loading...
Мэргэжлийн кикбоксчдын дунд зохиогддог М-1 Гран При халз тулаан 2010 оны 7 дугаар сарын 24 ны 18 -н цагт Хан -Уул дүүрэгт байрлах Мишээл Экспо төвд зохиогдох гэж байна. Энэхүү нэр хүндтэй тулаан 2008 оноос уламжлал болон зохиогдсоор ирсэн бөгөөд түрүүлсэн кикбоксчин М-1 Гран при цомоос гадна Монгол улсын мэргэжлийн кикбоксын аварга цолыг давхар хүртдэг билээ.
Халз тулаан мэргэжлийн кикбоксын К-1 ийн дүрмээр 3 минутаар 3 үе явагддаг бөгөөд 54кг, 60кг, 64кг, 67кг, 71кг чансаагараа тэргүүлж байгаа 4 -н кикбоксчин байх ба нэг доор -2 тулаан хийж түрүүлэх юм байна.
Халз тулаан ихэнхдээ хүнд цохилт КО гоор дуусах магадлал өндөр байдаг. Сонирхолтой халз тулааныг үзэж сонирхож байгаа хүмүүсийн ая тухыг сайн бодолцож зохион байгуулж байгаа бөгөөд шар айраг шимэн бооцоо тавин чөлөөтэй орчинд тааваар үзэх боломжийг танд Мишээл Экспо төв олгож байна.
loading...



