loading...
Хэдийгээр энэ жилийн ДАШТ зохион байгуулалтын хувьд тааруухан болж байна гэж шүүмжилж байгаа ч нийт үзэгчдийн тоо альхэдийнэ 3 сая (3,057,000) давсан тухай ФИФА-гийн төлөөлөгч мэдэгджээ. Ингэснээр 19 дэх удаагийн ДАШТ нийт үзэгчдийн тоогоороо түүхэнд 3-рт жагсаж байгаа бөгөөд АНУ – 1994, Герман – 2006 тэмцээнүүд тэргүүн байранд жагсаж байгаа юм.
Энэ жилийн дэлхийн аваргын дундаж үзэгчдийн тоо одоогоор 49,134 байгаа.
Тэмцээн эхлэхийн өмнө хийсэн судалгаагаар нийт 3.42 сая үзэгч энэ ДАШТ-ийг цэнгэлдэхэд үзэх боломжтой гэж байсан. Гэвч тасалбар түгээлтийн ажил тааруухан байсан учраас хэсгийн шатны тоглолтуудын үеэр хоосон суудалтай цэнгэлдэхүүд цөөнгүй байсан билээ.
Хагас шигшээн Герман – Испаний тоглолтын үеэр Дурбан хотод буух ёстой байсан онгоц саатсаны улмаас 400 орчим тасалбартай үзэгч цэнгэлдэхэд орж чадалгүй хохирсон тухай мэдээлж байсан. Энэ мэтчилэн олон таагүй зүйлсийг эс тооцон ФИФА ДАШТ-ийг амжилттай явагдаж байна гэж дүгнэж байгаа юм байна.
loading...




энэ Блаттер юу ч болж байсан цээжээрээ хаагаад “сайн болж байнаа” гээл өнгөрөөх хүн юм даа
loading...