loading...
Даллас Маверикс баг Брэндон Хэйвудийг авч үлдлээ. Тэд Хэйвудэд 6 жилийн 55 сая долларийн санал тавьж, Хэйвуд зөвшөөрсөн байна. Ингэснээр Маверикс Эрик Дампьераас салж магадгүй болж байгаа юм. Хэйвуд өнгөрсөн улирлын дундуур Кэрон Батлерийн хамтаар Вашингтоноос солилцоогоор ирж байв.
Хэдийгээр өнгөрсөн плей-оффийн эхний шатанд Спэрстэй тоглоход Хэйвуд ердөө 6 оноо, 6 самбараас авалт дунджаар авч байсан ч Даллас түүнд итгэж байгаа бололтой.
За Хэйвуд ч яахав. Яг одоо НБА, сагсан бөмбөг сонирхогчид тэр аяараа ганц зүйлийг хүлээж байна. Тэр нь ЛеБрон Жеймсийн шийдвэр. Одоо ИСПН сувгаар “The Decision” нэртэй нэвтрүүлэг гарна. Энэ нэвтрүүлгээр ЛеБрон аль багт очихоор шийдсэнээ зарлах юм. Эхний мэдээллээр бол Хит рүү зүглэх сонирхолтой байгаа аж.
loading...




1t. Cool
loading...