loading...
НБА хамгийн сонирхолтой үедээ явж байна. Магадгүй бүх үеийн хамгийн сонирхолтой зуны амралт болж байгаа биз ээ.
Өнгөрсөн 24 цагийн турш арилжаа наймаанд хамгийн идэвхитэй байсан Шарлотт Бобкэтс төвийн тоглогч Тайсон Чэндлерийгээ Даллас баг руу үдлээ. Торонтотой ярьж байсан наймаа бүтэлгүйтмэгц тэд Далластай яриа хийж эхэлсэн бөгөөд Тайсон Чэндлерийг бас нэг төвийн тоглогч Алексис Ажинкатай хамт Далласт илгээж Эрик Дампиер, Эдуардо Нахера, Мэтт Кэррол, мөн бэлэн мөнгийг Далласаас авчээ.
“Бид энэ наймааг хийж чадсандаа баяртай байна. Тэр өнөөгийн НБА-ийн хамгийн шилдэг, олон талын тэгш тоглолттой тоглогчдын нэг. Тэр самбар доор бидэнд их тус болно. Хамгаална, блок шот тавина, бидний өмнө нь байгаагүй зүйлсийг нөхөх болно. Алексисийн хувьд ирээдүйд их хэрэг болох сайн залуу тоглогч” гэж Мавериксийн ерөнхий менежер Донни Нельсон хэллээ.
Энэ наймаа нь Шарлоттын хувь цалингийн цэсээ суллаж байгаагаараа давуу. 12,7 саяын цалинтай Чэндлерийг явуулж 13 саяын цалинтай Дампиерийг авч байгаа ба Дампиерийн гэрээг цуцалж болох тул удахгүй цуцлах гэнэ.
Майкл Жорданы багийн хувьд нэмэлт татвар төлөх хэмжээнд хүрэхэд ердөө 3 сая гаруй ногоон дутуу байгаа гэнэ. Жорданы хэлж байгаагаар тэд энэ хэмжээнд огт хүргэхгүй гэнэ.
Бобкэтсийн ерөнхий менежер Род Хиггинс “Манай багийн энэ зуны гол зорилго бол энэ бүрэлдэхүүнээ хадгалж үлдэж формоо олох. Энэ наймааг хийснээр бид санхүүгийн чадавхиа нэмэгдүүлэхээс гадна тоглогчдын ур чадвар ахих боломж нээгдэж байгаа юм” гэж наймааны дараа хэлжээ.
Энэ наймаа болохоос өмнө Бобкэтс Торонтотой Чэндлер+Борис Диау=Хосе Калдерон+Режжи Эванс гэсэн наймааг хийх шахсан юм. Гэвч эцсийн мөчид наймаа бүтэлгүйтсэн ажээ.
Энэхүү бүтээгүй наймаа нь Чэндлерийн хувьд хоёр дахь удаагаа бүтэлгүйтэж байгаа тохиолдол бөгөөд өнгөрсөн жил Чэндлер Оклахома руу очсон ч эрүүл мэндийн шалгалтанд тэнцээгүйн улмаас буцаагдсан.
loading...




ene bobcats yaj tenegteh geed bnaa hamag bagiin gol toglogchuudaa yavuulaad tetgevertee garah gej bgaa oduudiig avah geed zutgeed bhiin ovoo amjilt ni ahij baisan balrah viidee
loading...