loading...
Мирослав Клозе Роналдогийн 15 гоолын амжилтыг эвдэж чадаагүй ч Германчууд баяртай үлдлээ. Учир нь Немцүүдийн ирээдүй болсон 20 настай довтлогч Томаш Мюллер 5 гоолтойгоор ДАШТ-ий мэргэн буучаар тодорлоо. Хэдийгээр түүнтэй адил 5 гоолтой Давид Вилья, Шнайдер, Форлан гэсэн тоглогчид байсан боловч Мюллер ашигтай дамжуулалтын тоогоороо тэднээс илүү гарсан юм. Өдгөө дөнгөж 20 настай энэ залууд Роналдогийн 15 гоолын амжилтыг эвдэх хангалтай урт хугацаа байна.
Мюллер шилдэг залуу тоглогчдийн шагналыг мэдээж хэрэг гардсан. Түүнтэй өрөлдсөн Жиованни дос Сантос, Андрэй Ай нарын хажууд Томаш хэлэх үгтэй, хийсэн зүйлтэй болохоор арга ч үгүй биз. Өмнөх 2006 оны ДАШТ-д мөн Германы Лукас Подолски шилдэг залуу тоглогчоор тодорч байсан юм.
Мюллер шигшээ багтааа одоогоор 8 тоглолтонд оролцож 5 гоол оруулаад байна. ДАШТ эхлэхээс өмнө залуу довтлогч эх орныхоо төлөө гоолдож амжаагүй байсан юм. Түүнийг Германчууд домогт Герд Мюллерийн шийрийг хатаах хүү хэмээн магтаж байгаа билээ.
Ингээд та бүхэнд 19 дэх ДАШТ-д гоол оруулсан бүх тоглогчдыг танилцуулж байна.
Гоол оруулсан тоглогчид
- 5 гоол
|
|
|
- 4 гоол
|
|
|
- 3 гоол
|
|
|
- 2 гоол
|
|
|
- 1 гоол
|
|
|
- Авто гоол
Даниел Аггер (DEN) (Голландтай тоглох үедээ)
Пак Чү-Ён (KOR) (Аргентинтай тоглох үедээ)
loading...




Robin Van Persie ичмээр юмаа довтлогч байж ганцхан гоолтой…….
loading...
muller sain toglogch bna lee
hesgiin ehnii togloltod l tuuniig sn harj avsan yum. ballackiig sain orloh yum bna daa l gj bodoj bsn. getel odoo od bolchloo uneheeriin goy toglogch yum aa. dongoj 20toi bj hezeenii 10 20 jil togloson turshlagatai toglogch shig l bsn. ene emtseenii vyeer bagaa hoodson ni tun hovor shu. spaintai toglohod togloson bol hojih ch bsn yum bil uu hen medlee
loading...
muller yanziin toglogch bnale.ter talbaig mederch bga ntr bol uneheer sain.Barcad irehku yum bhda ibrag yawulad.
loading...