loading...
Өнгөрсөн шөнө тоглосон Голланд, Уругвайн багуудтай холбоотой зарим тоо баримт, статистикаас хүргэе.
2200
ФИФА-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 2200 дахь гоолыг Арьен Роббен хийжээ. Тэрээр өчигдөр болсон Уругвай – Голландийн эсрэг тоглолтын 4 дэх гоолыг хийсэн юм.
41
Уругвайн эсрэг Диего Форлан 41 дэх минутанд гоол хийсэн. Энэ ДАШТ-д 41 дэх минутанд анх удаа гоол орж байгаа гэнэ. Жио ван Бронкхорст 18 дахь минутанд эхний гоолыг хийсэн. Шөвгийн 16-д Словакийн эсрэг Роббен мөн 18 дахь минутанд гоол хийж байж.
Одоогоор 89 дэх минутанд хамгийн олон буюу 5 гоол ороод байгаа бол 79 дэх минутанд 4 гоол орсон байна.
29
Уругвай – Голландийн багууд 29 жилийн дараа дахин тогложээ. 29 жилийн өмнө Уругвай 2:0-ээр хожиж байж.
28
Голландийн гарааны бүрэлдэхүүний дундаж нас 28 нас, 342 хоног байсан нь тэдний хувьд 1978 оноос хойшхи хамгийн хөгшин гарааны 11 болжээ.
26
Уругвайн гарааны 11-ийн дундаж нас 26 нас, 107 хоног байсан нь 2002 оны ДАШТ-с хойшхи тэдний хамгийн залуу гарааны бүрэлдэхүүн болж.
22
Кэйптауны Грин Пойнт цэнгэлдэхэд одоогоор 22 гоол ороод байгаа нь ДАШТ болж буй бусад 9 цэнгэлдэхдээ магнайлах үзүүлэлт болжээ. Харин Испани – Германы тоглолт болох Дурбанд одоогоор ердөө 13 гоол оржээ.
14
Голланд ДАШТ-ийн сорилго болон шигшээ тэмцээнд 14 дараалан хожиж, шинэ дээд амжилт тогтоогоод байна.
10
Оскар Табарес Уругвайг удирдаж ДАШТ-ийн 10 тоглолтонд оролцсоноороо улсдаа дээд амжилт тогтоожээ. ДАШТ-д багаа хамгийн олон удаа дасгалжуулсан өмнөх амжилтыг 1950 онд аваргалуулж, 1954 онд 4-т оруулсан Хуан Лопес гэгч дасгалжуулагч эзэмшиж байж.
Табарес 1990 онд Уругвайтай шөвгийн 16-д хүрч, Италид хожигдож байсан гэнэ.
10
ДАШТ-ийн хагас шигшээд Европын баг Өмнөд Америкийн багтай 10 дахь удаагаа тогложээ. Голландийн энэ хожил нь хөгшин тивийнхний ердөө 3 дахь хожил гэнэ. 1938 онд Итали Бразилийг 2:1-ээр, 1954 онд Унгар Уругвайг 4:2-оор тус тус хожжээ. Үлдсэн 7-д нь Өмнөд Америкчууд хожиж байж.
6
Голланд одоогоор энэ ДАШТ-д 6 дараалан хожиж шигшээд үлдээд байна. 2002 оны Бразил л финалд хүрэхээсээ өмнө мөн 6 дараалан хожиж байв.
5
Диего Форлан ДАШТ-д нийтдээ 5 гоолтой болжээ.
0
Голланд шигшээд 3 дахиа үлдэж байгаа. Гэхдээ өмнө нь тэд ДАШТ-ийн хагас шигшээд хожиж байсангүй. 1974, 1978 онд 2-р шатны хэсэгтээ тэргүүлсэн учраас аваргын төлөө шууд тоглож байлаа. Голланд хагас шигшээд өмнө нь ганц удаа буюу 1998 онд тоглож Бразилд торгуулий цохилтоор хожигдсон түүхтэй.
loading...





Озил, Швайн, Клозе
Villa, Torres
Messi, Higuain,
Gerrard, Lampard, Rooney, Terry,
Sniejder, Vaart, Van Persie, Robben,
нарын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
Энэ өмсгөлүүд ямар үнэтэй юм бэ?
loading...
Holland 1998 onii World Cupt Argentinad tencheed torguuliin tsohiltoor hojigdson baih yu Brazil bish OK
loading...
ENE CHIMED GJ NUHUR YUGAA CH MEDEHGUIN BJ DUUGAI L NAAD MEDEENUUDEE UNSHAAD SUUJIILDAA AALZAAA OILGOSONUU CHI UURUU OK
loading...