Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Солилцоо наймаа » Анри Америкийн лигт тоглоно

GD Star Rating
loading...

Францын шигшээ багийн довтлогч Тьерри Анри Америкийн НьюИорк Ред Булл багтай гэрээ байгуулж ирэх улиралаас MLS-т тоглохоор болжээ. Анригийн Барсатай байгуулсан гэрээ 2011 онд дуусах ёстой боловч Ред Буллын менежерүүд бүх асуудлыг зохицуулаад ‘жин тан” болгосон гэнэ.

Одоогоор хэдий хэрийн мөнгөөр энэ наймаа хийгдсэн нь тодорхой бус байгаа бөгөөд  нилээд олон жилийн гэрээ хийгдсэн гэдгийг л сэтгүүлчид олж илрүүлээд байна.

”Тити”-гийн энэхүү шилжилт гэнэтийн зүйл биш. Өнгөрсөн өвлөөс хойш Анриг дотны найз Паркерын урилгаар Сан Антониод ирж магадгүй гэсэн яриа гарах болсон юм. Гэхдээ улирал дуустал Анри ирээдүйнхээ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд харин ДАШТ дууссаны дараа түүнийг Америкийн багтай гэрээ байгуулах гэж байгаа талаар хэвлэлүүд дахин шуугих болсон.

Анри сүүлд өгсөн ярилцлагадаа  ”Миний карьер болон амьдралын шинэ үе эхэлж байна. Би энэ багийн түүх болон бусад зүйлсийг нилээд судалсан. Нью Иорк хот олон спортын сайн багуудтай. Харин одоо хөлбөмбөгийн баг нь ч бас шилдэгүүдийн эгнээнд жагсана гэдэгт би итгэж байна. Энэ багт тоглох хугацаандаа миний зорьж байгаа зүйл бол лигийн аварга болох. Шинэ багийн андууд маань ч үүнд тусална гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Анригийн шинэ баг Ред Булл нь өнгөрсөн улиралд Дорнод бүсийнхээ хомоолыг хамсан дундаж багуудын нэг. Одоогийн байдлаар тэд бүсдээ 26 оноотой 2-р байранд жагсаж байна.

Анригийн дебут 7 сарын 22-нд Английн Тоттенхэм багтай хийх нөхөрсөг тоглолтын үеэр тохиох бололтой. Нэгэн цагт Арсеналын ахлагч, домогт тоглогч  явсан Тьерри Анрид Тоттенхэмтэй хийх ”тооцоо” байгаа нь дамжиггүй.
Америкийн мэргэжлийн лигүүдэд тухайн багийн цалинд тодорхой хэмжээний хязгаарлалт тавьдаг. Харин Анригийн цалингийн хувьд ”Нэрлэгдсэн тоглогчийн дүрэм”-ийн дагуу клубээс ангид байх болно. Бекхэмийн дүрэм ч гэж нэрлэгддэг энэхүү дүрмийг товч тайлбарлавал MLS-ийн баг бүрийн цалингийн дээд хэмжээ 2.55 сая доллаар байдаг. Харин ”Нэрлэгдсэн тоглогч”-ийн цалин нь үүнд хамаарагдахгүй бөгөөд MLS-ийн баг бүр нэг ийм ”дархан эрх”-тэй тоглогч авах боломжтой. Мөн багууд өөрсдийн нэрлэгдсэн тоглогчийн эрхээ бусад багуудад арилжиж болдог дүрэм бий.

GD Star Rating
loading...
Анри Америкийн лигт тоглоно, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Anry says:

    Анри хэрэггүй байсан юм даа. Бэкс шиг л замхарна. Уг нь Westham-д очно гэсэн сураг байсан. Дахиад Premier League-т түүхээ бүтээхгүй дээ Анри минь. Хангалттай мөнгө хураачаад ийм клуб-т очих гэж …

    GD Star Rating
    loading...
  2. Bayartai Thierry! amjilt husye!

    GD Star Rating
    loading...
  3. Miki Roko says:

    Garaar toglodog xulbumbugchin ingeed zamxarbal taarna!

    GD Star Rating
    loading...
  4. amara says:

    Arsenald baihdaa amid domog baisnaa, Barca-d ochood baidag l neg sain toglogch bolj huvirsan daa huurhii, odoo buur barcagiin barag gologdol boloh gej
    Uul ni tsagtaa Ronaldo, Shevchenko-iin zeregleliin delhiin super dovtlogch baisiin, Nistelrooy, Raul, Totti, Owen geed oduud hajuud ni arai jijighen od baisan san. Henry ingeed alga bolno geheer haramsaltai yum.

    GD Star Rating
    loading...
  5. PoMeO says:

    tiim shuu uneheer super star bj bilee….arsene wenger yaad barcad zarsiim boldoo gj….gxdee barcad awagui bsan gants tsomoo awsan aguu toglogch shu…hiih ymaa hiitsen awagui shagnal tuund barag uldegui dee…amjilt shuteen min…

    GD Star Rating
    loading...
  6. barca says:

    tsagta ymar bla.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: