Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Ярилцлага » Форлан ”Ард түмнийхээ итгэлийг даасандаа баяртай байна”

GD Star Rating
loading...

19 дэх ДАШТ-ий шилдэг довтлогч Диего Форланы хамгийн сүүлд өгсөн ярилцлаггыг сонирхуулж байна. Хэдийгээр шигшээ баг нь энэ тэмцээнээс медальгүй хоцорсон ч Форланы Алтан бөмбөг Уругвайн ард түмний гомдлыг тайлсан бизээ. Үнэхээр ч Форлан тэмцээний турш багийн лидерийн үүргээ гүйцэтгэж хүн хэцүү үед багтаа хэрэгтэй гоолуудыг авчирч байсан. Өдгөө 30 настай түүний карьерийн оргил мөч энэ яах аргагүй мөн биз ээ.

Диего ”Алтан бөмбөг” хүртэх ямархуу санагдаж байна даа ?

Санаанд оромгүй, үнэхээр гайхалтай. Довтлогч хүний хувьд би өөрийгөө алтан шаахайн төлөө өрсөлдөнө бодож байсан ч, хэзээ ч энэ шагналыг авна гэж төсөөлж байсангүй. Уг нь би алтан шаахайд их ойрхон ирсэн л дээ. Хэрвээ тэр шагналыг хүртсэн бол бүх зүйл энгийн л байх байлаа. Харин шилдэг тоглогчийн шагнал авна гэдэг чинь…
Үнэхээр баяртай байгаа ч гэсэн энэ шагнал бол манай багийн амжилттай салшгүй холбоотой гэдгийг би ухамсарлаж байна. Энэ бол Уругвайн хөлбөмбөгийн хөгжилд өгч буй бас нэгэн шагнал.

Шагнал хүртсэн гэдгээ яаж мэдсэн бэ ?

Шагналд нэр дэвшсэний дараа хүмүүс намайг авах боломжтой гэж ярилцаж байсан болохоор би хэсэг харзнаж хүлээхээр шийдсэн л дээ. Удалгүй Буенес Айрест байдаг найзаас маань ”Баяр хүргэе чи Алтан бөмбөг хүртлээ” гэсэн мессеж ирсэн юм.
Гэхдээ агент руугаа ярьж байж л итгэсэн шүү. Гэнэтхэн л бөөн дуудлага миний утсанд ирж багийнхан маань миний өрөөнд бүгдээрээ ороод ирсэн. Тэгээд намай зочид буудлын усан сан руу шидэж орхисон гээд боддоо.

Мэдээж та өөрт чинь баяр хүргэсэн хүмүүст талархаж амжаагүй л байгаа биздээ…

Багийнхан маань бүгдээрээ баяр хүргэхээр өрөөнд минь орж ирсэн нь үнэхээр гайхалтай. Надад итгэл хүлээлгэж байсан багийнхан болон хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг энэ шагналаараа би хариулсандаа үнэхээр баяртай байна. Мөн талбайд гарч чадаагүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ хамт байсан багийнхаа андууддаа ч баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

Бүх гавьяа шагналыг ганцаараа хүртэх үедээ санаа зовж байсан тохиолдол бий юу ?

Карьерийнхаа туршид би олон цом шагнал хүртэж байсан ч гэсэн одоо боллоо гэж бодож байгаагүй. Энэ зан чанарыг надад эцэг эх минь сургаж, зөв замаар явахад ах эгч нар маань тусалсан. Бүх зүйл миний хүч хөдөлмөрийн үр шим учраас би улам хичээж өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.

Уругвайчууд шагналын тавцанд гишгээгүй ч таны ”Алтан бөмбөг” фенүүдийг чинь баярлуулсан байх.

Оруулсан гоолууд  болон авсан шагналдаа би баяртай байсан ч гэсэн гэртээ харихдаа бага зэрэг сэтгэл дундуур байсан. Финалын тоглолтыг үзэж байхдаа бидэнд ингээд тоглож байх боломж байсан гэж бодохоор үнэхээр харамсаж байлаа.  Хагас шигшээд амссан ялагдлаас болж би нилээд хэдэн өдөр сэтгэлээр унаж ийм зүйл болсонд итгэж чадаагүй.

Гэхдээ таны хүртэх шагнал үүгээр дуусахгүй байж болно шүү дээ.

Тэр талаар одоохондоо бодсон юм алга. Гэхдээ мэдээж Цюрихт шагнал хүртэх юм бол сэтгэл хангалуун үлдэнэ. Би тэр шагналыг Уругвайд авч очихийг туйлын их хүсэж байна.

Хэрвээ та энэ эрчээрээ тоглоод байвал шагналын өрөөндөө хөл тавих зайгүй цомтой болох нь дээ

Миний хоёр Пичичигийн хажууд Алтан бөмбөг маань ч сайхан харагдана даа. (инээв)
Мэдээж би тэднийг хадгалах сайхан газар олноо.

Эцэст нь асуух зүйл байна. Испани үнэхээр аварга болох эрхтэй юу ?

Ямар ч асуудалгүй. Тэд тэмцээний турш хамгийн шилдэг тоглолтыг үзүүлж байсан. Швэйцарьт ялагдсан тоглолтдоо тэд дүн шинжилгээ хийж үлдсэн тулаанууддаа ямар ч алдаа гаргаагүй. Испаний багийн тоглогчид болон албаны хүмүүст нь баяр хүргэе. Бидэнд ч бас ийм цаг ирнэ гэж найдаж байна.

GD Star Rating
loading...
Форлан ''Ард түмнийхээ итгэлийг даасандаа баяртай байна'', 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. HALA MADRID says:

    Fergusonii anzaaraagui unguruulsen hun dee,
    villareal, daraa ni athletico madridad gaihaltai togloltiig uzuulj bga la liga.n shildeg dowtlogchdin neg , aguero ene 2n hoslol la liga baituga europdoo ch sain shu , terige ch uefa cup.r batalsan

    GD Star Rating
    loading...
  2. zUko says:

    chi bol jinhene od

    GD Star Rating
    loading...
  3. Нээрээ жинхэнэ од юм даа. уругвайчуудын жинхэнэ бахархал болж байгаа байхдаа.

    GD Star Rating
    loading...
  4. malchin says:

    forlan.g uneheer aimaar gedgiig ni medej avsaan europa cup.in finald 2 goal oruulj hojil avchirch baisnig ni unshij l blaa

    GD Star Rating
    loading...
  5. temk says:

    Forlaniig shutseen. Uneheer gaihaltai.
    Altan bumbug shagnal awsand ni bayar hurgey!

    GD Star Rating
    loading...
  6. storm says:

    xogshirson od toglogch zaluu togolgch nart ulger duurail bolson hodolmorch nen shagnaliig awah erehtei hun bayr hurgii Forlan

    GD Star Rating
    loading...
  7. az says:

    araggui l od yumaa bi manud bhaas ni mednee mash sain toglogch bsan gehdee ter ued omnod amercaniii toglogch gedeg utgaaraa ordoggui bsan villreal kulubd ch od blj bsan odoo amjiltiihana hamgiin orgil uy ni bishee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: