Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Дюрант, Аллен нар багтаа үлдлээ

GD Star Rating
loading...

Кевин Дюрант одоо тоглож буй Оклахома Сити Тюндер багтаа дахин 5 улирал тоглох болсон тухайгаа өөрийн твиттертээ бичиж, олон нийтэд зарлалаа. Энэ хугацаанд тэрээр багаасаа 86 сая доллар авах ажээ.

Одоо Дюрант дөнгөж 21 настай гэхээр уг гэрээ дуусах үед 26-тай буюу ид үе дээрээ байх нь. 5 жилийн 86 сая гэдэг Руди Гэйн Мемфисээс авах мөнгөнөөс ердөө 5 саяар илүү, Амаре Стаудмайрийн Никсээс авах мөнгөнөөс 15 саяар дутуу байна.

——————————————————————————————————————

Бостон Селтиксийн хамгаалагч Рэй Аллен Бостон Селтикст дахин 2 улирал тоглохоор болжээ. Энэ хугацаанд Аллен нийт 20 саяын цалин авах аж. Гарнеттийн гэрээ дуусах болоогүй, Пол Пирс шинэ гэрээ хийж байгаа, Док Риверс багтаа эргэн нэгдэнэ гэж байсан. Тэгэхээр Селтикс дор хаяж 2 улирал аваргын төлөө өрсөлдөх хэмжээний баг байх нь.

Чикаго, Кливленд, Майами болон Нью-Йорк багууд Рэй Алленийг идэвхтэй сонирхож байлаа. Аллен энэ сард 35 нас хүрэх бөгөөд өнгөрсөн улиралд дунджаар 16.3 оноо авсан. Тэрээр 2007 онд Селтикст ирээд эхний улиралдаа аварга болж, өнгөрсөн улиралд шигшээд үлдэж байв.

Аллен 14 жил НБА-д тоглохдоо Милоуки, Сиэтл, Бостон гэсэн 3 багт тоглосон бөгөөд оновчтой болгосон холын шидэлтээрээ бүх үеийн 2-т, нийт авсан оноогоороо одоо тоглож буй тоглогчид дундаа 5-д байдаг ажээ.

GD Star Rating
loading...
Дюрант, Аллен нар багтаа үлдлээ, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Owen says:

    Wade bosh 2 neg bagt orchij ymar goy we ug ni sansanaar boldog bol iversoniig miami avchaasai tegvel jinhen goy bag bolnodoo harjil baiy.
    Iverson neg goy bagt orchoosoi te?

    GD Star Rating
    loading...
  2. Iverson_3 says:

    Iverson miamid irchvel oddiin toglolt bolno doo. Negent lebroniig avch chadsan yum bol Iversoniig gd zvtgej vzeesei.

    GD Star Rating
    loading...
  3. vol says:

    yun iverson be iverson odoo hen ch bish

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: