Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Куентин Ричардсон Хитийг, Уэйдийг орхиж Мэжикийн эгнээнд нэгдлээ. Түүнд Мэжикийн санал илүү таалагдсан бөгөөд Хитэд үлдэж “Их 3”-т туслахаас дээр санагдсан байна. Ричардсон Мэжикт 3 жил, өөрийн сонголтоор дахин 1 жил тоглох эсэхээ шийдэх аж. Цалин нь 7.5 сая орчим гэнэ.

Мэжик Ричардсоныг авснаар Мэтт Барнесийн Орландод байх хоног гүйцэж байгаа бололтой. Ричардсон, Барнес адил байрлалын тоглогчид тул Барнес чөлөөт агент болж, өөр багт очих биз. Барнес уг нь Мэжиктэй олон жилийн гэрээ хийх сонирхолтой байлаа. Ричардсон Барнесаас илүү сайн холын шидэгч хэдий ч хамгаалалт, хар ажил зэргээрээ Барнес хамаагүй илүү.

Орландогийн цалингийн цэс аль хэдийн такс төлөх хэмжээнд очсон. Ж.Ж.Реддикт Чикаго 3 жилийн 19 саяын санал тавьсан бөгөөд Мэжик яг ийм санал тавихад Реддикээ авч үлдэх эрхтэй. Мэжик ч тийм хэмжээний санал тавьж байгаа гэнэ.

Мөн ЛеБрон, Бош, Уэйд, Бузер, Амаре гээд чөлөөт агентуудаас хэнийг нь ч авч чадаагүй Нетс хамгаалагч Э.Морроуг элсүүлжээ. Нетс түүнд 3 жилийн хугацаанд нийт 12 сая доллар өгөх гэнэ. Голден Стэйт түүний оронд Нетсээс 2011 оны драфтын 2-р бүсээс тоглогч сонгох эрхийг авч байгаа аж.

Лейкерс ч бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэхээр оролдож байна. Тэд хамгаалагч Ража Беллийг сонирхож байгаа бөгөөд Коби Брайнт өөрөө Беллтэй уулзаж, багтаа элсүүлэхээр ятгах нь. Белл хамгаалалтаараа лигт үнэлэгддэг бөгөөд Хит, Даллас, Спэрс, Санс нар мөн түүнийг сонирхож байгаа болно. Гэхдээ санхүүгийн нөхцөлөөс болоод Хит түүний төлөөр өрсөлдөөнөөс гарч байгаа гэсэн мэдээ байна.

Дашрамд Санс – Лейкерсийн өрсөлдөөний үед Коби, Белл нар нэгнийгээ үздэггүй байв. Нэгэнтээ Коби Беллийн тухай: “Би тэр залууг танина гэж үү? Би түүнийг мэдэхгүй. Би тэр хүүхдийг мэдэхгүй. Түүнийг мэдэх ч хүсэл алга” зэргээр хэлж байжээ.

Лейкерс одоогоор Дерек Фишерийн гэрээг сунгаад байгаа, мөн Стив Блэйкийг багтаа аваад байгаа юм.

Мөн Зидрунас Илгаускас ЛеБроныг дагаж Хитэд очихоор тохиролцоонд хүрсэн тухай “Том Зи”-гийн агент хэлжээ.

GD Star Rating
loading...
NBA news, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. MUUGII says:

    yoo nba vnen goy bolohnee raja bell iig lakers avchaasai tegvel ch ulam l lakers changaranda ilgauskas ch heat d ochuul goy l bn zaza yu bolohiig ni harj lbaiy

    GD Star Rating
    loading...
  2. Gold says:

    Энэ зуны наймаа ч гоё болж байнаа. Урьд нь дэмий аан тэгээ юу гээд наймааг дуусгаад шинэ улиралыг хүлээж суудагсан.Гэтэл одоо…
    Финалд Майами – Лейкэрс … гоё юм болно доо.
    Беллийг ЛАЛ авчихвал ч уг нь Леброн нтрийн эсрэг зүгээр л юм.

    GD Star Rating
    loading...
  3. Буяа says:

    Энэ зуны наймаа гоё болж байна. Леброн-Уэйд-Бош гэсэн шинэ цагийн их гурвал босчлоо. Тэгсэн бас Нью-Йорк чууд бас их гурвал босгох төлөвлөгөөтэй байгаа юм байна. Мело-Амаре-СП3
    Мелогийн хувьд Денверийн зүгээс 3 жилийн 65 сая долларын гэрээ хүлээн авсан ч хараахан шийдээ хэлээгүй байгаа. Хэрэв Денверийн удирдлагууд Мелог энэ жилийн дотор гэрээг сунгуулж чадахгүй бол наймаанд оруулж болзошгүй. Учир нь Мело ирэх жил чөлөөт агент болох бөгөөд хэрэв Денверийг орхивол Денверт ямар ч ашиг байхгүй. Зүгээр л эрдэнэсээ алдлаа л гэсэн үг. (Леброн Клэвлэндийг яаалаадаа) Харин энэ жил үнэ хүргээд зарж чадвал Денверт тийм ч хүндээр тусахгүй.
    СП3 ийн хувьд Зөгийнүүд түүний байрлал дээр өнгөрсөн жилийн рүүкий тоглогч байгаа учир их мөнгө амалсан багт зарж болох талаар цухуйлгаад амжсан. Пол ч өөрөө Никст очиж их гурвал байгуулах санаатай байгаа(Мелогийн хуриман дээр мэдэгдсэн).
    Хэрэв энэ наймаа бүтэх юм бол ирэх жилийн Ийстийн финал ширүүн болнодоо. Магадгүй тоглогчдийн байрлал, бие биетэйгээ зохицох тал дээрээ Миамигийн гурваас илүү байж болох юм.

    GD Star Rating
    loading...
  4. Muugii says:

    Мело-Амаре-СП3 neeree yu !!! WoW WoW gehdee naad chin aria amjihgui l dee. Karl+Stockten shig l ym boloh bh l daa. Melo-giin huvd Gurvan Khaan-tai l uzeh WEST-iin shildeg baigaasai !!!!

    GD Star Rating
    loading...
  5. ih gurwal geh yum boston, heat. lakers ch ih 3ltaishd koby gasol za nogoodhon artest ch yumu fisher yagad dutna gej. john hogshortsgooson bolohoos spurs ch ih 3ltai olon jil yawlaashd ginobli parker duncan. gol ni bagiin togloltshde yamar toglogchid bh ni gol bish.

    GD Star Rating
    loading...
  6. MUUGII says:

    cp3 amare melo 3 negdvvl za heat ees goy bag bolj magadgvide za yamrch bsan harj lbaiy melo 3 jiliin 65 sayiig tatgalzsan gesen new york ru ch oroh sanatai bj magadgvi lakers bellig avchaasai tegvel ch ireh ulirliin toglolt bvr goy bolondoo tegehdee ingej aimar soliltsoo bolson ch gesen lakerss avarga avandaa kobe ahiigaa odohondoo arai lamjihgvi dee dvv nar za hurdan uliral ehleesei

    GD Star Rating
    loading...
  7. BG says:

    WEST ch uridniih shigee bish ch gsen shirun tsemtsel boloh bh harin EAST zuzaarsan herne hoid bairuudar ydaj 45 hojih bag bhgui l bolvu.EASTiin uldsen bagud dorvitoihon naima higese. BOS ORL MIA ATL NY CHI narch batalgatai bh busad n ch de oligtoi ym BOSGOHGUI bol getsude. NJ WAS 2 odoo zuzaarasa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: