loading...
ДАШТ-ийн дунд шөвөгт Германы багт бут ниргүүлсэн ч Аргентиний Хөлбөмбөгийн холбооноос Диего Марадонад дасгалжуулагчийн албанд дахин 4 жил ажиллах шинэ санал тавихаар болсон тухайгаа мэдэгдэв.
Аргентиний Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хулио Грондона ирэх долоо хоногт Марадонатай уулзах аж. Хөлбөмбөгийн холбооны Удирдах хорооноос Марадонаг шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж болох хамгийн тохирсон хүн гэж үзэж байгаа гэнэ.
49 настай Марадона Хөлбөмбөгийн холбооныхоо саналыг зөвшөөрвөл 2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг дуустал шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллах нь.
Грондона ирэх Лхагва гаригаас хойшлуулахгүйгээр Марадонатай уулзах юм байна.
2014 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Аргентиний хөрш Бразилд зохиогдох юм.
Марадона тоглогч ахуйдаа шигшээ багаа тэргүүлж 1986 оны Мексикт болсон Дэлхийн аваргад түрүүлүүлж байсан бол дасгалжуулагчийн хувиар сая шөвгийн 8-д Германы багт гутамшигтай хожигдсон.
Мара 2008 оны сүүлээс эхэлж шигшээгээ удирдах болж, Өмнөд Америкийн бүсийн сорилгын сүүлийн тоглолтондоо баг нь арай гэж хожин ДАШТ-д оролцох эрхээ авч байв.
Харин Өмнөд Африкт ирсний дараа Аргентин тэмцээний гол фаворитийн тоонд багтаж байсан ч дунд шөвгөөс хэтэрч чадаагүй. Угаасаа ч Марадонад дасгалжуулагчийн туршлага гэхээр юм огт байхгүй. Багийн тактикийн бэлтгэл зэргийг түүний дасгалжуулагчийн багт байдаг бусад туршлагатай хүмүүс хийлгэдэг гэнэ.
loading...




Sain bn Mara. Amjilt husie. taniig hundetgesen Pep Guardialo
loading...
ene jiliin France shig yum boloh yum bnalda huurhii Argentina
loading...
2014 онд Аргентин тэгвэл хэсгээсээ гарахгүй байхаа даа….
Сайн тоглож байсан хүн сайн дасгалжуулагч болдог гэсэн дүрэм байхгүй, тэгээд ч өөрөө тоглох баг удирдах хоёр хэт ондоо шүү дээ…
loading...
Bi Mara-g omoorsongui ghdee bttlg2004 togolj ch yvsan dasgalgaljuulagch hiij yvsan hun shig l yrij bn da
)
loading...
argentinchuud uuruu uursdiiguu ballaj bna daa, hervee maradona 2014 onii delhiin avarga hurtel bagaa dasgaljuulval argentin turuulehgui gej muriitssen ch belen bna
loading...
зөвөө зөв, аргентин дахиад дөрвөн жил хэцүүдэх л байхдаа.
loading...
Mara tatgalzah baihaa ingej ner hundee avch garah bolomjtoi
loading...
Diego bid 2 sain hariltsaatai baidag bolhoor uldej bgad n bi bayartai bn. Amjilt diego! /lionel messigiin saitaas orchuulj taviv/
loading...
1. Manchester United
2. Real Madrid
3. Arsenal
4. FC Barcelona
5. Bayern Munich
6. Liverpool
7. AC Milan
8. Juventus
9. Chelsea
10. Internazionale
11. Schalke 04
12. Tottenham Hotspur
13. Olympique Lyonnais
14. Hamburger SV
15. AS Roma
16. Werder Bremen
17. Olympique de Marseille
18. Borussia Dortmund
19. Manchester City
20. Newcastle United odoogiin baidlaar delxiin xamgiin bayn clubuud 2010 onii baidlaar kkk
loading...
Germaniy shigshee bag Argentiniyg ilted davuu hojson gej Mgl fanatuud uzeed bh shig bn da. Heregguie naizuudaa ahiad togloltiyg haraaray. surug dovtolgoo gedeg zuil chin hamgaalaltiyn aldaag l ashigladag uund dasgaljuulagch tudiylun buruutay bish. Argentin hiygeed Angli hoyulaa iym baidlaar hojigdson yahav muu hamgaalagch nartay bsan n dasgaljuulagchiyn buruu bish. Unuugiyn ene hoyor ulsiyn toglogchdoos shilegdeh uur bolomj bgaagui. tiymees bolomjit humuusee songoj tavisan ted nar n yavsangui.
loading...
Harin ch 2014 on Argentiniyh bolno gedegt bi itgej bn. Ene agua hun chadnaa zaluusaa
loading...