Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, FIFA-2010, Ярилцлага » Иньеста:Би одоо хүртэл тайвширч чадахгүй байна

GD Star Rating
loading...

Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын төлөө 120 минутын турш хүндхэн тоглолт хийсэн Испанийн шигшээ Иньестагийн цорын ганц гоолын ачаар хожил авсан билээ. Харин тэдний ялалтын баяр үргэлжилсэн хэвээр байна. Испанийн ардын баатар болоод байгаа Иньестатай “АР” агентлаг ярилцжээ. Тэрээр ДАШТ-ий турш гоол бага оруулсан ч хамгийн идэвхтэй тоглолт үзүүлж байсан юм. Ингээд түүний “АР”-д өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Дэлхийн аварга болсон сэтгэгдлийг тань хуваалцаж амжаагүй юм байна. Яг одоо ямар байна?

-Үнэнийг хэлэхэд би одоо хүртэл тайвширч чадахгүй байгаа. Гоол оруулж байсан тэр агшин байнга нүдэнд үзэгдээд л. Дээрээс бүгд л Иньеста, Иньеста гэж хашгирч байгаа болохоор мартах ч сонирхол алга. Миний хамгийн жаргалтай мөч гэвэл би үүнийг л нэрлэнэ. Бидний баяр Өмнөд Африкаас эхэлсэн. Тэндээс эхлээд онгоцон дотор, онгоцны буудал, Мадрид хот гээд л. Нэг зүйлийг дуулгахад манай шигшээ багийнхан бүх хотоороо явж баяраа тэмдэглэхээр болсон. Яагаад гэвэл Испани улс тэр чигээрээ бидний ард байсан болохоор бүгдтэй нь энэ агуу баярыг хуваалцах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан.

-Өмнөд Африкт буцаад очьё. Болно биз дээ?

-Тэгэлгүй яахав. Дуртайяа зөвшөөрч байна. Өмнөд Африк бидэнд үнэхээр ээлтэй байсан. Ард түмэн нь ч зочломтгой юм билээ. Энэ нутагт өнгөрүүлсэн нэг сарын хугацаа надад маш урт санагдсан. Гэхдээ хоол нь үнэхээр дажгүй амттай шүү. Өдөр бүр байсан. Тоглолт бүхэн хариуцлагатай. Харин одоо бол юу ч бодохгүй баяраа тэмдэглээд л явж байна.

-Тоглолтынхоо талаар яриач?

-Үнэхээр гайхалтай тоглолт болсон. Манай баг хэсгээсээ гарснаасаа хойш маш хэцүү багуудтай таарч тоглож байсан. Герман, Голланд, Португали гээд л бүгд хөлбөмбөгийн спорт өндөр хөгжсөн орон. Биднийг маш цөөхөн гоолтой тоглож байна гэсэн шүүмжлэлийг би Өмнөд Африкт байх хугацаандаа олон сонссон. Би цөөхөн гоолтой ч гэсэн хамгийн гоё тоглолтыг манай багийн нөхөд гаргасан гэж боддог. Португалитай тоглоход надад маш хүнд байсан. Яагаад гэвэл би Португали хэв маягийн тоглолтыг маш сайн мэддэг. Бид хамгаалах төлөвлөгөө боловсруулж гарч ирж байсан. Роналдугийн хүчтэй довтолгоог яаж зогсоох талаар бид үргэлж бодсоор ирсэн. Харин үр дүн нь маш сайхан гарсанд бага зэрэг тайвширсан. Герман, Голланд ч гэсэн маш сайн баг. Гэхдээ бид тэдний тоглолтын хэв маягийг тийм ч сайн мэдэхгүй. Ялангуяа Германы тамирчид тоглолт бүртээ л хувьсан өөрчлөгдөж байсан шүү дээ. Германы шигшээ довтолгоондоо илүү анхаарлаа хандуулж байсан. Харин бид боломжийг алдахгүй байхыг хичээж тоглосноороо хожил авлаа. Бид өөрт олдсон боломжийнхоо 80 хувийг ашиглаж чадсан. Энэ үр дүн л манай багийг дэлхийн аварга болгосон шүү дээ.

-Тэгвэл Голланд ямар байсан бэ?

-Тэднийг би маш бохир, бүдүүлэг тоглосон гэж боддог. Бид яг л тэдний адил тоглосон. Харин энэ тоглолтын үр дүн нь 14 шар хуудас байсан шүү дээ. Бүгд үүнийг харсан байх. Цэвэр хөлбөмбөгийг өрсөлдөөнийг тэд үзүүлж чадаагүй. Гэхдээ тэдний хамгаалалт дэндүү сайн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Голландыг тамирчдыг би тоглолтын дараа нөхөрсөгөөр уучлалт гуйна гэж итгэлтэй байсан. Харамсалтай нь тийм зүйл болсонгүй.

-Танай багийнхны хувьд?

-Бид үнэхээр шилдэг байж чадсан болохоор дэлхийн аварга болсон шүү дээ. Тэдний дундаас Касилъясыг онцлох хэрэгтэй. Тэр үнэхээр бидний аврагч, баатар шүү дээ. Багийн хаалгач ямар хүнд үүрэгтэй байдгийг зөвхөн тамирчин, дасгалжуулагч нар л ойлгоно. Бусад зөвхөн хөндлөнгөөс л дүгнэлт хийдэг. Гэхдээ сонирхогчийн үүднээс шүү дээ.

-Нэг үеэ бодвол Испанид хөлбөмбөгийн сэргэлт ирж байна, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Испанийн хөлбөмбөг 2007 оноос дээш маш хурдацтай өндөр түвшинд хөгжиж байгаа. Нэг хэсэг уналтад ороод байсан нь үнэн. Харин бид түүхийг шинэчилж байна. Үүнээс хойш Испанийн хөлбөмбөг үргэлж дэлхийд дээгүүр байх болно. Би үүнийг амлаж чадна. Манай улсын эзэн хаан хүртэл “Испани улсад хөлбөмбөгийн шинэ эрин үе эхэллээ” гэж хэлсэн шүү дээ.

-Одоо та юу хийх вэ?

-Шигшээ багийнхан нэг хэсэг амрах зөвшөөрөл авсан. Би гэртээ хариад ээжийнхээ хоолыг идмээр байна.

-Дөрвөн жилийн дараа Бразилид ДАШТ болно. Энэ талаар?

-Тийм ээ. Дэлхийн аварга болно гэдэг үнэхээр сайхан. Харин энэ цолыг хамгаална гэдэг маш хэцүү шүү дээ. Бид дахиад л ДАШТ-дээ бэлтгэнэ. Бас лиг байгаа шүү дээ. Хөлбөмбөг надаас хэзээ ч холдохгүй. Би ч хөлбөмбөгийг орхихгүй. Одоо Испанид хүн бүр хөлбөмбөг тоглохыг хүсч байна. Энэ бол сайхан хэрэг. Харин бид үүнийх нь эхлэл болж. Бразили ДАШТ-д маш эрчимтэй бэлтгэж байгаа гэж сонссон.

-Төгсгөлд нь ДАШТ-ийг шүүсэн шүүгчдийн талаар юу бодож байна?

-Тэдэнд алдсан зүйл олон бий. Шүүлт хангалттай байгаагүй шүү дээ. Голландтай аваргын төлөө тоглоход дүрмийн бус алдааг хүртэл шүүгч зүгээр л өнгөрөөж байсан. Алонсог жийж, спортын бус алдаа гаргаж байхад шар хуудас өгөөд л өнгөрсөн. Энэ мэтчилэн шүүгчид дутагдалтай тал их байлаа. Үүнийг эс тооцвол ДАШТ зохион байгуулалт сайтай болж өнгөрсөн гэж би хувьдаа дүгнэж байгаа.

Орчуулсан : М.Батсүх

GD Star Rating
loading...
Иньеста:Би одоо хүртэл тайвширч чадахгүй байна , 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. FC BARCELONA says:

    Даруухан сайн тамирчин шүү. Барселона багт ч гэсэн ингэж л тоглодог. Үргэлж хэрэгтэй цагтаа хэрэгтэй газраа байдаг мэдрэмж сайн

    GD Star Rating
    loading...
  2. Egel says:

    Hediyd yugaa gargah ve? gedgee denduu meddeg yum shig sanagddag. Avargiyn tuluuh togloltiyn ehen dund uyed tudiylun haragdahgui bsanaa tugsgul hesegt herhen bujignuulj bsniyg bugd medej bgaa bh. Yalt ch ugui talbayn dund hesgiyn shildeg aviyastnuudiyn neg yumdaa. Chelseagiyn min haalgand hiyj bsan goal shuud haragdah shig bolson shuu/gomdson gej naahgui yu hehehe/. Amjilt Ineista.

    GD Star Rating
    loading...
  3. 2 jiliin omno Iniesta chelsea d tsag duusch bhad goaldaj bsan ter uil yvdalig sanagdulj bn. Ter ued bi Iniesta g zgr l az hichehle gej bodoj bsan. Harin odo bol tegj bodohgu bn. Iniesta chadsan spain chadsan. Kataloni toglogchid spaini buh goalig hiile.

    GD Star Rating
    loading...
  4. baloo says:

    heheh iniesta ugasa daruuhan heregtei ued garch irj gaol hiideg toglogch yumaa chelsea vs barca togloltiin huvid bol 2009 on shuu dee heheh

    GD Star Rating
    loading...
  5. Chelsea.O says:

    Gaihaltai aguu bas uur hvrmeer toglogch shvv hehe. Chelseagiin fanat bolhoor ingeed helchlee heh. Iim toglogchiig fanat bvr bagtaa bailgahiig hvsne dee tee. Iniesta-g magtan duulay :)

    GD Star Rating
    loading...
  6. sabre says:

    spain awarga bolsond bayrtai bn. mini huwid bi 2008 onii europn awarga ehelhees unmu spainig demjij ehelseen. 2014 onii world cup-d sn togloh bh. go spain!!! 2010 spain. 2014 spain 2018 spain. 2022 mongolia bgasai gej hvsej bn :D

    GD Star Rating
    loading...
  7. Тиймээ Спань аварга болсонд баяртай байгаа ч Голландуудын хувьд үнэхээр харамсалтай байна. Ялангуя Шнайдер Аваргуудын Лигт сайн тоголсон хэрнээ Дэлхийн аваргад форумаа алдаагүй сайн тоголсон шүү. Тэгэхэд Премиер Лиг-ээс ФИФА-д сайн тоголсон тоглогч бараг байхгүй шүү. Ховард Веб-ийн хувьд Английн сайн шүүгч гэж бодож байтал бүр 14 шар карт өгж олигтой шүүж чадахгүй: Хайтинг-ийн эхний Вилла дээр гаргасан алдаанд сануулга өгж болох байсан мөн 2-дахь алдаа болох Инеста-ийн алдаа нь шар карт өгөх газар байсан л даа гэхдээ нарийн харвал 100% жүжиглэлт байсан Хайтинг-ийн хөл нь юунд ч хүрээгүй шүүдээ…

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    Iniesta aguu toglogch shuu iniestagiin tirlh hotod in hoshoog in barina ntr gsn ym duulsn shu hehe

    GD Star Rating
    loading...
  9. Bi Chelsea-g demjdeg, Bas Spainii shigshee bagiig demjdeg. Jiliin umnu bi Iniesta-g uzen yadaj bsan bol ene jil baidal esregeer ergesen. Ene uyed uneheer sonin medremj turdug yum bilee, hehe. Ene jil Spainii bag jigd sain bsan gj bodoj bna. Puyol, Casillas, Villa gd. Harin hamgiin muu togloson ni minii demjdeg Torres. Daraagiin delhiin avrgad ch gsn sain bag bna gj itgej bna, Viva Spain!!!!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: