loading...
Марк Кавендиш энэ улиралын 3 дахь түрүүгээ хүртлээ. , 184.5 км үргэлжилсэн талын замд мэдээж сптринтерүүд давамгайлах нь тодорхой байсан. Уралдааны эхнээс Энони Гелсин (FDJ), Стефан Ауге (Cofidis) Жосе Алберто Бенитез (Footon) нар толгойд гарч зугтааж эхэлсэн. Замын турш уралдааны тэргүүнд явж байсан боловч барианд ороход 25 км үлдэх үеэс сптринтерүүдийн дайралт эхэллээ.
Гол өрсөлдөөн HTC-Columbia, Saxo Bank багуудын хооронд өрнөсөн бөгөөд Марк Кавендиш барианы зурвасд түрүүлж орсноор карьерийнхаа 11 дэх Тур де Франсын түрүүг хүртэж байна. Гэвч түүний энэ ялалтын баярыг багийн анд Марк Реншау тасалдуулж орхилоо. Уралдааны сүүлийн тэмцэл явагдаж байх үед тэрээр Garmin-Transitions багийн Жульен Динийг санаатайгаар мөргөж замаас гаргасан учраас энэ жилийн Тур де Франсаас бүрмөсөн хасагдсан байна. Ийнхүү хамгийн сайн хамтрагчаа алдсанаар Кавендишийн дараа дараагийн гараанд үзүүлэх амжилт бүрхэг болж байна.
Турын уралдаан эрхэлсэн захирал Jean-Francois Pescheux ”Уралдааны үеэр түлхэлцэх явдал байдаг ч гэсэн түүний хийсэн үйлдэл спортын гэхэд дэндүү бүдүүлэг байсан. Бид бичлэгийг сайн нягталж үзсэн учраас шийдвэрээ буцаахгүй. Энэ чинь дугуйн уралдаан болохоос гладиаторуудын тулаан биш” гэжээ. Харин Марк Кавендиш ”Үнэхээр харамсалтай байна. Сүүлийн буланг тойроход бид хамтдаа явж байсан. Реншауг уралдаж байх үед Дин хажуугаар нь орж ирээд тохиогоороо нударч эхэлсэн. Харин Марк ердөө түүнийг өөрөөсөө холдуулах гэж л мөргөсөн байх. Диний хийсэн үйлдэл ардаа яваа хүн болгоныг аюулд оруулж болох байсан шүү дээ. Марк Реншау манай багийн гол багана болж надад урагшаа орох зай үүсгэж өгдөг. Тийм болохоор түүнийг хасагдсанд үнэхээр харамсаж байна” хэмээжээ.
Энэ удаагийн гараанд аман хүзүүдсэн Алессандро Петаччи (Lampre-Farnese) 161 оноотой болж онооны ногоон цамцыг эзэмших боллоо. Кавендиш түүнээс 31 онооны алдагдалтай энэ ангилалд 4-р байранд жагсаж байгаа.
Бусад ангилалын хувьд онц өөрчлөлт орсонгүй.
Өнөөдөр явагдах 11 дэх гараа мөн талын замд явагдах бөгөөд Кавендиш Марк Реншаугүй хэрхэн уралдах нь анхаарал татаж байна.
11 дэх гараа
1 – Mark Cavendish – (IOM) – HTC-Columbia – (4:42:29)
2 – Alessandro Petacchi – (ITA) – Lampre – (same time)
3 – Tyler Farrar – (USA) – Garmin – (same time)
4 – José Joaquín Rojas – (ESP) – Caisse d’Epargne – (same time)
5 – Robbie McEwen – (AUS) – Katyusha – (same time)
6 – Yukiya Arashiro – (JPN) – Bbox-Bouygues – (same time)
7 – Thor Hushovd – (NOR) – Cervélo – (same time)
8 – Lloyd Mondory – (FRA) – AG2R – (same time)
9 – Jürgen Roelandts – (BEL) – Omega Pharma-Lotto – (same time)
10 – Gerald Ciolek – (GER) – Milram – (same time)1
Үндсэн ангилал
| Нэр | Баг | Цаг | |
|---|---|---|---|
| 1 | Team Saxo Bank | 53ч 43′ 25″ | |
| 2 | Astana | + 41″ | |
| 3 | Euskaltel-Euskadi | + 2′ 45″ | |
| 4 | Rabobank | + 2′ 58″ | |
| 5 | Omega Pharma-Lotto | + 3′ 31″ | |
| 6 | Team RadioShack | + 3′ 59″ | |
| 7 | Rabobank | + 4′ 22″ | |
| 8 | Caisse d’Epargne | + 4′ 41″ | |
| 9 | Team Katusha | + 5′ 08″ | |
| 10 | Liquigas-Doimo | + 5′ 09″ |
loading...



