Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Бузер “Бух” болов

GD Star Rating
loading...

Карлос Бузер буурь сэлгэлээ. Чөлөөт агент болоод байсан тэрээр Буллзтай 5 жилийн гэрээ байгуулсан байна. Цалин нь 75-80 сая долларын хооронд байх гэнэ.

Буллз ирэх улиралд 30 саяын цалингийн зайтай байгаа бөгөөд Бузертэй дажгүй гэрээ байгуулж байгаа бололтой. Одоо дахин од биш, супер од элсүүлэх боломж байна. Тэр нь зөвхөн ЛеБрон Жеймс л юм. ЛеБрон маргааш шийдвэр гаргана гэж байсан.

Хэрэв Буллз Леброныг авч чадахгүй бол Кайл Корвер, Майк Миллер зэрэг шидэлт сайтай тоглогчдоос багтаа элсүүлэх биз. Уг нь Рэй Аллений араас хөөцөлдөж байсан ч цаадах нь багтаа үлдсэн.

Бузер өнгөрсөн улиралд Жаззын бүрэлдэхүүнд тоглохдоо 19.5 оноо, 11.2 самбараас авалт дундчилж байв. НБА-д нийт 8 улирал тоглохдоо 17.2 оноо, 10.2 самбараас авалт гэсэн үзүүлэлттэй.

Бузерийг Буллз өмнө нь ч авах гэж оролдож байсан. Тухайлбал өнгөрсөн зун Тайрус Томасаар солих санал гаргаж байжээ.

Бузер – Ноа гэсэн самбарын сайн хослол үүслээ. Гэхдээ довтолгоонд Дерон Уилльямс шиг олон дамжуулалтыг Деррик Роуз өгөхгүй.  Магадгүй Бузерийн авдаг оноо арай багасах биз.

GD Star Rating
loading...
Бузер "Бух" болов, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. h says:

    tanai medee arai udaan yumaa bosh wade negdej

    GD Star Rating
    loading...
  2. SU says:

    neere tiim bn BOSH WADE 2 neg bagt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: