loading...
Өнгөрсөн шөнө ДАШТ-ийн хагас шигшээд тоглосон Герман, Испаний шигшээ багуудтай холбоотой тоо баримт, статистик мэдээллээс хүргэе.
98
Германы шигшээ баг ДАШТ-д 98 дахь тоглолтоо хийж дээд амжилт тогтоов. Шөнийн тоглолтын өмнө 19 ДАШТ-д бүгдэд нь оролцсон Бразилтай тэнцүү байсан. Герман 17 ДАШТ-д оролцохдоо 98 тоглолт хийсэн бол Итали 80, Аргентин 70, Англи 59, Испани 55 тоглолт хийснээрээ удаах байруудад бичигддэг юм байна.
32
Өмнө нь түрүүлж байгаагүй 2 баг шигшээд үлдсэн тохиолдол хамгийн сүүлд 32 жилийн өмнө буюу 1978 онд тохиожээ. Тэр үед Аргентин – Голланд аваргын төлөө тоглож байлаа.
28
Хамгийн сүүлд 28 жилийн өмнө Европын аваргууд болох Баруун Герман 2 жилийн дараа болсон ДАШТ-д финалд үлдэж байв. Энэ удаагийн Испаний шигшээ ийм амжилт үзүүлсэн 4 дэх баг.
26
Өнгөрсөн шөнийн тоглолт эхлээд 26 минут 52 секунд өнгөрч байхад анхны алдаа гарчээ. Серхио Рамос эрсэг багийн Лукас Подолскиг унагасан учир шүүгч шүгэл үлээсэн гэнэ.
25
Сүүлийн 48 жилийн доторх ДАШТ-ийн хагас шигшээ тоглолтын гарааны хамгийн залуу бүрэлдэхүүн Германых байлаа. Өнгөрсөн шөнө гарсан Германы гарааны тоглогчид дунджаар 25 нас 299 хоногтой байв. 1962 онд Чилид болсон ДАШТ-ийн хагас шигшээд Чехословакийн эсрэг гарсан Югославийн гарааны тоглогчдын дундаж нас саяын Германы тоглогчдынхоос 154 хоногоор залуу байж.
Дашрамд Германы хамгийн залуу тоглогч болох 20 настай Мюллерийг сая 26 настай Троховски орлож гараанд гарсан билээ.
12
ДАШТ-ын шигшээ тоглолтонд нийт 11 улс тоглож байсан бол Испани энэ жилийнхэд үлдсэнээр энэ тоог 12 болгохоор болов. Уругвай, Аргентин, Итали, Чехословак, Унгар, Бразил, Герман, Швед, Англи, Голланд, Франц, тэгээд Испани гэсэн 12 улс.
7
Барсагийн Пуойль, Пике, Бускетс, Чави, Иньеста, Педро болон Вилья гэсэн 7 тоглогч сая Германы эсрэг тоглолтонд Испаний багийн гараанд гарсан. Энэ нь хагас шигшээ тоглолтонд сүүлийн 40 жилд анх удаа тохиож буй үзэгдэл юм. 1934 онд Уругвай, 1970 онд Чехословак хагас шигшээд тоглоход Насионал, Славиа Прагийн тус бүр 7 тоглогч гараанд гарч байсан түүхтэй гэнэ.
6
Испаний шигшээ баг Европын аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны дараалсан 6 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй тоглож дээд амжилт тогтоолоо. Өмнө нь Итали 1994-2000 оны хооронд 5 тоглолт дараалан клин-шит хийж байж.
0
Герман ДАШТ-ийн хагас шигшээд тоглосон 4 тоглолтондоо дараалан завсарлагаас өмнө гоол алдаагүй. Эдгээрээс 1990, 2002 оныход нь хожиж, 2006, 2010 оныход хожигдлоо.
loading...





bayrallaa saihan medeeleluud bna
loading...
bas neg statistik bna, Bi ankhnii delhiin avargaas hoish 2006 oniihiig hurtel World Cup uzeegui. aimaar bgaa bizde, aimar statistik
loading...