Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Онцлох » Испани Дэлхийн аварга !

GD Star Rating
loading...

19 дэх удаагийн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт Йоханнесбург хотын Соккер сити цэнгэлдэхэд явагдлаа. Английн шүүгч Ховард Уэббийн шүглийн дуугаар эхэлсэн энэ тулаанд үзэгчид гоол бус шар хуудас, алдааг л хангалттай харлаа. Тоглолтын турш Ховард нийт 14  шар хуудас өргөсөн нь ДАШТ-ий финалын түүхэн дэх хамгийн олон шар хуудастай тоглолт болсон байна. Хоёр багийнхан аль аль нь боломжоо ашиглаж чадаагүй учраас нэмэлт цагт ялагчийн хувь заяа тодрох болсон.

Ингээд нэмэлт цаг дуусахаас  4 минутын өмнө 116 дэх минутад Андрес Иниеста багтаа алтан гоолыг багтаа бэлэглэж Испаничууд ДАШТ-д анх удаа удаагаа түрүүллээ.
Ийнхүү тэд Европын аварга, ДАШТ-д дараалан түрүүлсэн 2 дахь шигшээ баг боллоо. Өмнө нь 1972, 1974 онуудад Франц Бекенбауэр тэргүүтэй Германы шигшээ энэ амжилтыг үзүүлж байсан билээ. Мөн 1998, 2002 онд Францын ”Гурван өнгөт”-нүүд ДАШТ, Европын аварга болж байлаа.

Тоглолтыг үзэхээр олон нэр хүндтэй зочид Соккер ситид ирсний дотор Африкийн ард түмний бэлгэдэл болсон Нелсон Мандела, ӨАБНУ-н ерөнхийлөч Яаков Зума, Рафаель Надаль, Пау Газоль, Морган Фриман зэрэг хүндэт зочид багтсан байв.

Хоёр багийн дасгалжуулагчид гарааны бүрэлдэхүүнээ сонгохдоо  онц өөрчлөлт хийсэнгүй. Виценте дель Боске Фернандо Торрес болон Фабрегасыг сэлгээнд үлдээж залуу довтлогч Педрог Давид Вильятай хамт довтолгоонд хоршуулсан бол Берт ван Марвик Робин ван Персид гоол оруулах үүргийг ноогдуулсан байна.
Нэгэн сонирхолтой баримт дурьдахад Голландын гарааны бүрэлдэхүүнд багтсан тоглогчдын дугаар 1 – 11 хүртэл байсан нь 1954 оны финалаас хойш анх удаа тохиолдож байгаа үйл явдал аж.

Ховард Уэббийн шүгэл дуугарсан цагаас эхлэн тоглогчид нилээд ширүүн гэж хэлж болохоор алдааг гаргаж эхэллээ. 15 дахь минутад Робин Ван Перси энэ тоглолтын анхны сануулгыг хүртсэн бол ганцхан минутын дараа Карлес Пуйоль түүнтэй нэгдсэн.
Бага зэрэг уйтгартай эхэлсэн финалын тоглолтыг сонирхолтой болгосон үйл явдал энэ үед тохиолоо.
Евро 2004-ийн финалын үеэр үеэр талбай руу нэвтэрч Луйш Фигү рүү ороолт шидэж байсан Jimmy Jump хэмээх нөхөр ДАШТ-ий финалыг хэсэг хугацаанд үймүүлээд амжсан. Улаан малгайт Жамп өөрийнхөө малгайг алтан цомд өмсгөж амжсан ч тэр дороо хамгаалагчдад баригдан цэнгэлдэхийг орхисон.

Шар хуудаснууд ар араасаа хөвөрсөөр. Ван Боммель, Серхио Рамос нар ганц минутын зайтай сануулга хүртсэн бол 28 дахь минутад Де Йонг Алонсогийн цээж рүү карате цохилт хийж шар хуудсаар торгуулсан. Улаан хуудас ч өргөж болохоор энэ алдаа 2006 оны ДАШТ-ий Голланд – Португалын тоглолтыг санагдуулж байв.

Хоёрдугаар үеийн 62 дахь минутад Арьен Роббен финалын тоглолтын баатар болох боломжоо алдлаа. Уэсли Шнайдер түүнийг Икер Касильясын эсрэг ганцаар нь гаргасан ч Роббен энэ сайхан боломжыг алдаж фенүүдийнхээ урмыг хугаллаа.

Харин Испаничууд өөрсдийн боломжоо 77 дахь минутад алдсан. Серхио Рамос хаалганаас хэдхэн метрийн зайнаас мөргөсөн боловч шувуу буудаж орхисон. Энэ хооронд Ховард Уэбб шар картыг ар араас нь өргөсөөр байлаа. Үндсэн цаг дуусахаас өмнө Ховард 10 дахь шар хуудсаа Роббенд өргөж түүхэнд үлдэх  ”амжилт” тогтоосон. Өмнө нь ДАШТ-ий финалд дээд тал нь 7 шар хуудас өргөж байсан аж.

Нэмэлт цагт ялагчын хувь заяа тодрох болсны дараа Ялагдашгүй Армадагийн фенүүд санаа зовж эхэлсэн. Учир нь тэд ДАШТ-ий түүхэндээ ганц ч удаа нэмэлт цагт гоол оруулж байгаагүй юм. Гэхдээ тэднийг тайвшруулж байсан нэг үзүүлэлт бол ДАШТ-ий финалын түүхэнд нэмэлт цагт гоол алдсан ганц шигшээ Голландын баг байсан. 1978  оны финалд Улбар шарууд Аргентиний багт харамсалтайгаар ялагдаж байсан билээ.

Нэмэлт цагийн 106 дахь минутад дель Боске эцсийн сэлгээгээ хийж Фернандо Торресийг талбайд оруулж Вильяг сэлгээнд суулгалаа. Гэхдээ Испаничуудад давуу байдал тун удалгүй ирсэн юм. 109 дэх минутад Жон Хейтинга Иниестаг алдаа гарган унагааж 2 дахь шар хуудсаа хүртлээ. 2006 оны ДАШТ-ий финалд нэмэлт цагт домогт Зидан талбайгаас хөөгдөж байсан бол энэ удаа Хейтинга түүний алдааг давтаж багаа хүнд байдалд оруулж байна. Тэрээр ДАШТ-ий финалын түүхэнд талбайгаас хөөгдсөн 5 дахь тоглогч болж байна.

116 дахь минутад Фабрегасын дамжуулалтыг хүлээж авсан Андрес Иниеста гайхалтай төгсгөлийг хийж энэ тоглолтын цорын ганц хожлын гоолыг Испаничуудад авчирсан ажээ. Иниеста ийнхүү эцсийн мөчид багаа аварч байгаа нь анх удаа биш. Өнгөрсөн жилийн аваргуудын лигийн хагас финалд Иниеста Челсигийн хаалганд сүүлийн мөчид гоол оруулж байсан тэр мөч олон хүний сэтгэлд тод байгаа байх. Иниеста шигшээ багтаа 8 дахь гоолоо оруулж байна.
Ялагдашгүй Армадагийн энэ түрүү ДАШТ-ий түүхэнд үлдэх олон амжилтыг араасаа дагуулж байна. Тэд Европоос өөр тивд зохиогдсон ДАШТ-д түрүүлсэн анхны хөгшин тивийн баг болж байгаа бөгөөд мөн хэсгийн тоглолтдоо ялагдсан ч аваргын цомыг хүртэж чадсан анхны баг болж байна.
Мөн тэд өмнөх аваргуудыг бодвол харьцангуй цөөн буюу ердөө 8 гоол оруулаад Дэлхийн аварга болж байгаа аж. Испаний багийн лидер Чави энэ тэмцээнд нийт 599  дамжуулалт өгсөн. 1966 оноос хойш ийм өндөр амжилттай тамирчин ДАШТ-ий түүхэнд гараагүй байсан юм.

ДАШТ-ий бусад сонирхолтой мэдээллийг удахгүй хүргэх болно.

1Йоханнесбург. Стадион “Соккер Сити”. 84,490 үзэгч .
Шүүгч - Ховард Уэбб (Англи).
ГОЛЛАНД – ИСПАНИ – 0:1 (0:0, 0:0)
Иньеста, 116 (0:1).
Голланд Испани
Мартен Стекеленбург Икер Касильяс
Грегори Ван дер Виль Серхио Рамос
Джон Хейтинга Херард Пике
Йорис Матейсен Карлес Пуйоль
Джованни Ван Бронкхорст (105) Хоан Капдевила
Марк Ван Боммель Серхио Бускетс
Найджел Де Йонг (99) Хаби Алонсо (87)
Арьен Роббен Андрес Иньеста
Уэсли Снейдер Хави
Дирк Кёйт (71) Педро Родригес (60)
Робин Ван Перси Давид Вилья (106)
Сэлгээ
Эльеро Элиа, 71 Хесус Навас, 60
Рафаэль Ван дер Варт, 99 Сеск Фабрегас, 87
Эдсон Брафхейд, 105 Фернандо Торрес, 106
Шар хуудас
Робин Ван Перси, 15 Карлес Пуйоль, 16
Марк Ван Боммель, 22 Серхио Рамос, 23
Найджел Де Йонг, 28 Хоан Капдевила, 67
Джованни Ван Бронкхорст, 54 Андрес Иньеста, 118
Джон Хейтинга, 57 Хави, 120+1
Арьен Роббен, 84
Грегори Ван дер Виль, 111
Йорис Матейсен, 117
Джон Хейтинга, 109 (2 )

Статистик

Ерөнхий Голланд Испани
Гоол 0 1
Цохисон цохилт 13 18
Хаалга руу чиглэсэн цохилт 5 8
Бөмбөг эзэмшилт 43% 57%
Булангийн цохилт 6 8
Алдаа хийсэн тоо 28 18
Отон тоглолт 7 6
Шар хуудас 8 5
Хоёр дахь хуудас болон улаан хуудас 1 0
Улаан хуудас 0 0
GD Star Rating
loading...
Испани Дэлхийн аварга !, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

20 Сэтгэгдэл

  1. purevzaya says:

    fuck spain

    GD Star Rating
    loading...
  2. Spain says:

    spain yal ch ugui sain bag avah yostoi bag ni avlaa. Saihan bailaa. Spain bol sain sain

    GD Star Rating
    loading...
  3. jhg says:

    novsh mini fuck

    GD Star Rating
    loading...
  4. Tsogtoo says:

    Purevzaya chi uuruu fuck. Yalt ch ugui yumiig huleen zuvshuurch bai. Bag chini hojigdson ch gesen.

    GD Star Rating
    loading...
  5. fuck spain says:

    Испани дандаа азаар нэг гоол оруулаад л хождог гэнэ тэр гоолийг нь Вийял оруулдаг ганц хүнийл тоглолт.Герман шиг бааварлаж хожил авч байсан баг байсангүй

    GD Star Rating
    loading...
  6. испани түрүүлсэн нь шударга бус үнэн азтай дээрх нөхөртэй санал нэг байна

    Герман л түрүүлэх байсийн

    GD Star Rating
    loading...
  7. Setgegdel says:

    Niederlanded hohino gj helii….
    Tiim surhii bsan yum ter Robben chin 2 goal hiih ni yasiiin….
    Amjiagui yum bjeej , olon yum hutsaad bgaarai…
    Ter De Jong gj archaagui amitan chin holbombog togloj chdhgui Alonso – g jiij bariad bsan…
    Er ni bol ter Niederland chin zuer l azgui bsansh dee…
    etsest ni helhed HOHINO ZA HAHAHA….

    GD Star Rating
    loading...
  8. GGG says:

    1-0eer hojino gedeg hamgaalalt, tactik saitai bgaag l haruulj bgaamdaa huuhduud min. Holbombog oilgoj uzeh boloogui l bndaa.

    GD Star Rating
    loading...
  9. Muu says:

    Tanaih yaasan udaan medeelel oruulj bna ahajuud ni Csportsiihon

    GD Star Rating
    loading...
  10. fuck spain says:

    давталт үзлээ Испанийн жүжигчдийн тоглолт үзлээ Инеста юм л болохоор жүжиглэд унадаг хөгийн муу шаар .Бас Роббен довтолж байхад сэгсгэр хүүхэн Пуёол цамцнаас нь татсан шүүгч тэнэг хараагүй байна. 11 өгөдөг газар байхад тэгсэн бол голланд хожих байсан.

    GD Star Rating
    loading...
  11. miigaa says:

    spain delhiin awarga bolchloo… spain azaar gooldoj bgam bol ,, busad bag n bvr azgv gsen vg bishvv.. hohino za… spain congratulations

    GD Star Rating
    loading...
  12. zet says:

    Ymar saihan ym be? unheer avah estoi bag n l avlaa, Holland germany aas sain baisan gehdee ih baliar bolhir toglodog bag ym bilee, gehdee spain delhin neg nomer-n bag ymaa ene tsomig orgoh erhtei bagaa,
    Andres Iniesta chi uneheer namaig 2 dahi udaagaa engej bayarluulj baina shu, umnuh n Chelsea deer kkkk

    GD Star Rating
    loading...
  13. spain says:

    Bi neeree aztai yuma sohor azni tsroin gants goal-r hojsoor baigaad avarga bolchloo. Ug ni delhiin avarga bolson bagaas altan bumbug golden boot shildeg zaluu ene ter gd olon shagnalig vadag yum. Bid nar tiim toglolt uzuuleegui bolohoor avahgui bh i ch argagui yum., Azni delhiin avarga 8 han goal oruulchaad avarga boldog hahaha neeree aztai bna

    GD Star Rating
    loading...
  14. malchin says:

    spain ugaasaa turuuleh bsan lda

    GD Star Rating
    loading...
  15. Travel says:

    Үзэсгэлэнт Хөвсгөл далайруу аялцгаая!: http://www.travelnews.mn/index.php?songolt=content&task=content_item&id=2228

    GD Star Rating
    loading...
  16. Spain hojih ni todorhoi gej heleed bsn shuu dee Er ni l sain bag shuu dee German yahav dee hemh bariulaad bazuulaad bagluulaad uchiraa olohgui munginasaar bgad l hojigdson sh dee Muudaa hojigdson gedgiig uhaarch oilgo za Niderland bol yahuu azgui tahianuud yum Bas robben bol dovtlogch bish chadvar dutaj bnlee harin van persie ajilaa muu hiiseen haan bsn yum ter etsest ni Spain bol yalt ch ugui champion bla gj

    GD Star Rating
    loading...
  17. ккккк says:

    Испани азаар хожсон гээд хуцацгаагаад байхын
    зүгээр наад зах нь тэр дээр байгаа статистикийг харчаач
    тэнэг азгзй Робин нь тэгж сайхан ганцаараа гарчаад гоол хийж чадахгүй ккк

    GD Star Rating
    loading...
  18. tulgaa says:

    spain sain sain

    GD Star Rating
    loading...
  19. ttt says:

    spain gogo gj

    GD Star Rating
    loading...
  20. Lorin says:

    This is the perfect way to break down this inrfomaiotn.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: