Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010 » “ДАШТ-2010″-ын зарим статистик, тоо баримтууд

GD Star Rating
loading...

ДАШТ дууссан ч ДАШТ-ын талаарх яриа хуучраагүй л байна. Магадгүй 2014 оны өдий хүртэл яригдах биз ээ. ДАШТ-2010-тай холбоотой зарим тоо баримт, статистик мэдээллээс хүргэе.

18449

Энэ удаагийн ДАШТ-д ийм тооны сайн дурынхан ажилласан бөгөөд хамгийн ахмад нь 80 настай байж. Эдгээр сайн дурынхан Африкт анх удаа болсон ДАШТ-ийг зохион байгуулахад томоохон туслалцаа хүргэсэн нь мэдээж.

669

Тэмцээний туршид Испаний хагас хамгаалагч Чави 669 дамжуулалт хийсэн бөгөөд удаах олон дамжуулалт хийсэн Бастиан Швайнштайграас 104-өөр олныг хийжээ. Мөн Чави нийт 42 кроссийн тоогоор зөвхөн Д.Форланий дараа орсон байна.

261

Энэ удаагийн ДАШТ-д нийт 261 алдааг тоглогчид гаргасан бөгөөд 2006 оны ДАШТ-д 346 алдаа гаргаж байжээ. Энэ жил 17 улаан хуудас тоглогчид авсан бол 4 жилийн өмнө 26-г авч.

145

Нийт 145 гоол орсон нь 64 тоглолт бүхий форматад шилжсэнээс хойшхи хамгийн цөөхөн гоол орсон үзүүлэлт гэнэ. 1998 оноос хойш 64 тоглолт бүхий форматаар ДАШТ явагдаж эхэлсэн бөгөөд Францад 171, Япон/Солонгост 161, Германд 147 гоол тус тус орж байсан гэнэ.

117

Андрес Иньеста 117 дахь минутанд Голландийн хаалганд гоол хийсэн. Энэ нь одоогоор ДАШТ-ийн шигшээ тоглолтонд хамгийн “орой” орсон хожлын гоол гэнэ.

39

39 нас 330 хоногтой Дэвид Жеймс энэ удаагийн ДАШТ-д оролцсон хамгийн ахмад тоглогч нь, 18 нас 120 хоногтой Кристиан Эриксен хамгийн залуу тоглогч нь болов. Харин 37 нас 156 хоногтой Куатемок Бланко гоол хийсэн хамгийн ахмад тоглогч болжээ.

31

Испаний баруун жигүрийн хамгаалагч хамгийн олон буюу 31 удаа хууралтууд, дриблтэй гүйлт хийжээ. Түүний ард Подольски (27), Андрес Иньеста (26), Давид Вилья болон Лио Месси нар орсон гэнэ.

22

Кэйптауний Грин Пойнт цэнгэлдэхэд нийт 22 гоол орсон бол Йоханнесбургийн Соккер Ситид 20 гоол оржээ.

22

Германы шигшээ ДАШТ-д 22 тоглогч ашигласан бол Словен, Шинэ Зеланд, БНАСАУ хамгийн цөөн буюу 15-хан тоглогчийг талбайд гаргажээ.

19

Кейсуке Хонда нийт 19 алдаа гаргаж, энэ төрөлд тоглогчдоо “манлайлав”. Шигшээ тоглолт хүртэл тоглосон С.Рамос, М.Боммель нар ч түүнээс цөөн буюу 17 алдаа гаргасан байна.

14

Мирослав Клозе ДАШТ-д нийт 14 гоол хийснээрээ Г.Мюллертэй зэрэгцээд байна.

14

Испани – Голландийн хооронд болсон шигшээ тоглолтонд нийт 14 улаан, шар хуудсыг тоглогчид хүртжээ. 1986 онд Аргентин – Германы хооронд болсон шигшээд улаан болон шар хуудас нийт 6-г тоглогчид авч байсан нь өмнөх дээд амжилт гэнэ.

12

Энэ ДАШТ-д Байерн Мюнхений тоглогч нар нийт 12 гоол хийснээр бусад клубуудыг тэргүүлж. Интер Миланы тоглогчид 9, Атлетико Мадрид, Барсагийнх 8-ийг тус тус хийжээ. Лигийн хувьд Ла Лигийнхэн нийт 29 гоол хийсэн бол Бундеслигийнхэн 21, Сери А-ийнхан 16-г, ПЛ-ийнхэн 12-г тус тус хийжээ.

9

Өмнөх ДАШТ-ийг оролцуулаад 9 цаг 19 минутийн турш хаалгандаа гоол алдалгүй тоглосноор Швейцарь ДАШТ-ийн дээд амжилтыг шинэчлэв. Өмнө нь Итали 550 минут гоол алдалгүй тоглож байжээ.

8

ДАШТ-д түрүүлсэн 8 дахь баг нь Испаний шигшээ. Мөн эхний тоглолтондоо хожигдоод түрүүлсэн, Европоос өөр тивюд болсон тэмцээнд түрүүлсэн Европын анхны баг нь тус тус Испани боллоо.

6

Карлос Алберто Паррейра 6 ДАШТ-д дасгалжуулагчаар оролцож, мөн 5 өөр багийг удирдаж ДАШТ-д оролцож дээд амжилт тогтоов. Өмнө нь Бора Милутинович 4 өөр багийг ДАШТ-д авч орж байснаар түүнтэй зэрэгцэж байлаа.

6

ДАШТ-ийн шөвгийн 16-д Европын 6 баг, дунд шөвөгт ердөө 3 баг үлдсэн нь Хөгшин тивийнхний урьд нь үзүүлээгүй муу амжилт гэнэ. Харин Өмнөд Америкийн 5 баг бүгд 16-д үлдэж, үүний 4 нь хэсгээ тэргүүлэн үлдсэн ч шигшээд 2 Европ баг тоглосон байна.

3.18

3.18 сая үзэгч Өмнөд Африкийн ДАШТ-ийг цэнгэлдэхэд ирж үзжээ. Энэ нь 1994 онд АНУ-д нийт 3.59 сая үзэгч цэнгэлдэхэд үзэж байсан дээд амжилтын дараа орох тоо гэнэ.

3

3 тоглогч, тухайлбал Давид Вилья, Андрес Иньеста, Карлес Пуойль нар Исаний бүх гоолыг хийжээ. ДАШТ-д түрүүлсэн багуудаас бүх гоолыг нь 4-өөс цөөн тооны тоглогч хийсэн тохиолдол өмнө нь гарч байсангүй. Мөн нийт 8 гоол хийгээд ДАШТ-д түрүүлсэн нь Испанийг хамгийн цөөн гоолтой аварга болгож байгаа юм.

3

Ах дүү 3 нэг багт тоглосон нь ДАШТ-ын түүхэнд анхных. Тухайлбал Гондурасын Жерри, Жони, Уилсон Паласиос нар.

3

Кака, Мюллер, Швейнштейгр, Кюйт, Өзил нар тус бүр 3 оновчтой дамжуулалт өгч, энэ төрөлд тэргүүлжээ.

2

Өмнөх ДАШТ-ийн шигшээд тоглосон 2 баг 2-уулаа 2-р шатанд шалгарч чадаагүй 2 дахь тохиолдол нь сая тохиожээ. 1966 онд Чехословак урьдчилсан шатыг давж чадаагүй бол Бразил эхний шатыг давж чадаагүй гэнэ.

2

2 тэнцээ, 1 хожигдол. Италийн үзүүлсэн амжилт. ДАШТ-д Итали өмнө нь хэзээ ч ийм муу амжилт үзүүлж байсангүй. Тэд өмнө нь ДАШТ-ийг ялалтгүй дуусгаж байсангүй, мөн хэсэгтээ хэзээ ч хомоол хамж байсангүй.

2

Тоглолт эхлээд 2 минут 39 секундийн дараа Т.Мюллер Аргентиний хаалганд гоол хийсэн нь энэ удаагийн ДАШТ-ийн хамгийн хурдан гоол.

1

Энэ ДАШТ-д ердөө ганц баг хожигдоогүй. Тэр нь Шинэ Зеланд.

GD Star Rating
loading...
"ДАШТ-2010"-ын зарим статистик, тоо баримтууд, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. spain says:

    fucking spain 8 han goal toi shivshigiin avarga barsagiin akademiin gomo nuud

    GD Star Rating
    loading...
  2. baagii SS says:

    hahah spain chi zov heljee aztai muu chipakuud

    GD Star Rating
    loading...
  3. Mal pazda says:

    iim mal nuhudvvd neeree hulbumbug oilgoj vzdeggv t1 muu gahai yu ch medehgvi al mini zail

    GD Star Rating
    loading...
  4. t1 says:

    ene 2 t1 iige footballiig goal oruulah gj bish hojih gj togoldii,hojihiin tuld taktik bolowsruuldii, t1 maluud sags shig ih goal orulj toglodg yum shig anduurahii teriig harj kife awdag bol terigee l vzeldee maludaa

    GD Star Rating
    loading...
  5. t1 says:

    hudlaa hoshuurj dagaldan baysatsgaah yum a.hudlaa hulbumbug meddeg hvn shig jvjigledeg nuhudvvd baihiimaa delhiin awragaar l hulbumbug vzdeg bolj ene ter.sags vzej kife awdag bol teriigee l vzeldee

    GD Star Rating
    loading...
  6. Spain huch chadlaaraa turuulchlee chadlaa yaahiin ain Demjdeg bag ni turuuleegui geed turuulsen bagiig myalah hereg yu bn uhamsar muutai l bn da. YSolongosuud shig bulhaidsaar bgad 4-t uldsen shig bsn bish

    GD Star Rating
    loading...
  7. ESPAN'A FANAT says:

    I.CASILLAS, C.PUYOL, G.PIQUE, S.RAMOS, J.CAPDEVILLA A.INIESTA
    XAVI HERNANDES, XABI ALONSO, S.BUSKETS, PEDRITO, D.VILLA,
    JESUS NAVAS, F.TORRES, F.FABREGAS, F.LLORENTE edniig ene MUNDIAL-d zogsooh bag haigaad olohgui dee muulaad bgaa bolovsrol nimgen humuus amaa TAT.

    GD Star Rating
    loading...
  8. Хаалгач : Икер Каскьяс (Реал), Пепе Рэйна (Ливерпуль), Диего Лопез (Виллареал), Виктор Валдез (Барселона), Давид Ди Жеа (Атлетико), Хамгаалагч : Раул Албиол (Реал), Алваро Арбелоа (Реал), Цесар Азпиликуета (Осасуна), Хоан Капдевила (Виллареал), Карлос Марчена (Валенсия), Херард Пике (Барселона), Карлес Пуйоль (Барселона), Серхио Рамос (Реал)
    Хагас хамгаалагч : Хаби Алонсо (Реал), Серхио Бускетс (Барселона), Ческ Фабрегас (Арсенал), Андрес Иниеста (Барселона), Хави Мартинез (Атлетик Бильбоа), Маркос Сенна (Виллареал), Давид Силва (Валенсия), Чави (Барселона), Санти Казорла (Виллареал), Хесус Навас (Севилья), Хуан Мата (Валенсия)
    Довтлогч : Педро (Барселона), Даниель Гуйза (Фенербахче), Фернандо Льоренте (Атлетик Бильбоа), Алваро Негредо (Севилья) , Фернандо Торрес (Ливерпуль), Давид Вилья (Валенсия)
    Ýäíèéã çîãñîîõ áàã FIFA-2010 MUNDIAL-ä õàéãààä îëîõã¿é äýýýý, ESPAN’A-èéã ìóóëààä áàéãàà ÁÎËÎÂÑÐÎË ÍÈÌÃÝÍ íºõä¿¿ä àìàà TAT.

    GD Star Rating
    loading...
  9. J says:

    SAGS VZEECHEE TEND CHINE OLON GOAL ORDIIHSDEE.

    GD Star Rating
    loading...
  10. sabre says:

    spain tvrvvlsend ataarhaad bganmu. ugaasaa togloltiin harjihad ilvv bag baigagvshde, bagiin toglolt ham sn bsan n spainshdee vnen l bizdee. hudlaa gejiga n hul bumbug oilgohgv bj t1 yum yrihaa boli

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: