха
loading...
Holland Holland !!!
loading...
za bodvol Holland l nuhah bzde gdhe bas yu ch bolo bile hehe medqde
loading...
keke harin tin , Holland bh , gehde ergelzeed l bn shu ,
ter sul hamgaalaltan dunduur ni cavani , forlan guij garj ired goaldah ch enuuhend shuu!!!
loading...
Holland sn shuu Gehdee azgiutel urgeljlene Ene togloltond Uruguya Ursuldugchuu 2-1 haritsaataigaar hojno.bi medej bna Diego Forlan double daj esreg bagaas Dirk Kuyt 1 gool hiisneer uruguya garna gesen ug gej Vanga emgen zugnuchuud nas barsiin gnee yumiig yaaj medeh ve bas harj l baiya
loading...
FIFA-2010 Фудболка зарна. Герман, Испани Үнэ:15.000 төг утас: 9929-1150, 9118–2292
loading...