Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг » Баяртай Хэскэй, Анри

GD Star Rating
loading...

Английн шигшээ багийн нэгэн үеийн түүхийг бичилцсэн Эмиль Хэскэй шигшээ багаасаа зодог тайллаа. Өдгөө 32 настай тэрээр 1999 онд анх Английн шигшээ багийн төлөө тоглож байсан бөгөөд өнгөрсөн 11 жилийн хугацаанд 62 тоглолтонд ердөө 7 гоол оруулсан юм. Гэхдээ 2004-өөс 2008 оны хооронд Эмиль шигшээ багтаа тоглоогүй гэдгийг санах хэрэгтэй. Евро 2004- тэмцээнд тааруухан тоглосон учраас түүнийг маш их шүүмжилж 2008 он хүртэл шигшээ багтaа хэдхэн тоглолтонд л оролцсон
. Гэвч Фабио Капелло түүнд итгэл хүлээлгэж 2010 оны ДАШТ-д оролцох бүрэлдэхүүндээ багтаасан юм. ”Английн шигшээ багийн өмсгөлийг өмссөн мөч бүрээрээ би бахархдаг. Эдгээр жилүүдэд намайг дэмжиж байсан бүх фенүүддээ болон хамт ажиллаж байсан дасгалжуулагч, багийн андууддаа маш их баярлалаа. Багийнхаа ирээдүйн амжилтанд сайн сайхныг хүсье” хэмээн Хэскэй хэвлэлийнхэнд ярьжээ. Эмиль өнгөрсөн жилийн Английн Астон Вилла багт тоглож байгаа.

Мөн Францын алдарт довтлогч Тьерри Анри ч дахин олон улсын тоглолтонд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна. Гурван өнгөтнүүдийн төлөө зүтгэсэн 13 жилийн хугацаандаа Анри 123 тоглолтонд 51 гоол оруулсан. Түүний карьерийн хамгийн оргил мөч яах аргагүй 1998  оны ДАШТ байсан бөгөөд дараа нь 2000 оны Европын аваргад түрүүлж гайхалтай амжилтыг үзүүлсэн билээ. Гэвч Францын шигшээ багийн тэр сайхан цаг нэгэнт ард хоцорч уналтын үе одоо эхлээд байгаа. ДАШТ-ий үеэр Анелка шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа зарласан бол одоо Анри түүнтэй нэгдлээ. Ингэхээр Францын довтолгооны шугам үндсэндээ уналтанд орж байна. Анригийн шигшээдээ хийсэн хамгийн сүүлийн тоглолт ӨАБНУ-н багт 2 : 1-ээр ялагдсан тоглолтонд тохиосон.

GD Star Rating
loading...
Баяртай Хэскэй, Анри , 9.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Egel says:

    Ene n deere hiyh tsagtaa buhnee zoriulj neree munhulch chadsan Henry odoo amrah heregtey.

    GD Star Rating
    loading...
  2. Henry says:

    Chi bol Aguu tamirchin shuu Ene uyeiin ontsloh tamirchdiin 1!!!!!!!!!!!

    GD Star Rating
    loading...
  3. Miki Roko says:

    Irland-d garaaraa Goliin damjuulalt ugchixuud zodog tailax baisan yum!

    Baljaa axiin xeldegeer “xulbumbugiin bool”

    Zailj zaigaa tabij ugbul taarnaa!

    GD Star Rating
    loading...
  4. henry-d says:

    henry chi irelandiig delhiin avargaas multalsniiha daraa shuud zodog tailah estoi bsiin tegsen bol iluu ner hundtei bh blaa daanch..

    GD Star Rating
    loading...
  5. SU says:

    Henry ugasa l ner hundtei shd !

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: