loading...
Карлос Бузерийг Буллз руу үдсэн Юта Жазз түүнийг орлуулахаар Эл Жефферсонийг элсүүлж байна. Миннесотагийн довтлогчийг авахын төлөө Жазз ирэх улирлуудын драфтын 1-р бүсээс тоглогч сонгох 2 эрх болон төвийн тоглогч Коста Куфос нарыг өгч байгаа гэнэ.
Жефферсон өнгөрсөн улиралд 17.1 оноо, 9.3 самбараас авалт дунджилсан бөгөөд 2009 оны 2 сард өвдгөндөө хүнд гэмтэл авч байсан нэгэн юм. 2 жилийн өмнө тэрээр Миннесотатай 5 жилийн 65 сая долларийн гэрээ хийж байсан, одоо 3 жилийн 42 саяын гэрээ үлдсэн болно. Миннесота Жефферсонийг явуулж байгаа ч Дарко Миличич, Никола Пекович, Майкл Бисли зэрэг залуусыг аваад байгаа, дээр нь Кевин Лав байгаа. Ямар ч байсан цалингийн зай нэлээн л гарлаа. Чөлөөт агент Люк Риднуртай ярилцаж байгаа гэсэн мэдээлэл мөн гарчээ.
loading...



