loading...
Голландийн баг 2010 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтонд шалгарч үлдлээ. Тэд хагас шигшээд Уругвайн багийг 3:2-оор хожсоноор өнөө шөнө болох Испани – Германы багийн хожсонтой аваргын төлөө тоглох болно.
Берт ван Марвикийн удирдсан багаас Жиованни ван Бронкхорст, Уэсли Снайдер, Арьен Роббен нар гоол хийцгээсэн бол Оскар Табаресийн багаас Диего Форлан, Максимилиано Перейра нар гоолджээ.
24 тоглолт дараалан хожигдоогүй байсан Голланд хагас шигшээгийн эхний тоглолтын фаворит нь байлаа. Мөн өрсөлдөгч багийнх нь гол довтлогч Луис Суарес торгуультай байсныг ч хэлэх үү. 4 дэх минутанд л Голланд, Роббен анхны аюултай довтолгоог хийсэн байна.
17 дахь минутанд Голланд энгийн нэг довтолгоо хийж байх үед хашир туршлагатай Жио ван Бронкхорст 30 ярд зайнаас зүүн хөлөөрөө хүчтэй, оновчтой цохилт хийж, үүнийг Уругвайн хаалгач Муслера хааж чадалгүй алджээ. Ингээд Голландын шигшээ багийн ахлагч тоог 1:0 болгосон байна. Энэ гоол ДАШТ-ийн шилдэг гоолонд нэр дэвших байх.
Гэхдээ эхний үе дуусахаас 4 минутын өмнө Диего Форлан 25 ярдаас бас л гоёмсог цохиж тоог тэнцүүлжээ. Форлан ийн 4 гоолтой болж байгаа юм. Өмнөх Ганатай тоглоход Форлан чөлөөт цохилтоос баруун хөлөөрөө гоолдож байсан, энэ удаа зүүнээрээ гоол хийлээ.
Завсарлагын дараа ван Марвик сэлгээ хийж, Де Зеувийн оронд Рафаель ван дер Ваартийг оруулж, довтолгоогоо хүчирхэгжүүлжээ. Гэхдээ Уругвай ч адилхан довтолж байв. Перейрагийн цохилтыг ван Бронкхорст зайлуулсан бол Форланий чөлөөт цохилтыг Стекеленбург амжилттай хаажээ.
Үүний дараахан Робин ван Перси оновчтой дамжуулалтыг ван дер Ваартад гаргаж өгсөн ч Ваартын цохилтыг Муслера хааж чадсан. Харин үүнээс 2 минутын дараа буюу 70 дахь минутанд Шнайдер энэ ДАШТ-ийн 5 дахь гоолоо хийлээ. Түүний цохилт Уругвайн Перейрагийн хөлд чиглэлээ өөрчилж, хаалганы шонг цохиод орсон байна.
Уругвайд үлдсэн 20 минутанд тоог тэнцүүлэх шаардлага гарсан ч 73 дахь минутанд Арьен Роббен тоог 3:1 болгож, Уругвайн найдварыг бараг үгүй хийсэн. Энэ удаа түүнд Дирк Кюйт оновчтой дамжуулалт өгч, Роббен ч оновчтой мөргөжээ.
Үлдсэн хугацаанд Уругвай тасралтгүй довтолж, улмаар Перейра гоол хийж тоог 3:2 болгосон. Гэхдээ энэ үед 90 минутын хугацаа дуусаж, шүүгчийн мэдлийн цаг явж байлаа. Ингээд тоглолт дуусаж, Голландийн баг 1978 оноос хойш ДАШТ-д анх удаа шигшээд үлдэх болзол хангав. Ямар ч байсан Европын баг дэлхийн аварга болох тодорхой боллоо.
Голландийн баг энэ ДАШТ-д 6 тоглож 6 хожоод байгаа, нийтдээ 10 дараалж хожоод байгаа, 25 тоглолт дараалан хожигдоогүй байгаа зэрэг амжилтуудыг үзүүлээд байна.
Уругвайн хувьд тэмцээн дуусаагүй, Бямба гаригт 3-р байрын төлөө тоглоно. Хамгийн сүүлд эрхээ авсан орнуудын нэг гэхэд энэ муугүй л амжилт.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Берт ван Марвик, Голландын дасгалжуулагч
Бид финалд – итгэмээргүй. 2 жилийн өмнө би шигшээгийн дасгалжуулагчийн ажлыг аваад тоглогчиддоо “Бидэнд даалгавар байна, бид гол нь өөртөө итгэх хэрэгтэй” гэж хэлсэн. Бид жижиг улс боловч финалд хүрлээ. Энэ үнэхээр итгэмээргүй байна. Хамгийн сүүлд манай улс 32 жилийн өмнө финалд хүрч байсан. Үүнийг бид давтлаа. Дахиад хэлэхэд итгэхийн аргагүй байна. Би үзүүштэй хөлбөмбөгт дуртай, гэхдээ бас хожихыг ч хүсдэг. Бид тоглолтыг хянаж чадсан.
Испанийг хамгийн сайн тоглолт үзүүлнэ гэж тооцоолж байлаа. Гэхдээ би Германд 3 жил дасгалжуулагч хийсэн, миний бодлоор энэ тэмцээнд хамгийн сайн тоглолт гаргаж байгаа баг нь Герман. Эдгээр багуудын хооронд маш сайхан тоглолт болно, юу болохыг харж байя.
Оскар Табарес, Уругвайн дасгалжуулагч
Дэлхийн аваргын хагас шигшээ тоглолт ийм байх нь зүйн хэрэг. Би тоглогчдоороо бахархаж байна. Бид сэтгэлээр унаж байгаа ч өмнө нь биднийг дутуу үнэлж байсан, шилдэг нь болоход хэтэрхий хол байна гэж байсан. Тийм биш гэдгийг бид харууллаа. Бид сайн тоглолтоо гаргасан, гэхдээ энэ нь хангалттай байсангүй.
Би багтаа бүрэн дүүрэн сэтгэл хангалуун хэвээр. Тэд гоол алдсан ч сайн тоглож, тоог тэнцүүлж, тоглолт дуустал тэмцсэн.
Марк ван Боммель, Голландийн хагас хамгаалагч
Голланд хамгийн сүүлд шигшээд үлэдэхэд би ердөө ой хүрч байлаа…
Рафаель ван дер Ваарт, Голландийн хагас хамгаалагч
Би урьд нь хэзээ ч энэ тоглолтын сүүлийн хэдэн минут шиг нервтэж байсангүй. Гэхдээ одоо баярласандаа дэлбэрэх нь.
Уэсли Шнайдер, Голландийн хагас хамгаалагч
Үнэхээр хэцүү тоглолтонд ялалт авч чадсанаараа туйлын бахархаж байна. Бид финалд үлдсэндээ үнэхээр баяртай байгаа. Бид өөрсдөө сүүлийн 10 минутыг хэцүү болгосон. Гэхдээ ийм байдлаас хожих нь илүү сайхан мэдрэмж төрүүлдэг. Дэлхийн аваргын финалаас өөр том зүйл энд үгүй. Гайхалтай.
Арьен Роббен, Голландын довтлогч
Итгэмээргүй, бас гайхалтай мэдрэмж. 32 жилийн дараа бид дахин финалд хүрлээ. Гайхалтай амжилт. Мэдээж одоо бид финалд хожих хэрэгтэй. Би Германыг, Байерн Мюнхений залуучуудаа маргаашийн тоглолтонд дэмжинэ. Тэд Англи, Германыг дийлсэн учраас шигшээд үлдэх эрхтэй. Голланд – Герман бол миний мөрөөдлийн финал. Гэхдээ мэдээж бид ялах хэрэгтэй. Хожигдвол би Байерн луу буцахгүй, өөр клуб хайх болно.
Уругвай — Голланд 2:3
Гоол: Форлан, 41; М.Перейра, 90 – ван Бронкхорст, 18; Снейдер, 70; Роббен, 73
Уругвай: Муслера, М.Перейра, Викторино, Годин, Касерес, Перес, Гаргано, Аревало, А.Перейра (Абреу, 78), Форлан (С.Фернандес, 84), Кавани
Голланд: Стекеленбург, Булахруз, Хейтинга, Матейсен, ван Бронкхорст, Де Зеув (ван дер Варт, 46), ван Боммел, Снейдер , Роббен (Элиа, 89), ван Перси, Кейт
Шар хуудас: М.Перейра, 21; Касерес, 29 – Снейдер, 30; Булахруз, 78; ван Боммел, 90
Шүүгч: Ирматов (Узбекистан)
Кейптаун. “Грин Пойнт”. 62 479 үзэгч
loading...








Uneheer saihan toglolt bailaa suuliin 3 minut bol Urugvai chuudiin huvid tesrelt bsan gej helj boloh baihaa hojij hojigdohiin sportiin undsen huuli baihaa.Ene jiliin Champion Spain bi finaliin togloltiig uzsen 4:2 oor ylsan bas l saihan toglolt bolson shuu heha
loading...
Найс тоглолт болсон шүү. Өнөөдөр л Испаныгаа харна даа
loading...
yooo minii amdraliin hamgiin saihan togloltiin 1 bailaaaa vneheer bayrtai bna holland ene jil awrga awaasai gj hvsch bna .german l bitii boloosoi .spain vs holland 3 : 3 extra time final shoot
loading...
ene robben germaniig hojihgui bol bayarnaas yavna gen uu? tegvel ene nuhur uur clubruu yavah ni todorhoi bolchjee. hehe
loading...
penalty kick geech, yun final shoot ve
loading...
Goy goy , goy toglolt bolson , Holland.n hamgaalalt arai l muu bna lee,
spain germany 2iin ali ni ch bsn iim hamgaalalttai toglwol ted hojigdoh l bh
loading...
Озил, Швайн, Клозе
Villa, Torres
Messi, Higuain,
Gerrard, Lampard, Rooney, Terry,
Sniejder, Vaart, Van Persie, Robben,
нарын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike, umbro, puma
loading...
Spain hojih bolno oo 1-0-r esvel 3-2-r gej taamaglaj bn
loading...
Robben haashaa handraad bnaa
loading...
Yoo manai German laanoo onoodor spainiig zaaval hojino xaxa neeree tegvel ene robben oor club ruu neere yavah ni todorhoi bolchjee xaxa Go German
loading...