loading...
Эхлээд Европын аварга болсон. Тэгээд одоо Дэлхийн аварга болох бодит боломж Испаний шигшээд гарч ирлээ. Испаничууд ДАШТ-ийн хагас шигшээд Германы багтай тоглож 1:0-ээр хожсоноор түүхэндээ анх удаа шигшээд үлдэж байна. Ер нь Испаний баг өмнө нь ДАШТ-ийн финалд бүү хэл хагас шигшээд ч үлдэж байгаагүй юм.(1950 онд 4-т орж байсан ч тэр үед хэсэгтээ тэргүүлсэн 4 багийг дахин хэсэгт хувааж аваргын төлөө өрсөлдүүлдэг байсан. Тэгэхээр тэрийг хагас шигшээ гэхгүй) Энэ удаагийн ДАШТ-д харин тэд шинэ түүх бүтээж байна.
2008 оны Европын аваргын шигшээд Герман – Испани тоглоход мөн л Испани 1:0-ээр хожиж, 2 дахь удаа Европын аварга болж байв. Тэрхүү тоглолтын хожлын ганц гоолыг Фернандо Торрес хийж байсан бол өнгөрсөн шөнийн тоглолтын ганц гоолыг Карлес Пуойль хийсэн.
УБ-ын цагаар 7 сарын 12-ны шөнө 2010 оны ДАШТ-ийн шигшээ тоглолт Испани – Голландийн хооронд болох бөгөөд эдгээр багууд аль аль нь ДАШТ-д түрүүлж үзээгүй. Тэгэхээр шинэ аварга төрөх нь ээ.
Саяын тоглолтонд Герман хожсон бол ДАШТ-ийн шигшээд 8 дахь удаагаа тоглох байсан. Тэд энэ ДАШТ-д хамгийн сайн тоглож байсан баг нь мөн. Ялангуяа Англи, Аргентиний эсрэг гайхалтай тоглолт гаргасан. Гэвч 2006 онтой адилхан хагас шигшээд хожигдлоо.
ДАШТ-ийн хагас шигшээд 12 дахиа үлдсэн Германы багийн дасгалжуулагч Льёв гарааны бүрэлдэхүүндээ Троховскиг гаргаж, торгуультай Мюллерийг орлуулсан бол ДАШТ-ийн хагас шигшээд анхны удаа тоглосон Испанийн багийн дасгалжуулагч Дель Боске таамаг ёсоор Фернандо Торресийг сэлгээнд үлдээж, оронд нь Фобрегасыг биш Педрог гаргасан байлаа.
Испани өөрсдийн стилийн дагуу бөмбөгийг илүүтэй эзэмшиж эхний гоолыг Педро, Вилья нарын хослол ердөө 6 дахь минутанд хийх дөхсөн ч Ноейр амжилттай хамгаалжээ. 14 дэх минутанд Германы фэнүүдийг ахин нервтүүлсэн довтолгоог Испани хийж, Иньестагийн дамжуулалтыг Пуойль мөргөсөн ч хөндлөвч давсан байна.
Эхний үед Испани бөмбөгийг 60 хувьтай эзэмшиж байсан ч Германы баг эвгүй довтолгоонуудыг хийж байсны нэгийг нь Клозе алдсан бол үүний дараахан Пётр Троховскигийн 30 ярдийн цохилтыг Икер Касильяс хаасан байна. Эхний үеийн шүүгчийн нэмсэн цагт М.Өзил бараг л хаалгачийн эсрэг ганцаараа гарсан ч С.Рамос амжиж хамгаалж дөнгөжээ. Шүүгч энэ тохиолдолд ямар нэгэн алдаа заагаагүй.
2-р үе эхний үетэй төстэй байсан. Чаби Алонсо, Давив Вилья нарын цохилтууд тийм ч аюултай болоогүй ч Педрогийн цохилт гоол болох дөхсөн. Ноейр хурууны үзүүрээр шахуу хаасан байлаа. Мөн Иньестагийн зүүнээс өгсөн дамжуулалт Мертезакер болон Ноейрийг өнгөрч хаалганы шугамын урдуур гарахад Вилья арай л хүрч чадаагүй, зүгээр хүрэхэд л гоол байв.
Тоглолтыг өөрчлөх үүднээс Льёв сэлгээ оруулсан бөгөөд Боатенгийг М.Янсенаар, Троховскиг Тони Кросоор тус тус сольжээ. Крос талбайд гараад 2-р үеийн Германы анхны гоолын оролдлогыг хийсэн. Подольскигоос ирсэн кроссыг цохьсон ч Касильяс хаажээ.
Ингээд аль аль баг нь гоол хийж чадахгүй байсаар 73 минут болсны дараа Чави булангийн цохилт хийх боллоо. Түүний дамжуулалт ирэхэд Пуойль торгуулийн цохилтын цэг орчмоос өндөр үсэрч, оновчтой, хүчтэй мөргөснийг Ноейр хааж чадсангүй. Ингээд Испани тоог 1:0 болгосон юм. Булангаас цохиж байх үед Пуойлийг Германы хэн нэгэн тоглогч хамгаалаагүй, Пуойль ч нэлээн ард зогсож байсан.
Үлдсэн хугацаанд Герман мэдээж тоог тэнцүүлэх гэж хичээсэн талаар болсон. Харин ч Педро хэт хувийн тоглолт гаргаагүй бол Торрес тоог 2:0 болгох байлаа. Ингээд Испани 3 дахиа дараалан 1:0-ээр хожсоноор ДАШТ-ийн шигшээ тоглолтонд анх удаа шалгарч байна.
Дашрамд нөгөөх шуугиулаад байгаа наймаалж тоглолтын өмнө Испанийг хожно гэж сонгосон. Тэр дахиад л зөв таалаа.
Тоглолтын дараа хэн юу хэлэв?
Висенте дель Боске, Испаний дасгалжуулагч
Бидэнд дахин нэг тоглолт үлдсэн. Өнөөдөр тоглосон тоглолтоо хадгалж чадах юм бол шигшээ тоглолт бидэнд амар байх болно. Гэхдээ Голланд хүнд өрсөлдөгч байх нь мэдээж.
Йохим Льёв, Германы дасгалжуулагч
Испани сүүлийн 2-3 жилийн хамгийн шилдэг баг. Энэ тэмцээнд тэд түрүүлэх байх гэж би бодож байна. Тэд сайн тоглогчидтой. Тэдний дамжуулалтууд бүхий тоглолт сайн байсан. Бид бөмбөг эзэмшилтэндээ давуу байж чадаагүй.
Ерөнхийдөө миний залуу баг гайхалтай оролцлоо, ДАШТ-д. Бид сэтгэлээр унасан, хэцүү байгаа ч Испани үнэхээр шилдэг байсан.
Чави, Испаний хагас хамгаалагч, “Budweiser Man of the Match”
Хожилдоо баяртай байна, бас бид хожих эрхтэй байсан. Багаараа сайн байлаа. Өөрсдийн тоглолтоо гаргаж, Германыг доминанталж тоглолоо. Ялангуяа 2-р хагаст.
Голланд бол шилдэг баг, тэдэнд хүчтэй сайн тоглогчид байгаа. Хагас хамгаалалт, довтолгооны тоглогчид нь тун сайны дээр форм нь мундаг байгаа. Гэхдээ бид өөрсдийн тоглолтоо гаргана, өнөөдрийнх шиг байвал бидэнд үнэхээр том боломж байна.
Давид Вилья, Испаний довтлогч
Энэ тэмцээнд хийсэн хамгийн сайн тоглолт нь боллоо. Би Педрог маш сайн тоглолоо гэж бодож байгаа. Тэр Парагвайтай хийсэн тоглолт хүртэл арын эгнээнд байсан. Гэхдээ багийн 23 тоглогчоос хэн нь ч талбайд гарсан адилхан стандарттай тоглож чадна.
Марселл Янсен, Германы хамгаалагч
Аргентинтай хийсэн тоглолтоос шал өөр байлаа. Испани өөр түвшинд байна. Тэд довтлох үед бүх багаараа довтолгоонд орж, хамгаалах үед бүгд цугтаа хамгаалж байлаа. Испани өнөөдөр илүү баг нь байсан.
Герман — Испани 0:1
Гоол: Пуйоль, 73
Герман: Нойер, Лам, Мертезакер, Фридрих, Боатенг (Янсен, 52), Троховски (Кроос, 62), Хедира (Гомес, 81), Швайнштайгер, Өзил, Подольски , Клозе
Испани: Касильяс, Серхио Рамос, Пике, Пуйоль, Капдевила, Бускетс, Хаби Алонсо (Марчена, 90), Хави, Иньеста, Вилья (Торрес, 81), Педро (Сильва, 86)
Шүүгч: Кашшаи (Унгар)
Дурбан. “Дурбан”. 60 960 үзэгч
loading...







Nemtsuud uridax togloltuudaa arai ix gool xiichixsen yumaa!
Gool-n too guitschixlee gej!
loading...
Go Spain
loading...
spain -i gants bumbuguur hojdog sohor az urgeljleed l bh yum da aztai l bna yahav bayar hurgie. Germany coach erguu bna da ene bol clear coach buruu. esvel hargisuud avarga bolloo gej ert bayarlaj beer-deed har huuhen hed honog teverch l de. Holland avarga boloh bh aa. Ter mergen naamailjiig sharj idmeer sanagdaj bna shu. shine avarga turj saihan l bolj bna
loading...
Spain
loading...
Хөлбөмбөгийн Бурхан тэнгэр Германчуудыг энэ дэлхийн аваргаар 12 гоол л хийгээрэй гэсэн немцүүд бүх гоол ашиглачихсан бболохоор гоол хийж чадалгүй хожигдлоо. Испани маягийн тэр дундаа Барселон маягийн тоглолт Дэлхийд номер 1 гэдгээ л баталж байж шиг байна. Педро сайн тоглосон ч нэг муухай амиатсандаа,,,,
loading...
Яг ийм л тоглолтон дээр Баллак Германд хэрэг болох байсан байхдаа,,,
loading...
Eapania uneheer sain bna aa tedniig avarga boloosoi gj bdoj bna. hollandiin huvid ted er ni azguitel duuren bag shuu de. ghdee yumiig yaj medeh ve hollandiig hezee ch basch bolohgui. yagaad gvl tedend robben sneider bna. bas kuyt herev ene 3iig l argalval busad ni ch dee neg ih sn bish bga doo
loading...
Амжилт Испаничуудаа. Чави чи үнэхээр генерал юм аа
loading...
Netherlands turuulnee Van Persie Robben Sneider uragshaa
loading...
ter naimalj getsn odo yu we, gants bumbug ch gex shg
toglolt uzsiin bol hen ni iluu bsniig oilgooguimuu
eswel hol bombog oilgodogguimu?
spain hamaagui iluu bsisshde ,
Holland.g hojih bh a
loading...
German ugaasaa l iim bag az taarch baahan goaldoj bgaad hojigddog
loading...
Озил, Швайн, Клозе
Villa, Torres
Messi, Higuain,
Gerrard, Lampard, Rooney, Terry,
нарын өмсгөлүүд хямд үнээр ирлээ. 9975-7810 adidas, nike,
loading...
Netherland tutuulchih bhaa ydagch bsan 190r delhiina vargaar shine avarga turuh ni dee netherland gogo.
loading...
Owen heldegeer 190r delhiin avarga deer l Holland turuulne biz 19deh deliin avargaar Spain turuulnee
loading...
Ер нь Испаний баг өмнө нь ДАШТ-ийн финалд бүү хэл шөвгийн 4-т ч үлдэж байгаагүй юм. gene uu 1950 ond 4t orj bsan bizdee
2008 оны Европын аваргын шигшээд Герман – Испани тоглоход мөн л Испани 1:0-ээр хожиж, анх удаа Европын аварга болж байв
1964 ond Spainii Europiin avarga bolj bsan shd. jaahan boditoi yum bicheldee
loading...
Педро амиатаагүй бол 2:0 хожих байсан байхаа
Аргентины хариуг сайн барьлаа баярлалаа Испани, баярлалаа Барсачуудаа
loading...
Тэр муу наймаалжийг шарж идэх юмсан. Ёо арай ч дээ ингэж тоглох гэж бодохоор л дотор муухайраад уур хүрээд байна.Тоглолтын турш нервтэж босож суусаар бүүр хачин болчихлоо. 1012 оны Еропийн аварга ч гэсэн тодорхой юм шигээ энэ янзаар байвал. Бусад шигшээ багууд нэг юм бодохгүй бол Испан ойрын хэдэн жил тасарах нь байна шүү. Ёстой хар дарсан зүүд шиг тоглолт боллоо новш гэж.
loading...
Naimaalj gej yug yariad bgaam? yu ch oilgosongui. Medeh neg helj ogooch.
loading...
Баярлалаа Испаничуудаа Аргентин 0-4 Германд хожигдоход … хэцүү… байсан шүү. Одоо л дотор бага зэрэг уужирч байна. Гэхдээ Германы залуучууд энэ ДАШТ -р тун сайн байсан, үзүүштэй уран, довтолгооны гоё тоглолт үзүүлж байсанд Баярлалаа.
Гэхдээ БАРСА-Н залуучуудад бүх баярлалаа
loading...
Баярлалаа Испаничуудаа Аргентин 0-4 Германд хожигдоход …ХЭЦҮҮ… байсан шүү. Одоо л дотор бага зэрэг уужирч байна. Гэхдээ Германы залуучууд энэ ДАШТ -р тун сайн байсан, үзүүштэй уран, довтолгооны гоё тоглолт үзүүлж байсанд Баярлалаа.
Гэхдээ БАРСА-Н залуучуудад бүх их баярлалаа
loading...
dundad zuund diildeshgui bsan usan tsergiin flotiinhoo neriig avsan spainii shigshee Villa Torres Xavi Iniesta 4teigee bhad hezee ch YALAGDASHGUI… ramos capdevilla pike busqets puyol alonso kasilias geed delhiin shildguud bas bna… odoo gantshan davaa uldsen… altanzul tsetsgiin orniihniig hojvol shine avarga… Vamos Spainia!!!
loading...
torres sain toglohgui bgaa bolhoor spainchuud olon goal oruulghhui bgaa ym. Golland turuuleh bhaa neg ch hojigdoogui bgaa Spainiig bodvol
loading...
Armada gene u naad heden neree yadaj zuv bicheech. helj uzej bgad bichchihdeg yum u. net orj chadaj bga hun heden ner googledeh gd orold ain. hudlaa huursun hun olon bnaa. YALAGDASHGUI bsin bol switzerlandiig hojihgui yasiin.
loading...
Estoi gold ortol gomdooloo do. Barca-han ch namaig sn gomdooj bnda avarguudiin ligiin hagas shigsheed Inesta manai CHELSEA-g herhen bulshilshniig sanaj bga bizde zaluusaa. Harin odoo Hamgaalagch ni Minii Germany-g hojloo yu helhevdee. germany azgui blaa. Tehdee Espani mash sn bsan. 2006 oni hagas shigsheed BID ITALY-d mash mash harabsaltai hojigdj bsan. Tehdee German bol aguu guren yma Ted tom Temtseenii gol bag gej yrigdgui ch ted bol medal hurtdeg bag shuu. Hamgiin togtvortoi toglolt uzuuldeg shigshee bol GERMANY
loading...
Spainiig demjdeg zaluusda bayar hurgii! oor yu ch helhew onoo tsagtaa ta nar shildeg ni yum bna! manai zaluus neg l ewee olohgui ble gehde hetsuu l bizde uul ballak bsan bol yadaj bagaa hund nohtsold udirdad yawchihgui yu. germany-iig hojsiim chin spainiig turuuleesei l gej bodjiin demjdeg bag hojchod turuulehgui bol ontsgui shu spainchuudaa! za amjilt!
loading...
Fucking octobus paul. He was predicted again right. I wanna to roast it and eat
loading...
saihan togollolt hamgaalalt bumbug taslalt bumbug ezemshilt geed buh zuil deed zereglliih uneheer gaihaltai spain hamgaalhaaraa bugd aragshaa tataad dovtolhoor bugd uragshaa orood … ter tusmaa ramos unen pantastic..
loading...
Er ni tegeed neg goal aldsan xund ued turshlagatai toglogch bxgui Germany-n xuwid ix xund toglolt bolson Ballack bsan bol shal ondoo toglolt bolox blaa tegeed ch Muller bagtaa mash ix uguilgedej blaa Ozil ni yag sain tuwduu togloj uguxgui bolchixoor yaj dowtolgoo yawax we de jiguur ni bxgui yum chin txdee Germany-s sain togloson ni Bastian l blaa da za suuld ni xelexed manai bagiig unexeer burxan iweesengui de ternees bish Spain iluu bag gedeg utgaaraa xojigdsongui umnux 2 toglolton deer England Argentina 2toi yamar xund xetsuu toglolt xiij garch irlee Muller-g nuuj awch uldex yamarch arga bsangui Muller bsan bol ch Spain barag budaa bolox bsan bx shu
loading...
Naimaaljnii tuhaid gevel Germand 1 naimaalj b.dag gesen. Ter naimaaljind togloltiin umnu 2 ulsiin dalbaatai 2 hairtsagt hooliig ni hiij ugdug yum gesen. Tegeed ali ulsiin dalbaatai haiirtsag deer ochino ter ni hojih yum bna gej taadag yum gene lee. Germanii ehnii togloltuudiig bugdiig ni taasan gesen. Bas EURO-2008-g 80 huvitai taasan genee. Hen medlee dee.
loading...
Èñïàíè îéëãîìæòîé áîîöîî òàâèõ ãýæ áàéãàà áîë èñïàíè äýýð òàâèàðàé
loading...
saihan toglolt bolson shuu.spainii toglolt yer ni buh yumand massaaraa hudulj bsand l blaa gej bodoj bna.hamgaalsan ch bagaaraa, dovtolson ch bagaaraa mash nygt togloson.za tgd ter burjgar ustei muuhai tsaraitai zaluu bol uneheer shildeg toglolt uzuullee.Carlos Puyol argagui medremjtei, hashir turshlagatai gdgee haruullaa gej bodoj bna.Germany huvid bol muller yalt ch ugui dutagdaj bgaa ni haragdlaa.harin dasgaljuulagch yamar solio hiih ni ter ve?finalt tsohiyo gej bodson yum bolov uu?
loading...
golland hojoosoi gej zalbirna daa
loading...
ta nar spaniig ter heden teneg barsagiin garuud avarsan geh geed bna uu realiin maani haalgach gol uurgiin guitsedgesen gooliin mashiinaar ni villa bsan bha bars-giin pan-uud uy geh geed bna
loading...