loading...
Оросын тэрбумтан Михайл Прохоровийн эзэмшилд очоод их хүлээлтийг үүсгээд буй Нью Жерси Нетс баг шинэ ерөнхийлөгчөөрөө Билли Кингийг томиллоо.
Нью Жерси Нетс багийн хөрөнгө оруулагчид, албаны хүмүүс Билли Кингээс гадна энэ ажилд очих хүсэлтэй хуучин тоглогч Дэнни Фэрритэй уулзсан бөгөөд энэ хоёрын өрсөлдөөн олны анхаарлыг татаж байсан юм. Энэ хоёр хоорондоо өрсөлдөхөд тун амаргүй байсан. Тун дотны найзууд, коллежэд хамт сурч нэг багт тоглодог байсан энэ хоёр ийнхүү хоорондоо өрсөлджээ. Хуучин Кливлендийн ерөнхий менежер асан Дэнн Фэрригийн хувьд Нью Жерси бүтэлгүйтсэний дараа Портлэнд Трейл Блэзерсийн ерөнхий менежерийн ажилд зүтгээд байгаа юм.
Билли Кинг нь 1997-2007 онд Филадельфи 76 багийн ерөнхий менежерээр ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд өгсөлт, ураадалт, амжилт, уналтын аль алиныг нь хослуулж байсан билээ. 2001 онд шигшээд багаа шалгаруулж багийн эздийн итгэлийг олсон хэдий ч 2007 онд сүүлийн 4 жилийн 3-т нь плей-оффт шалгарч чадалгүй халагджээ.
Багийн шинэ ерөнхийлөгч томилогдохоос өмнө шинэ дасгалжуулагч Эвери Жонсон өөрийн мэдлийн хүрээнд Трэвис Отлавыг багтаа элсүүлж 5 жилийн 35 сая долларын гэрээг хийсэн гэж эх сурвалж мэдэгдэж байна.
loading...




FIRST buh zuil saihan goy bolj ungurch bnadoo ODOO HULEELT L ULDJIIINSHUU
loading...