Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Хьюстон Рокитс баг чөлөөт агент болоод байгаа довтлогч Луис Сколатагай тохиролцоонд хүрсэн гэнэ. Скола нь хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент бөгөөд өөр ямар нэгэн багийн тавьсан саналыг Рокитс тавихад Скола Рокитст үлдэх дүрэм байдаг. Рокитс Аргентин довтлогчдоо 5 жилийн 47 сая долларийн гэрээ санал болгосон аж. Скола өнгөрсөн улирлын бүх тоглолтонд оролцож, гараанд гарч 16.2 оноо, 8.6 самбараас авалт хийж байлаа.

—————————————————————————-

Санхүүгийн хямралд ороод байсан Крис Кохан өөрийн эзэмшлийн Голден Стэйт Уириорз багаа 450 сая доллараар Joe Lacob болон Mandalay Entertainment CEO Peter Guber-т худалдахаар болсон байна. Лакоб багтай болсноор өөрийнх нь мөрөөдөл биелж байна, Уириорзийн сэргээн босгох, өөрчлөн байгуулахад чадах бүхнээ хийж урьдын супер багийг бий болгоно гэж хэлжээ.

Кохан Уириорзийг 1995 онд 119 саяар авч байж. Үүнээс хойш энэ баг ердөө ганц л удаа плей-оффт орсон амжилттай. Тэр үеэс хойш өдийг хүртэл плей-оффт 5-аас доош оролцсон өөр ердөө 2-хон байдаг бөгөөд Клипперс 2, Мемфис/Ванкувер 3 шалгарч байж. Тэгэхээр ер нь Уириорз сүүлийн 15 жилийн хамгийн амжилт муутай баг болох нь. \

Хэдий тийм ч Оракл Арена үзэгчдээр ямагт дүүрэн байдаг.

Лакоб, Губер нараас гадна өөр 3 ч тал Уириорзийг авахаар өрсөлдсөн гэнэ. Ялангуяа Oracle-н Ларри Эллисон гол нэр дэвшигч байжээ. Эллисон 28 тэрбумын хөрөнгөтэй, дэлхийн 6 дахь баян хүн юм байна. Эллисон хамгийн их мөнгөн саналыг Коханд явуулсан ч багийг авч чадаагүйдээ нэлээн цочирдсон гэнэ.

2004 онд Сансыг худалдаж авахын төлөө Роберт Сарвер 401 сая доллар төлж байсан бол энэ дээд амжилтыг Лакоб, Губер нар эвдсэн нь энэ.

Гэхдээ одоо Лакоб, Губер нар албан ёсоор Голден Стэйт Уириорзийн эзэн болоогүй. Өөр 3 ч шат бий. Юуны түрүүнд Лакоб Селтикс дэх өөрийн хувьцаагаа зарах ёстой.

Губер нь продюсер бөгөөд  ”Rain Man,” “Batman,” “Flashdance” болон “The Color Purple” зэрэг киног бүтээхэд оролцсон аж. Тэрээр 1995 онд “Mandalay Entertainment Group”-ийг үүсгэн байгуулж, энэ групп нь “Donnie Brasco,” “Enemy at the Gates” болон “Seven Years in Tibet” зэрэг киног бүтээжээ.

—————————————————————————-

Дуэйн Уэйд шинэ хамтрагчаа өмөөрсөн байна. ЛеБроныг Кливлендийг орхих шийдвэр гаргасны дараа Кливленд Кавальерсийн эзэн Дэн Гилберт фэнүүддээ шуугиантай нэгэн захиа илгээсэн. Түүндээ ЛеБроныг урвагч, бултагч, багаа орхихоор аль хэзээ шийдсэн байсан, плей-оффт Бостоны эсрэг худлаа тоглосон зэргээр бичсэн байсан. Үүнийх нь төлөө Гилбертийг НБА-с 100 000 доллараар торгосон.

Уэйд хэлэхдээ “ЛеБрон Бостоны эсрэг чадлаараа л тоглосон. Бостон Селтикс ямар сайн хамгаалалттайг ЛеБрон Жеймс, Дуэйн Уэйд, Коби Брайант нар мэднэ. ЛеБрон плей-оффт 1 муу тоглолт л хийсэн. Коби ч финалд муу тоглосон удаа байгаа. Гэхдээ түүний баг хожсон. Харин ЛеБроны багийнхан түүнгүйгээр хожиж чадаагүй. ЛеБрон бол бэрхшээлийн өмнө өвдөг сөхөрч, хулчийдаг хүн биш. Тэр тэгээгүй” гэсэн байна.

GD Star Rating
loading...
NBA news, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. ganzo says:

    lebroniig tegj yarih ni zuvshd.Tm l hulchgar bish yum bl clevelandad ulded avarga avah ni yasiin.Ydaj bulls,knicks-t ochson bl miami-t alaltssan bl uur hereg.

    GD Star Rating
    loading...
  2. MB says:

    Avraga avsan ch humuus ingejil yarisaar l baih bolno sh de Iim yaria baigiin l garhana ugaasaal dotorhoi. Avra avhiin tuld buhniig hiihenedee hoohii dooo

    GD Star Rating
    loading...
  3. lol GANZO says:

    Tegej yarih shaardlaga bhgui ter dasgaljuulagchd. Clevelandtai avarga abahgui gedeg ni dotorhoi bolson uchiraas l yabj bgan bishuu ?

    GD Star Rating
    loading...
  4. KB says:

    lebron arai oor songolt hiih ystoi baisiimdaa bagaa hetsuu ued orhij bna gdg ch toogui l bna daaLakersiin unaltiin ued Kobe yabaagui daraa ni yamar huchirheg baga bosgoj chadlaaa lebrond tiim bolomj garah bsiinmdaaa

    GD Star Rating
    loading...
  5. yu ch ugui hooson CLE -g james ymar bolgolo. tuuniig irhees umnu 17-65bsin ter l CLE-g ene undurlug hurtel yvan chirsin.KB bol uurshde ulaas munhiin SUPER bagt ochson. XAXA unaltiin uy genshu odoni CLE gees l iluu bureldhuun bsiin shu. CLE d tiim bag tuuniig bhad burdehgu gedgig ter oilgson bolod l yvsin.Tuuniig yaj hicheej bsniig PO-d SPURS DET ORL BOS -ii esreg yaj temtsej bgaagaas l harj boln. Ter uneheer ganzaardsan bugd l harj bsn.CLE bol zuger l tuunii huchiig sorj bsn tuuniig uneheer l uldeey gsen bol ted BOSH WADE AMARE nariin 1g avchirah ystoi bsin hamag buruu CLE-n udirdlagad l bgaan

    GD Star Rating
    loading...
  6. shut up says:

    Uursduu chadahgvm bj biti yanz bvriin yum hutsatsgaa, neeh tom tom yum bichhiin , NBA iin ododiig muulah baitugai zamenuudiig n ch muulah eosgv shv , aguu oron aguu sagsnii hugjil, uursduu tegj togolj chadhgv bj iim maygaar dvgnelt biti hiitsgee.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: