Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Думарс Нетсийг сонирхохгүй

GD Star Rating
loading...

Жо Думарс хэлэхдээ Нью-Жерси Нетст удирдах албан тушаал эрхлэх ямар нэг сонирхол байхгүй гэжээ.

Эх сурвалжууд түүнийг Нетсийн ерөнхийлөгч Род Торнийг орлох магадлалтай гэж мэдээлж байв. Харин Думарс “Нетст сагсан бөмбөг хариуцсан ямар нэг ажил алба эрхлэх сонирхол байхгүй” гэж өчигдөр хэлсэн гэнэ. Думарсийн эн тэргүүний зорилт нь Пистонсийг дараагийн улиралд амжилттай тоглуулахад бэлдэх явдал аж.

Род Торн дараагийн долоо хоногт албаа өгөх бөгөөд Нетсийг 10 жил амжилттай гэж хэлж болохоор удирдсан. Ялангуяа 2002, 2003 онуудад шигшээ тоглолтонд хүргэж байв. Нью-Орлеансийн Жефф Боуэр, Оклахомагийн Сэм Прести, Нетсийн дэд ерөнхийлөгч Бобби Маркс нар Торныг орлох магадлалтай хүмүүс аж.

Нетс энэ зун сайн чөлөөт агентуудыг элсүүлж, хүчирхэг баг болох боломжтой байгаа ч сагсан бөмбөг хариуцсан ерөнхийлөгчийн өөрчлөлт зэрэг нь топ тоглогчдыг урвуулахад хэр нөлөөлөх бол?

Ямар ч байсан ЛеБрон Жеймс бүтэхгүй бол Нетсийн “Б” төлөвлөгөө нь Дэвид Ли болон Карлос Бузер нар гэнэ. Литэй лав 7 сарын 1-нээс хойш нэг биш удаа уулзалдаад байгаа аж.

GD Star Rating
loading...
Думарс Нетсийг сонирхохгүй, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. eegii 08 says:

    Блейк “Лейкерс”-т очлоо
    Чөлөөт агент болсон холбон тоглогч Стив Блейк дөрвөн жилийн 16 сая ам.долларын гэрээний саналыг хүлээн авснаар “Лос-Анжелес Лейкерс” багийн бүрэлдэхүүнд хамаарагдах боллоо.
    Блейкийг авсан тухай олон нийтэд зарлахаас өмнө ерөнхий менежер Митч Купчак “Бакс”-ын холбогч Люк Риднаурыг дөрвөн жилийн 12 сая ам.долларын гэрээгээр авах саналыг явуулаад байсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна.
    Блейк “Лейкерс”-т ирснээр Дерек Фишерийн ирээдүй бараг тодорхой болох шиг. Уг нь аварга авахад голлох үүргийг гүйцэтгэсэн хамгаалагчийг авч үлдэх тал дээр ямар нэгэн асуудал байхгүй гэж байсан боловч хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй бололтой. Тус багаас чөлөөт агент болсон ганцхан тоглогч нь Фишер байсан бөгөөд “Лейкерс” шинэ холбон тоглогчтой гэрээ хийгээд дахиад Фишерийг авч үлдэхгүй нь тодорхой биз.

    Уг нь Фишер үлдвэл түүний туршлага ирээдүйд хэрэг болох нь гарцаагүй боловч тоглогчийн зүгээс урт хугацааны гэрээ хүссэн байж болох юм. Гэвч нас дээр гарсан тоглогчид олон сая ам.доллар өгч ирээдүйгээ харлуулах зүйл хийхийг хүсээгүй биз.
    Шийдвэрлэх мөчид алдаа олон гаргадаг хамгаалагч Блейк ийнхүү аварга багт орж байна.

    GD Star Rating
    loading...
  2. eegii 08 says:

    Nowitzki багтаа үлдлээ, гэвч Жонсон түүнтэй нэгдэхгүй
    NBA-ын шинээр хийгдэх гэрээнүүд манай цагаар баасан гариг хүртэл баталгаажих боломжгүй. Учир нь ирэх улирлын цалингийн цэс энэ өдөр тодорхой болох юм.

    Тийм учраас тухайн өдрийг хүртэл хийгдсэн яриа хэлэлцээрүүд зөвхөн аман төдий байх юм.

    Гэвч гол тоглогчдоо бусдад алдахыг хүсээгүй л бол яаравчлан ярилцлагадаа орох ёстойг Марк Кубаны үйлдэл харуулж байна.

    Чөлөөт агент болох сонголтыг хийсэн Германы лигионер Дирк Новицкитэй дөрвөн жилийн 80 сая ам.долларын гэрээг урьдчилсан байдлаар тохироод байгаа талаар Yahoo! Sports мэдээлж байна.

    2007 оны улирлын Үнэ цэнэтэй тоглогчийн шагналт Новицкигийн зөвлөх энэ гэрээнд сэтгэл хангалуун байгаа аж. Тэрээр 12 жилийг тус багт тоглохдоо бүх цаг үеийн түүхэн дэх оноо болон самбараас бөмбөг авалтын лидер болсон төдийгүй 10 улиралд 50-аас дээш хожил авахад голлох үүрэг гүйцэтгээд байна.

    Гэвч одоог хүртэл аварга хэмээх нэр хүндийн оргилд хүрч чадаагүй л байна. 2006 онд л хамгийн их ойртож байсан нь шигшээ тоглолтод “Майами Хит”-ийг 2-0 ээр хожиж байсан явдал.

    Гэхдээ Новицкигийн хүссэн зүйл мөнгө биш аварга цол учраас Новицки, Кубаны уулзалтаар дахин нэг од тоглогчийг багтаа солилцоогоор авчрах талаар яриа хийгдсэн байж магадгүй. Үгүй бол Новицки энэ гэрээг хүлээн авахгүй байх эрх нь түүнд одоог хүртэл байгаа билээ.

    Харамсалтай нь авах магадлал хамгийн өндөр байсан “Атланта Хаукс” багийн лидер Жое Жонсон маш өндөр үнээр өөрийн багтаа үлдсэн юм. Уг нь Жонсон “Даллас”-т ирсэн бол Бүбүа, Жонсон, Новицки, Хэйвүүд гээд боломжийн баг үүсэх боломжтой. Дээрээс нь сэлгээнээс Кидд, Терри. Батлерыг Жонсоны оронд өгнө гэж тооцоолж байсан үед шүү дээ.

    Жонсон “Хаукс” багийн зүгээс ирсэн зургаан жилийн 119 сая ам.долларыг гэрээг хүлээн авч байгаа гэнэ. “Хаукс” өөр баг дундаж хэмжээний од тоглогчид ийм өндөр үнийг санал болгох боломжгүй учраас энэ гэрээ албан ёсоор хийгдэх биз

    GD Star Rating
    loading...
  3. eegii 08 says:

    Yahoo sports Хит үү? Буллс үү? yahoo sports
    2006 онд NBA-ын аваргын цом өргөж, Леброн Жеймс, Кармело Антони нараас түрүүлж энэ нэр хүндтэй цолыг хүртсэн шилдэг тоглогч Двейн Уейд энэ жилийн бас нэгэн “том” чөлөөт агент яахын аргагүй мөн. Тэгвэл Уейд өөрийн “Майами Хит” багтаа боломжийн гэрээгээр үлдвэл үлдчих л санаатай байгаагаа нуугаагүй харин түүнийг ихэд сонирхож байгаа баг бол түүний төрөлх хотын баг “Чикаго Буллс” юм. Өнгөрсөн долоо хоногт “Буллс”-ын удирдлагуудтай хоёр ч удаа уулзалт хийсэн Уейдийг энэ долоо хоногтоо багтаад шийдвэрээ гаргана хэмээн хэвлэлээр шуугиж байна. Хэрвээ энэ мэдээлэл баттай бол энэ долоо хоногт Двейн Уейд хаана очих нь тодорхой болох нь ээ.

    GD Star Rating
    loading...
  4. Eegii bolidoo chi naadhaa naadhiig chini sport.news.mn ees copy dool chi paste hgd bh um aa te.

    GD Star Rating
    loading...
  5. OWen says:

    Ene deed taliinh bid 2 yg adilhan toglogchihd shutdeg ym bnshdee kk bi iversonii ulaan fan bas d-wade ghdee3t ni s.curry
    Sports.news.mn ees huulhaa boliochee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: