loading...
Манчестер Юнайтед Германы шигшээ баг болон Баейрн Мюнхений хамгаалагч Филипп Ламыг худалдаж авахаар санал тавихад бэлэн болсон гэнэ.
“Kicker”-т бичсэнээр 26 настай Герман хамгаалагч Манчестер Юнайтедийн арын эгнээг хүчирхэгжүүлэх гол тоглогч ажээ.
Лам сая Дэлхийн аваргаар маш сайн тоглосны дээр багийн ахлагчийн үүргийг амжилттай гүйцэтгэсэн билээ. Нас залуу ч Лам клубын болон олон улсын хэмжээний олон чухал тоглолтуудад оролцсон, хангалттай туршлагатай нэгэн юм.
Өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн дунд шөвөгт МЮ Ламийн багт хожигдсон бөгөөд Сэр Алекс Фергюсонд Ламийн тоглолт ихэд таалагдаж, түүнээс хойш Ламийг ажиглаж, анхаарах болсон байна.
Гэри Невилл залуусын хурдыг гүйцэхээ больсон тул түүнийг орлуулах сайн тоглогч авах зайлшгүй шаардлага МЮ-д байгаа юм.
Рафаель да Силва уг нь Невиллийг орлох ёстой тоглогч боловч Фергюсоний бүрэн итгэлийг олж чадахгүй байгаа бололтой.
Дашрамд ДАШТ-ийн өмнө Михаэль Баллак гэмтэж, түүний оронд Лам Германий ахлагч болсон. ДАШТ-ийн дундуур Баллак багаа дэмжих гэж ирээд энэ үеэр Ламтай ахлагчийн туузнаас болж маргасан гэх мэдээлэл гарч байсан.
Ямар ч байсан Баллак Германы ахлагчийн статусаа үргэлжлүүлэн эзэмшинэ гэж сая хэлжээ.
loading...




Bolj bolj
loading...
MANU chili-n star sanchez bolon suarez 2g sonirhoj bn.lahm-g barag awchx bh ingehleer hoid shugam saihan bolno harin dundiin shugam asuudaltai bn za yahaw jiguuriig es tootswol tuwd togloh nairuulah chadwartai toglogch barag l alga.gehdee manu CR& g ywsnaas hoish jiguurd dawamgailsan toglolt ih hiih bolson uchir transferuudaa zuw songowol daraa jil CUP buundunuduu.URA MANU
loading...
Hamgiin goy naimaa. Viva MANU..
loading...
Dajgui naimaa bna bna baruun jiguurt O’Shea G.Neville Rafeal togloj bga O’shea sain toglogch daan ch ungursun jil berteltei ehnii bolon suuliin heden togloltond l orson lahm irvel yaah boldoo mani hun bas dundah shugam taruuhan bga scholes oron garan gibson carrick bolon fletcher hangaltgui l bga yum shig sanagddagiin busdaar bol sain bga ireh jil Red devils-iinh baih bolno.
loading...
manu tgd lahm iig avch diileh uu ? lahm bayernaas yavna gej arai l bish sanagdaad bn.
loading...