loading...
Реал Мадридийн домогт тоглочдын нэг Гути Туркийн Бешикташ баг тоглохоор боллоо. 33 настай Испани эр ойрын өдрүүдэд Туркт очиж албан ёсны танилцуулгаа хийх юм байна. Гути эзэн хааны багийн академиар хүмүүжиж бүхий л карьераа энэ багийн төлөө зориулсан бөгөөд 1995 онд Реал Мадридийн төлөө анхны тоглолтоо хийснээсээ хойш тэрээр нийт 15 жилийг Сантьяго Бернабеуд өнгөрүүлжээ. Нийт 517 тоглолтонд оролцож 74 гоолыг Реалын төлөө оруулсан энэ домогт тоглогч харамсалтай нь шигшээ багтаа төдийлөн олон тоглолт хийж чадаагүй. Түүний шагналын цуглуулганд Ла лигийн 5, Аваргуудын лигийн 3 түрүү байдаг.
Гутигийн шинэ багийн тухай зарим мэдээллээс сонирхуулбал өнгөрсөн улиралд лигтээ 4-р байр эзэлж Европын лигийн эрх авсан. Энэ зуны наймааны цонхоор Португалын Рикардо Куарежмаг эгнээндээ нэгтгээд байгаа.
***
Давид Силвагийн Манчестер ситид тоглох мөч улам бүр ойртсоор байна. ДАШТ-ий ялалтын баяраа багийнхантайгаа тэмдэглэсний дараа Силва Англид нисэн ирж эмнэлэгийн үзлэгээр ороод гэрээнд гарын үсэг зурсан юм. Нийт 25 сая фунтыг Сити Валенсид төлсөн бөгөөд шинэ багтаа тэрээр 21 дугаартай тоглох юм байна. Клубын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа Силва ”Энэ зун бидний (Испани) хүрсэн амжилт бол хөлбөмбөгч болгоны хүсэн мөрөөддөг бүхний оргил байсан. Харин одоо би шинэ багтайгаа илүү их амжилтанд хүрнэ гэж итгэж байна. Энэ улиралд манай баг аваргуудын лиг ч юм уу, ямар нэгэн цом хүртэнэ гэж би найдаж байгаа. Роберто Манчини надад бид амжилтанд хүрэх боломжтой хүчирхэг багийг бүрдлүүлж байгаа гэж хэлсэн” хэмээжээ. Силва Сититэй 4 жилийн гэрээ үзэглэсэн.
***
Челситэй байгуулсан гэрээ нь дуусаж чөлөөт агент болсон Жулиано Беллетти нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Бразилийн лигийн Флуминенсе баг туршлагтай хамгаалагчыг 2 жилийн гэрээгээ өөрийн болгосон байна. Беллетти 2006 оны аваргуудын лигийн финалын тоглолтонд Барсад хожлын гоолыг авчирч байснаараа алдартай.
***
Уругвайн шигшээд багтан ДАШТ-д оролцсон Эдинсон Кавани Наполид нэг улирал зээлээр тоглохоор боллоо. Кавани 2007 оноос Палермод харьяалагдаж байгаа бөгөөд Наполи түүнийг нэг улирал зээлээр тоглуулаад улмаар дараачийн улиралаас 16 сая еврогоор худалдан авах гэрээ байгуулсан аж. Өдгөө 23 настай залуу эрийн хувьд өнгөрсөн ДАШТ-ий хагас финалд Германы хаалганд гоолдсон юм.
***
Ювентусын хагас хамгаалагч Серхио Алмироныг Бари клуб 5 сая еврогоор худалдан авлаа. Өнгөрсөн улиралд Алмирон Барид зээлээр тоглож өөрийгөө хангалттай харуулсан учраас түүнийг худалдан авахдаа клуб нь гар татсангүй. Өдгөө 29 настай энэ эр 2007 онд Ювед ирж байжээ.
***
Үргэлж хэрэг төвөг тарьж хэл ам таталдаг ч гэсэн Балотеллиг хүүг Интер явуулахгүй гэж шийджээ. 19 настай хүүг Манчестер сити идэвхтэй сонирхож байсан юм.
loading...




ded ahlagch yavchlaa odoo ahlagch n bas yavahin bizde realin shine ahlagch hen boloh sonin bnada
loading...
oor soliltsoo naimaa yu bj bn teriig hurdan oruulj bgaarai. guti ingeed realaas yavdag yum bjee. reald hj guitsetgesen buhend ni bayrlalaa. sn hagas shu! raul adil domog do realiin.
loading...
Luis Suarez haashaa yawah ni we? Medee bn u?
loading...