loading...
Миннесота Тимбервульвз баг чөлөөт агент Люк Риднуртай 4 жилийн 16 сая долларийн гэрээ байгуулсан тухай мэдээллийг “The Associated Press” цацжээ.
Риднур дунджаар 10.4 оноо авч, 4.0 оновчтой дамжуулалтыг өнгөрсөн улиралд Бакст Брэндон Женнингсийн нөөцөөр тоглохдоо өгч байв. 29 настай тэрээр НБА-д 7 улирал тоглосон, Миннесота түүний 3 дахь баг болох нь. Баксийн өмнө Люк Сиэтлд тоглож байлаа. Риднурийг ирэхээс өмнө 25 настай Райн Холлинс Миннесотагийн хамгийн ахмад тоглогч байв.
Миннесота багийнхаа лидер Эл Жефферсонийг Юта руу явуулж, цалингийн цэс нь их зайтай болоод байгаа.
Жон Флин, Рамон Сешнс байгаа, мөн 2011-2012 оны улирлаас Рики Рубио Испаниас ирж магадгүй хэдий ч Миннесота Риднурийг авлаа. Магадгүй Риднурийг илүү туршлагатай гэж үзэж байгаа биз.
Гэхдээ Риднур багт нь ирж байгааг сонсоод Сешнс өөр баг хайж эхэлсэн бололтой. Түүний агентийн хэлснээр хэд хэдэн баг Сешнсийн араас сонирхож байгаа гэнэ.
Мөн Шарлотт Бобкэтс чөлөөт агент Шон Ливингстонтой гэрээ байгуулсан байна. Түүний агент Анри Томас энэ тухай хэлж. Гэхдээ тэр цалин мөнгөний тухай дурдаагүй ч Yahoo!Sports-т бичсэнээр 2 жилийн 7 саяын гэрээ бололтой.
Рэймонд Фелтон Никс рүү явсан, Бобкэтс зөвхөн Д.Ж.Агустин гэсэн ганц холбогчтой байсан тул Бобкэтс ийм сонголт хийжээ.
loading...



