loading...
Англичууд Дэлхийн аваргаас хасагдсан ч гэсэн финалын тоглолтонд ямар ч байсан төлөөлөгч илгээх нь ээ. Итали гаралтай Английн шүүгч Ховард Уэбб ДАШТ-ий аваргын төлөөх Голланд – Испаний тоглолтыг шүүхээр болсон байна. Түүнтэй хамт мөн Английн шүүгчид болох Даррен Канн, Майк Маллеркэй нартай хамт ажиллах юм.
Ийнхүү 1974 оны финалаас хойш анх удаа Английн шүүгч ДАШТ-ий финалын тоглолтыг дэнслэх болж байна. Ховард Уэббийн хувьд Английн премьер лигийн тоглолтуудыг ихэнхидээ шүүдэг бөгөөд 2005 оноос ФИФА-гийн зөвшөөрөл авч олон улсын тоглолтуудыг шүүх болсон. Өнгөрсөн улиралд тэрээр Английн ФА цомын финал болон аваргуудын лигийн шигшээ тоглолт зэрэг чухал тоглолтуудыг шүүсэн юм.
Энэ дэлхийн аваргад Ховард H хэсгийн Испани – Швэйцарь, F хэсгийн Итали – Словак, шөвгийн 16-гийн Бразил – Чилийн тоглолтуудыг шүүсэн бөгөөд нэг тоглолтонд дунджаар 5,67 шар хуудас өргөсөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Түүний шүүсэн эхний тоглолтонд Испаничууд ялагдсан болохоор Ховардаар тоглолтыг шүүлгэх хүсэлгүй Испаничууд олон байгаа гэнэ.
loading...




fucking spanish assholes-d shar ulaan huudsaa sain uguurei tegvel
loading...
Sain togloj baigaa toglogchid nogoon huudas ugdug bolyoo
loading...
spain ugaasaa avarga bolnoo oo ter shuugch ymar hamaa bn aa aa tiimuu spainiin fanatuudaa
loading...
fuving argen robben-iig xydala ynabal red card-aar xuu
loading...