Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Солилцоо наймаа » Football news

GD Star Rating
loading...

Барсагийн дасгалжуулагч Пеп Гуардиола шинэ гэрээ байгуулж ирэх улиралыг дуустал Ноу Кампад үлдэхээр боллоо. 39 настай Каталон эрийн Барсатай байгуулсан гэрээ өнгөрсөн сард дуусаад байсан юм. Гуардиола 2008 онд Барсагийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдож анхны улиралдаа авч болох бүхий л цомыг хүртэж гайхалтай амжилт үзүүлсэн билээ.

Мөн Тоттенхэмийн дасгалжуулагч Харри Реднап ч шинэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Харри 2013  он хүртэл Лондоны багт ажиллах бөгөөд Тоттенхэм түүний дасгалжуулагчийн карьерийн сүүлчийн баг байх болно хэмээсэн байна.

Миланы супер од Роналдиньо нутгийн зүг буцахад ойрхон байна. Бразилийн Фламенго багийн тавьсан саналыг Ронни хувийн зүгээс зөвшөөрөөд байгаа бөгөөд хэрвээ Милантай тохиролцоонд хүрч чадвал энэ шилжилт биелэлээ олох гэнэ. Роналдиньогийн Милантай байгуулсан гэрээ ирэх өвөл дуусах учраас энэ зун л түүнийг зарж чадахгүй бол Ронни чөлөөт агент болох учиртай. Өөрсдөдөө ашиггүй ийм нөхцөл байдалд Миланчууд орохыг мэдээж хүсэхгүй байгаа. Тиймээс Ронни Фламенгод бараг ирсэн гэж хэвлэлүүд бичиж байна.
Фламенгод саяхныг хүртэл Адриано тоглож байсныг та бүхэн мэдэх байх.

Реал Мадридийн арилжаа наймааны төлөөлөгчийн мэдэгдсэнээр тэд Стивен Жеррардыг авах бодлоо орхисон гэжээ. 30 настай Англи эрийг Жозе Моуриньо багтаа харахыг хүсэж байна гэж мэдэгдэж байсан ч Флорентино Перез түүнд зарах илүүдээ гарсан мөнгө байхгүй хэмээн гэдийсэн аж. ”Кака үлдэнэ, харин Жеррардын хувьд нас нь 30 гарсан болохоор Перез эргэлзээд байх шиг байна. Дээр нь Ливерпуль түүний төлөө 70 сая еврог нэхэж байхад аргагүй шүү дээ” хэмээн Реалын төлөөлөгч ярьжээ.
”Моуриньо Рамосыг баруун жигүүрт тоглуулах учраас төвд найдвартай хамгаалагч хэрэгтэй байна. Бид одоохондоо Майконд санал явуулаагүй байгаа” гэж тэрээр үргэлжлүүлжээ.

GD Star Rating
loading...
Football news , 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Gerrard says:

    Zail ugaasaa manai Gerrard Real ochihgui Liverpooldee Unenchee bsaar bgad uhne !!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  2. torres says:

    ee tegelgv yahaw liverpool butsaad bairandaa ornoo gj . gerrard liverpooliin dahin mandan badarhad mash heregtei hvn ter reald gologdoogv real vniig ni diileegvi n hamag uchir bgan

    GD Star Rating
    loading...
  3. Real Madrid novshnuud chadku ee. Bi barcadaa baigaa bolhoor Real yaj ch chadku. Manai bagt /Barcad/ 8 delhiin avarga baina. Harin tedniid 2 hon hahahahahahahahahahahaha

    GD Star Rating
    loading...
  4. HALA MADRID says:

    Haha Perp Guardialo sha sha araichde,
    barca yag l neg tacticaar yawdgiig medne bizde,
    toglolt ni yag l engin,
    harin Xavin , iniesta, messi denduu sain ,
    pep.n hiisn naimaanii oligtoi bolsn yum ni haa bn ain zlatan yasn, neg alia yum odoo yawh gj bga bizde,
    harin villa bol yaltchgui sain dowtlogch uchras sain togloh bh

    GD Star Rating
    loading...
  5. HALA MADRID says:

    Tgd ch chi hol bombog meddguim bn, spain.ii shigsheed real.s raul albiol , Xabi alonso , casillas, sergio ramos , arbeloa 5 bga t1 mini

    GD Star Rating
    loading...
  6. pep says:

    1 2 3 Hala Madrid!!!!!! hehe turuu jil /2009/ Ronaldo Benzema 2 l ingej orilson. tsom urguud oriloogui shuu. harin barca 8 udaa Forca Barca gej orilson. Dandaa tsom avaad hahahahahahaha

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: