Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Рокитс Лоуриг авч үлдэв

GD Star Rating
loading...

2010 оны зун Кавальерсийн хувьд хамгийн таагүй өрнөж байна. ЛеБрон Жеймсээ алдсан тэд багаа дахин бүрдүүлэхээр оролдож байгаа ч бүтэлгүй зүйлс өрнөсөөр.

Чөлөөт агент болоод байсан холбон тоглогч Кайл Лоуриг тэд авахаар оролдож санал тавьсан ч Рокитс Лоурид яг Кавальерсийн тавьсан саналыг мөн хүргүүлснээр дүрэм ёсоор Лоури Рокитстоо үлдэж байгаа юм. Кавальерс уг нь Лоурид 3 жилийн 24 саяын гэрээ санал болгосон байлаа. Рокитс 7 хоногийн дотор энэ саналтай адил санал тавьбал Лоуриг багтаа үлдээх эрхтэй бөгөөд 7 хоног хүлээх шаардлагагүй байсан бололтой, тэр дор нь шийдвэр гаргажээ.

Лоури өнгөрсөн улиралд 9.1 оноо, 4.5 оновчтой дамжуулалт, 3.6 самбараас авалтыг Аарон Бруксийн нөөцөөр тоглохдоо дунджилсан.

“Тэр манай багийн томоохон хэсэг. Тэр нөөцнөөс гарч ажлаа сайн хийдгийн дээр Аарон Брукстэй хамтдаа ч талбай дээр сайн тоглодогт нь бид дуртай. Лоуриг дахин багтаа тоглуулах болсон нь бидэнд чухал явдал боллоо” хэмээн Рокитсийн менежер Морей хэлжээ.

Одоо довтлогч Сколатайгаа дахин тохиролцох нь Рокитсийн дараагийн зорилго нь гэнэ.

ЛеБроныг алдаад, араас нь Зидрунас Илгаускасаа үдээд буй Кавальерс өөр бусад солилцоо наймаа ярьж байгаа ч одоогоор бүтсэн зүйл алга л байна.

Харин довтлогч Жермайн О`Нил Бостон Селтикстэй тохиролцоонд хүрсэн гэнэ.

GD Star Rating
loading...
Рокитс Лоуриг авч үлдэв, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Gold says:

    Томчууд ч хүчээ сайн авч байна даа. Ирэх улиралын НБА ч гоё болох нь дээ.

    GD Star Rating
    loading...
  2. amaraa says:

    Boston ch hugshin oddiig uul ni tsugluulj bna daa, gehdee Miami-iin haana ni ch hurehgui bolchihloo l doo

    GD Star Rating
    loading...
  3. toti says:

    yaay bas l daj daj soliltsoo naimaanuud bolsoor bna. o’neal bostond orood irwel bas l huchiiig nileen nemne ter bol sain toglogch bostongiin arga barilald yag bolno uneheer zow naimaa bolj chadsan bna boston gonzooroo uragshaa xaxaxaxa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: