Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Манай тамирчид “Алтан гран при”-гээс 2 медальтай

GD Star Rating
loading...

Энэ сарын 16-наас 18-ны өдрүүдэд өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку  хотноо FILA-гийн Алтан гран-при тэмцээн болж өнгөрлөө. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд эрэгтэй нэг, эмэгтэй дөрвөн тамирчин зодоглож, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна.
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ О.Насанбурмаа эхний тойрогт  хийлж дараагийн шатанд Испаний Фажардо Претьог, хагас шигшээд АНУ-н Н.Пирижиковыг буулган авч аваргын төлөө үлдсэн боловч Польшийн тамирчин Монико Михаликт ялагдал хүлээжээ. Энэ тамирчны хувьд 2006, 2007 оны FILA-гийн ДАШТ-аас 2 хүрэл медаль зүүж байсан Польшийн олимпийн шигшээ багийн тамирчин юм.
51  кг-д зодоглосон МУГМ Ц.Энхжаргал эхний тойрогтоо хийлж 2-р шатанд Замира Рахмановад ялагдсан боловч дагах барилдаанд зодоглож, Молдавын Наталия Будуг 9:3 харьцаатай илт давуу ялалт байгуулж, хүрэл медалийн эзэн болжээ.

Алтан гран-при тэмцээнд зодоглосон манай бусад тамирчдын тухайд 67 кг-д өрсөлдсөн Б.Одончимэг эхний барилдаандаа ялагдсан бол 72 кг-ын жинд О.Бурмаа шагналт байрт шалгарсан байна.

Харин эрэгтэйчүүдээс ганцаараа Бакуг зорьсон гавьяат тамирчин Б.Наранбаатар харамсалтай нь медалийн тавцанд гарч чадсангүй. Эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд хүч сорьсон манай тамирчин эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойргийн барилдаандаа тэмцээнийг зохион байгуулагч орны бөх Азар Пашаевыг ядах юмгүй буулган авч , улмаар дараагийн барилдаандаа Бээжингийн олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, Европын аваргын мөнгө, хүрэл медальт Болгарын шилдэг бөх Радослав Великовт 4:1 харьцаатай ялагдсанаар тэмцээнээ дуусгасан ажээ.

GD Star Rating
loading...
Манай тамирчид "Алтан гран при''-гээс 2 медальтай , 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. BalU says:

    Баяр хүргэе.
    Манай чөлөөт бөхийн төрөл сүүлийн жилүүдэд их суларлаа даа. Нүүр тахалсан хэдэн тамирчидтайгаа ч удлаа одоо Жудо, Бокс шигээ шинэ залуу үеэ сайн гаргаж ирэх цаг болж дээ.

    GD Star Rating
    loading...
  2. enhe says:

    Udahgui manaihan medaltnuudiig bish avarguudiig beltgedeg bolnoo

    GD Star Rating
    loading...
  3. Tiim ee udahgui MONGOLIIN sportiin altan uye irj AVARGUUD olnoor toroh bolno oo. MANAIHAAN URAGSHAA BUGDEEREE SETGEL ZURHEEREE NEGDETSGEEYE.

    ALT GOLD ZOLOTO

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: