loading...
Лос Анжелес Клипперс баг шинэ дасгалжуулагчтай болжээ. Ирэх улиралд тэднийг Винни Дель Негро удирдахаар болсон тухай Yahoo-д бичсэн байна.
Дель Негро өнгөрсөн 5 сард Буллзээс халагдсан. Буллзийг 2 улирал удирдахдаа 82 хожиж 82 хожигдсон амжилт гаргаж, тухай бүртээ плей-оффийн эхний шатнаас хасагдаж байв.
Дель Негрогоос гадна Далласийн туслах Дуэйн Кэйсигийн нэр мөн Клипперсийн дасгалжуулагчийн албанд яригдаж байж.
Клипперсийг өнгөрсөн улиралд Майк Данливи удирдаж байгаад халагдаж түүний туслах Ким Хьюз улирлыг дуусгасан.
Дель Негро халагдаагүй бол Буллзээс 2.3 сая доллар авах ёстой байсан бөгөөд ирэх улиралд Клипперс түүнд ийм хэмжээний цалин өгөх болно.
loading...



