Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Харрингтон Денверийг сонголоо

GD Star Rating
loading...

Денвер Наггетс оноо түүдэг биерхүү тоглогчоо олж чадлаа. Харин одоо од тоглогчоо хадгалж үлдэх хэрэгтэй.

Чөлөөт агент довтлогч Эл Харрингтон өөрөө Наггетстай гэрээ байгуулж буй тухайгаа хэлсэн байна. Тэрээр Кенион, Крис Андерсон, Нене нарт туслах үүрэг хүлээх нь.

Жермайн О`Нил, Удонис Хаслем зэрэг тоглогчид Денверийн овоо хараанд байсан ч тэднийг өөрийн болгож чадаагүй, Харрингтон дээр бууж байна. Харрингтоныг Даллас ч мөн сонирхож байсан ч өөрөө Денверийг сонгожээ. Даллас түүнд Денвер шиг тоглох хугацаа болон цалин өгч чадахгүй тул ийм сонголт хийсэн байх.

Ирэх улиралд Харрингтон 5.8 саяыг аваад, түүний дараагийн 5 жилд 33 орчим сая доллар авах аж.  Кенион, Крис Андерсон нар ирэх улирлын эхэнд бэлэн байж чадахгүй тул Нене болон Харрингтон гэсэн гарааны хослол гарах болов уу.

Тэрээр өнгөрсөн улиралд 17.7 оноо, 5.6 самбараас авалт дунджилсан. 11 сарын 27-нд Денверийн эсрэг 41 оноо авч гялалзсан ч зөрүүлээд Мело 50 оноо авч, Наггетс хожиж байв.

Денверийн од тоглогч нь буюу Кармело Энтони одоо бал сараа тэмдэглэж, телевизийн од Лала Васкестайгаа Нью-Йоркт байгаа. 3 жилийн 65 сая долларын багийнхаа саналд ерөнхийдөө татгалзаад байгаа. Энэ зун гэрээгээ сунгаж амжихгүй бол Мело ирэх зун чөлөөт агент болно. Магадгүй ирэх зун лигээс шинэ дүрэм гаргаж, тоглогчдын цалингийн лимитийг багасгаж магадгүй, улмаар локаут ч болж магадгүй тул боломж гарвал тоглогчид гэрээгээ сунгаад авахыг оролдож байгаа ч Мело өөр бодолтой байгаа бололтой.  Баг нь илүү хүчирхэг, аваргын төлөө өрсөлдөх хэмжээний байхыг л тэрээр хүсэж байгаагаа хэлсэн.

GD Star Rating
loading...
Харрингтон Денверийг сонголоо, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. undesten says:

    Melo miami-d gej

    GD Star Rating
    loading...
  2. glc says:

    bitii hoor melo forever in denver

    GD Star Rating
    loading...
  3. melo says:

    melo amare cp3 big 3 in NY

    GD Star Rating
    loading...
  4. Melo says:

    Melo + Dwight + Melo gevel yaaanaa aimar bolno. ORL-oos Howard yavaasai hairan zaluuu ORL-d avarga avahgui ee.
    DENVER-t deerh hoslol 2012 ond uuschvel goyo l bn. Tegvel
    Melo+CP+Howard VS LeBron+Wade+Bosh tulaa aimar bolno. Yun Lakers bolno doo !!!!!!!

    GD Star Rating
    loading...
  5. bryant says:

    melo+dwight+melo aimar aimar al mine tgj bitii huts chi 2melo olood ir tgvvl bi 2jordan 3 barkley oloood iriii tgeed nuutsund n aguu ch gsen r.miller iig ee suulgachiii

    GD Star Rating
    loading...
  6. JzTemka says:

    xaxa deed taliinh yamar alia yum be bryant iin zov xaxa gehdee Melo+Amare+Cp baival iluu laah bhaa teglee ch Howard Orlando doo sain l amjilttai bgaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: