loading...
Жинхэнэ “Их 3″.
ЛеБрон Жеймс Хитэд очихоор шийдсэнээ зарлалаа. ИСПН сувгаар түүний сонголтыг хүргэх “The Decision” нэвтрүүлэг гарч байгаа бөгөөд Леброн Хитийг сонгосон гэлээ. Ингээд Майами Хитэд Дуэйн Уэйд, Крис Бош, ЛеБрон Жеймс гэсэн 3 супер тоглогч нэгдэж байна. Майамигийн үзэгчид ирэх улиралд талбай дээрээ 41 удаа Бүх оддын тоглолт үзэх нь.
ЛеБрон ялалт амжилтыг, аварга цолыг, сайн баг, сайн хамтрагчийг сонгож ийм шийдвэр гаргалаа.
Өсөж төрсөн Охиогийнохоо Кливлендийн багт 7 улирал тоглосны эцэст тэрээр орхиж байна.
“Энэ миний төлөвлөгөөнд үргэжл байсан гэж би хэлж чадахгүй. Би урьд нь ийм зүйл болно гэж огт төсөөлж байгаагүй…Эдгээр 2 залуу бол агуу тоглогч нар.
Ялалт бол надад онцгой чухал зүйл” гэж Леброн нэвтрүүлгийн үеэр хэлж.
Хитийн хувьд түүхэн үйл явдал болж байна. Уэйдэд нэг биш, бүр 2-ын зэрэг супер одыг хань болголоо. Ирэх улиралд талбай дээрээ хийх 41 тоглолтын тасалбар нь бүгд зарагдсан гэж мэдэгдсэн. Нар төөнөсөн Флоридаг ЛеБрон Жеймс бүр ч халуухан болгож байх шиг.
Харин Кливлендийн хувьд байдал хүнд байгаа нь мэдээж. Тэдний аварга цолны мөрөөдөл балран унаж байна. ЛеБрон “Акрон үргэлж миний гэр минь байх болно” гэж хэлж байгаа ч энэ үг Акроныхныг, Охиог тайтгаруулахгүй нь тодорхой.
Уг нь Кавальерс ЛеБронд хамгийн их буюу бусад багуудаас 30 сая доллараар илүү цалинтай гэрээ санал болгож чадах байсан. Гэхдээ ЛеБронд тэр 30 сая доллар хамгийн чухал байсангүй.
1964 оноос хойш мэргэжлийн спортын лигт түрүүлж чадаагүй хүлээлт Кливлендэд байгаа. Дор хаяж 3 лигт багтай хотуудаас энэ нь хамгийн удаан аваргын бараа хараагүй гэсэн үг.
Кавальерсийн эзэн Д.Гилберт багийнхаа хөгжөөн дэмжигчдэд илгээсэн захидалдаа ЛеБроныг урвагч, өөрийгөө өргөмжлөгч нэгэн маягийн юм бичсэн байсан. Бас ЛеБроныг аварга болохоос өмнө Кавальерс аварга болно ч гэж хэлж.
Уг нь ЛеБроний ачаар Кавальерс хэдэн улирал лигийн топ багийн нэг явсан баймаар.
“Би өөрөөсөө гарах бүхнийг хийсэн. Гэхдээ би энэ хотод аварга цол авчирч өгч чадсангүй. Гэхдээ миний жинхэнэ фэнүүд намайг Майамид тоглоход ч дэмжинэ гэдэгт найдаж байна” гэж ЛеБрон хэлж.
Олон хүн сайнтай муутай гэдэг шиг Кливлендэд хүмүүсээс янз янзын л реакц гарч байна. Зарим нь ЛеБроны нэр бүхий жерсиг шатааж байна.
ЛеБрон, Уэйд, Бош нар анх удаа 1 багт тоглох гэж байгаа хэрэг биш. 2008 оны Бээжингийн олимпийн наадамд дахин төрсөн Мөрөөдлийн багт тоглож, Кобигийн хамтаар Америкийн шигшээд олимпийн алтан медалийг дахин авахад гол үүрэг гүйцэтгэж байсан.
Уэйд 2006 онд аварга болоод үзсэн бол ЛеБрон, Бош нар аварга болж чадаагүй.
Хит, Кавальерсээс гадна Буллз, Никс, Нетс, Клипперс зэрэг баг ЛеБроныг элсүүлэх их бага ямар нэгэн байдлаар оролдого хийсэн ч талаар болсон. Ялангуяа Буллз, Никс, Нетс гэсэн багуудыг ЛеБроныг биш юм гэхэд Бош, Уэйд нараас авах байх гэж таамаглаж байсан ч талаар болов.
“ЛеБрон Никсийг сонгоогүйд бид урам хугарч байгаа ч түүний шийдвэрийг хүндэлнэ ” хэмээн Никсийн ерөнхийлөгч Донни Уолш хэлж.
Баг 3-хан тоглогчоос бүтдэггүй тул Хит өөр тоглогч нар авна, тэдэнд бас таарсан цалинг нь өгнө. НБА-д цалингийн лимит гэж байдаг. Тэгэхээр Уэйд, Бош нар, магадгүй ЛеБрон ч максимум цалин авахгүй байх. Хэрэв Бош, ЛеБрон нар аль аль нь sign-and-trade нөхцөлөөр ирсэн бол дээд тал нь 6 жилийн 125 сая доллар авах эрхтэй. Шууд чөлөөт агентийн хувиар ирсэн бол дээд тал нь 5 жилийн 96 орчим сая долларийн гэрээ хийх эрхтэй. Уэйдийн хувьд бол дээд тал нь 6 жилийн 125 саяын боломж бий. Энэ талаарх нарийн ширийн зүйлс удахгүй тодорхой болох биз.
Ямар ч байсан Хит довтлогч Майкл Бислигээ Миннесотад драфтын эрхээр өгчихлөө. Энэ нь мэдээж цалингийн цэстэй холбоотой. Одоо Хитэд дээрх 3-аас гадна зөвхөн Марио Чалмерс, тэгээд энэ жил драфтаар сонгосон залуус л байгаа. Хит одоо дээрх 3 супер одод туслах тоглогч сонгох хэрэгтэй. Сайн шидэлттэй тоглогч, самбар дор хар ажил сайн хийдэг тоглогч зэрэг хэрэгтэй нь гарцаагүй. Лав л Майк Миллерийг ихэд сонирхож байгаа гэсэн.
Бусад шинэ мэдээллүүд ар араасаа гарна. Тухай бүрд нь та бүхэнтэйгээ хуваалцах болно.
loading...







ДАХИН НЭГ ЮМ ХЭЛЭХЭД ОРЛАНДО-Г ТООЦООНООС ХАСАЖ БАЙГАА ЧИНЬ ҮНЭН ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ОРЛАНДОТОЙ ПЛЕЙОФФ-ЫН 2-О ШАТАНД ТААРААД 4-3-ААР ХУСУУЛНА. ОРЛАНДО-Г БҮҮ МАРТ.
loading...
nash-iig holbogchoor avbal ch ynztaidaa
loading...
Ene jil Washington ewgui uzne dee
loading...
Орландо яг түрүүлж харагдаач ноднингоосоо бүр дордцон юм бишүү, ирэх жил бүр ч сураггүй болж байх шиг байна даа.
Харин Хийт Чигагогийн 72 хожилыг эвдэж чадах болов уу?
loading...
Ene 3 ih3 bish awargiin tuluu ulairsan3 l yum daa nerteigeer n odoo Nash Howardiig awchwal yaasiin boloo whahaha unen utaggu yumaa tus tusdaa awargiin tuluu garch irj chadahgu bolhooroo l niilj bgaan chaawaas Kobe shig gantsaaraa chadlaaraa 3jil daraalan Finald hurch yaagaad ch chadahgu 3 yum chin dee chaawaas yunii chin super star lol
loading...
ee yostoi aimar yumaa gehdee lakersig martaj bolohgui ted uneheer neg bag lakers vs heat unen sak
loading...
orlondad yamar toglogch heregtei bol Howard arai l gantsardad b.h shig nash b.val ch ug ni bas l neleen uznedee
loading...
minii mongoliin ireedui bolson zaluuchuudaa joohon huviin soyoltoi baiya l da… uzel bodloo ilerhiilehdee zuv onovchtoi ug heregley l de… bid buhend uursdud n l heregtei tiim bizde… bi gants ÑÄÀ íàðàà getsen hund handaj helsen bish buh zaluustaa urialsiin…
loading...
WoW WoW 1968 ond Wilt Chamberlain LAL-t orj Wilt+Jerry+Elgin nariin super auguu tom hoslol uusch bsan bol odoo tuunees hoish NBA ALL FIRST team-d nerlegdeh 3 toglogch 1 bagt irlee. Minii huvd haraal idsen saihan medee blaa.
72-10 -iig minii bodloor evdene buur 75-7 orchim hojno gej bodoj bn !!!
Gehdee hamgiin haramsaltai ni Dwyane Wade l bn daa. Ygaad gvel Wade odoo 29natai NBA MVP hurtehgui career-aa duusgah nee gesen bodol bn daa.
Bas onoonii leader-eer Kevin Durant oiriin uyedee orsoldogchgui barag todroh bolomj oldoj bn l daa.
Za bi daraah stat-iig Gurvan khaan hiih bolov uu daa gej toozoolloo.
LeBron: 28.0pts 7.5ast 6.5reb 1.5stl 0.8blk
Wade: 26.0pts 6.5ast 5.0reb 2.0stl 1.0blk
Bosh: 20.0pts 2.5ast 9.0reb x x
ene medeej dundaj uzuulelt.
loading...
Iverson ahaa ta minii shuteen blaa odoo ch bgaa ene humuust hen gedgee uzuuleech. ene minii setgeliin duudlaga !!!
Ene humuus taniig hen gedgiig medehgui hen gedgee yaj sags toglodogoo answer hochnii uchraa ene t1-yyded haruulaach !!!
loading...
NBA ene seasond 58.58$ gsen tsalingiin tses gargasan gsen odoo miami-giin ene seasongiin tsalingiin tses ni hed bolchihood bga be? wade lebron bosh 2010-2011 seasond ymar hemjeenii tsalin avah be? 6jileer ni bish neg neg jileer ni helj uguuch sanhuugiinh ni talaar medeelel avmaar bna odoo haslemiig avsan gsen tgd chalmers ene 5 niileed hed bolchihood bga talaar medeelel uguuch teghuu?
loading...
ene jiliin tsalingiin deed hemjee 58 say dollar wade ymarch bsan 16 say dollar harin bosh lebron 2t 30 say vldej bga harin vldsen ni busad toglogch nart vldej bga za ymarch bsan ene 3 iin togloltiig harmaar bnda lakerst barag fisher vldej bgan blee tegeher barag lakers avargiin toloo garad ireh bhdaa lakers vs heat gesen toglolt vnen galzuu boloh bhaa boshig gasol lebronig artest wade ig kobe avad gal garsan toglolt bolondo ene 3 kobe ahtaiga avargiin toloo taarchaasai ymarch bsan uliral hurdan ehleesei
loading...
Muugii! chi ehleed Iverson ahdaa Mongol hel zaagaad ugchih. tegeed naad ugnuudee hel za ahiin duu! joke
loading...
Muugii! chi ehleed Iverson ahdaa Mongol hel zaagaad ugchih. tegeed naad ugnuudee hel za ahiin duu! joke br
loading...
viruscenter muu golog min alna shuu
loading...
Heat chicago.iin 72 hojliig evdej chadah bhaa!oiriin heden jildee avragiin bugjuur tasrahgui biz!Lebron ingej neg avraga avah gej hehe!odoo dundaj toglolttoi tuviin toglogch bhad l hangalttai shde!chalmers PG-eer garaand garaad!gehdee draftaas avsan zaluus bas bgaa!yu bolhiig harj l suuy daa!
loading...
8 сард болох дэлхийн аврагад энэ 3 хир тоглох бол, би очиж харна, тэгээд дараа нь сэтгэгдэлээ бичнэ
loading...
Delhiin avargad naaduulaas chin orohgui ee. ok daraah toglogch nariin 12 toglogch toglohoor bolson sh dee hogshoon!!!!!
LaMarcus Aldridge,
Chauncey Billups,
Stephen Curry,
Kevin Durant,
Tyreke Evans,
Rudy Gay,
Eric Gordon,
Danny Granger,
Jeff Green,
Andre Iguodala,
Al Jefferson,
Brook Lopez,
Kevin Love,
O. J. Mayo,
Derrick Rose,
Amar’e Stoudemire,
Gerald Wallace,
Russell Westbrook,
loading...
9 n hasagdiishdee naad hedees chin
loading...
LOL hogshoon neg yum helehed Wade avarga avtsan ghde ter gantsara avaagui ugaasa 1ara avarga avdag hun bdaggui yum!
Bi 1ch udaa Kobe 1ra zutgeseer bgad avarga avch bhiin haragui l yum bnashu! Bodit baidaltai evlerelde
loading...