Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг » Йол премьер лигт эргэн ирлээ

GD Star Rating
loading...

Фулхэмийн шинэ дасгалжуулагчаар Мартин Йол томилогдлоо. Өнгөрсөн улиралд Йол Аяксыг удирдаж гайхалтай амжилтанд хөтөлсөн бөгөөд нийт 106 гоол оруулж 20 гоол алдан +86 бөмбөгтэйгээр лигийн 2-р байранд оруулсан. Тэднээс нэг онооны зөрүүтэй Стив Макларениний Твенте клуб харин Голландын аварга болсон юм.
Хэдийгээр лигийн титмийг авч чадаагүй ч сүүлийн жилүүдэд мартагдаад байсан домогт Аяксыг аваргуудын лигт эргүүлэн авчирсан Йолын гавьяаг мартах ёсгүй.
Харин одоо тэр өөрийн ур чадвараа Англид харуулах болж байна. Рой Хожсоныг Ливерпульд очсоны дараа энэ баг дасгалжуулагчгүй байсан юм. Хэвлэлүүдийн бичиж байгаагаар тэрээр жилийн 1.5  сая фунтын гэрээ байгуулсан юм байна. Фулхэмийн үндсэн багийн тоглогчид одоо Шведэд улиралын өмнө бэлтгэлээ базааж байгаа. Ирэх даваа гариг гэхэд Мартин багийнхантайгаа нэгдэх гэнэ. Йол  өмнө нь Тоттенхэм клубыг 2 жил дасгалжуулж байсан.

GD Star Rating
loading...
Йол премьер лигт эргэн ирлээ, 8.3 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Egel says:

    Tavtay moril EPL-d.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: