Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй, Тур де Франс » Винокуров түрүүллээ

GD Star Rating
loading...

Тур де Франсын 13 дахь гарааны дараа ч шар цамц Энди Шлекд хэвээр үлдлээ. 196 км үргэлжилсэн  уралдаанд Марк Кавендиш түрүүлэх дөхсөн ч Астана багийн ахмад дугуйчин Алексaндр Винокуров түүний өмнө орж чадсанаар Астана баг энэ улиралын анхны түрүүгээ хүртлээ. RadioShack багийн төлөө уралдаж байгаа домогт Лэнс Армстронг гарааны эхэнд осолдож замаас гарсан харамсалтай мэдээ байна.
Sky багийн Хуан Антонио Флеча, Силвайн Чаванел (Quick-Step), Федриго  (Bbox – Bouygues)  нар гарааны эхнээс бусдаасаа тасарч давамгайллаа хадгалж байсан боловч барианд орохоос 10 км-ийн өмнө HTC-Columbia багийнхан уралдааныг тэргүүлж эхэллээ. Марк Кавендишийг багийнхан нь уулын замд нилээд дэмжиж зөв тактик ашигласан боловч барианд орохын өмнө Винокуровыг гүйцэж чадсангүй. Гэхдээ Кавендиш 2-р байрандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд багийнхандаа талархаж байгаагаа хэлсэн юм.  Lampre-Farnese багийн Петаччи одоо онооны ангилалыг тэргүүлэх болж байна. Ирэх уралдаанаас тэрээр ногоон цамцыг өмсөх бөгөөд Cervélo TestTeam багийн Тор Хушовдтой ногоон цамцны төлөөх өрсөлдөөн тун ширүүн хийж байгаа.   Кавендиш харин 4-р байранд тэргүүлэгчээс 25 онооны алдагдалтай явж байгаа юм. Энди Шлек шар цамцыг эзэмшсэн хэвээр харин ард нь 31 секундын зайтай Контадор нэхсээр байна. 14 дэх гараа өнөөдөр 184.5 уулын замд үргэлжлэнэ. Port de Pailhères хэмээх 2001 м өндөр уулыг дугуйчид давах учраас энэ гарааг Тур де Франсын хамгийн хүнд гараануудын нэг гэдэг. Уулын замд сайн уралддаг Энди Шлект энэ гараа давамгайллаа баталгаажуулах боломж олгож магадгүй юм.

13 дахь гарааны дүн

1 – Alexandre Vinokourov – (KAZ) – Astana – (4:26:26)
2 – Mark Cavendish – (IOM) – HTC-Columbia – (+13)
3 – Alessandro Petacchi – (ITA) – Lampre – (+13)
4 – Edvald Boasson Hagen – (NOR) – Team Sky – (+13)
5 – José Joaquín Rojas – (ESP) – Caisse d’Epargne – (+13)
6 – Julian Dean – (NZL) – Garmin – (+13)
7 – Anthony Geslin – (FRA) – FDJ – (+13)
8 – Thor Hushovd – (NOR) – Cervélo – (+13)
9 – Grega Bole – (SLO) – Lampre – (+13)
10 – Lloyd Mondory – (FRA) – AG2R – (+13)

Үндсэн ангилал

1 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (63:08:40)
2 – Alberto Contador – (ESP) – Astana – (+31)
3 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+2:45)
4 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:58)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+3:31)
6 – Levi Leipheimer – (USA) – RadioShack – (+4:06)
7 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+4:27)
8 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+4:58)
9 – Luis León Sánchez – (ESP) – Caisse d’Epargne – (+5:02)
10 – Roman Kreuziger – (CZE) – Liquigas – (+5:16)

GD Star Rating
loading...
Винокуров түрүүллээ, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: